Tuesday, December 25, 2012

Remote Desktop Connection буюу зайнаас компьютерээ удирдах


Remote Desktop Connection буюу зайнаас компьютерээ удирдах нь зарим үед нэлээд хэрэгтэй эд. Жишээ нь ажил дээрээ очоод байж байтал гэрийн компьютер дээрээс файл авах, юм харах гэх мэт асуудлуудыг гардаг. Энэ үед заавал гэртээ харих шаардлага, гэрт хүн байгаа болов уу гэж санаа зовох шаардлагагүй. Хандах гэж байгаа компьютер чинь асаалттай бас Remote Desktop Connection-ийг нь тохируулсан буюу нээсэн байхад л болно. Бас нэг зүйл хандах гэж байгаа компьютерийнхээ IP хаягийг нь мэдэж байх шаардлагатай. Remote Desktop Connection-ийг нээх буюу тохируулах.

  1. Start цэсэн дээрээ дарна.
  2. My Computer дээр хулганаа аваачаад баруун товчийг нь дарна.
  3. Гарч ирэх цэснээс Properties-ийг сонгоно.
  4. Гарч ирэх цонхноос Remote табыг сонгоно.
  5. Allow users to connect remotely to this computer гэдэг чек боксийг сонгоод OK дарна.
За ингээд өөр газраас компьютерээ удирдаж болохоор болно.

Good luck!

Thursday, December 20, 2012

Миний хийсэн хамгийн сонирхолтой ажлуудын нэг


          Миний хийсэн хамгийн сонирхолтой ажлуудын нэг нь оюутны сурдаг нь үнэн болон дүнгийн жагсаалт хэвлэдэг автомат машины програмын код, үйл ажиллагаанд жаахан өөрчлөлт оруулж захирлын гарын үсэг, тамгатай гаргадаг болгосон ажил. Сонирхолтой гээд байгаагийн учир нь гэвэл: Урьд нь тодорхойлолтын машинаас тодорхойлолт авахад захирлын гарын үсэг, тамгагүй гардаг байсан. Оюутнууд машинаас тодорхойлолт авсны дараа захирлаар гарын үсэг зуруулах гэж нэлээд хүлээх, дараалалд зогсох хэрэг гардаг байсан. Заримдаа бүр энэ нь хорь гучин минутаас хоёр гурван өдөр дамнасан ажил болдог. Шалтгаан нь гэвэл захирал энд тэнд хурал уулзалттай, захиралтай уулзах хүмүүсийн тоо их байгаагаас. Ер нь хүлээнэ гэдэг ямар хэцүү билээ дээ. Бас дээр нь захиралд хүртэл хүндрэлтэй. Уулзаж байгаа хүмүүсийн бараг тал хувь нь гарын үсэг зуруулах  ажилтай байдаг. Захирлын ажил хүртэл нэлээд багассан. Үүнээс харахад аль аль талдаа нэлээд хүндрэлтэй байсан.

         Тодорхойлолт нтр-ийг гарын үсэг, тамгатай гаргадаг болгосноор дээрх бүх асуудал байхгүй болсон. Хэрэв энэ жаахан өөрчлөлтүүдийг ШУТИС-ийн бүх салбар сургууль дээр хэрэгжүүлэх юм бол маш олон хүмүүсийн ажил, цагийг хэмнэх байх.
              Энэ жаахан ажил нэлээд олон хүний цаг зав, ажлыг хөнгөлж байгааг харахаар сэтгэл гоё болоод явчихдаг юм ккк.

Friday, December 7, 2012

Yahoo мессенжерийг илүү дүнтэйгээр ашиглах нь

Заримдаа сим карт гэмтэх, утсаа хаях гэх мэт үйлдлүүдээс болоод сим карт дээр хадгалсан дугаарууд байхгүй болдог. Тэгээд л зарим чухал дугааруудыг хүнээс асууж байгаад дахиад хадгалах хэрэг гардаг. Бүр зарим нь олддоггүй. Сим карт гэмтэхэд устсан дугааруудыг нь сэргээх үйлчилгээ үүрэн операторуудад байдаг. Гэхдээ сар болгон хураамж төлөх нтр гээд жаахан ядаргаатай. Тиймээс энэ асуудлыг шийдэх нэгэн арга бол мессенжер дээр дугааруудаа хадгалах.
Жишээ нь: Yahoo messenger-ийн Contact Details руу ороод Firstname дээр нь нэрийг нь, Lastname дээр утасны дугаарыг бичиж болох юм. Доорх зурагт жишээ байдлаар харуулах гэж нэг хүнийг олон бүртгэв.

Wednesday, December 5, 2012

1.000.000 хуудас үзүүлэх зорилтоо хэрэгжүүлчихлээ


Блогтоо 1.000.000 хуудас үзүүлнэ гэсэн зорилт тавьсан байсан. Өнөөдөр 1.000.000 хуудас үзэлттэй боллоо.

Sunday, December 2, 2012

Сонирхлоо нэгээр нэмэв [Casio WK-225]


Өнөөдөр буюу 2012 оны 12 сарын 02-ны өдөр даралтад хөгжим авч сонирхлоо нэгээр нэмлээ. Арван жилд байхдаа сүүлийн 2 жил хөгжим оролдохыг нэлээд хичээдэг байв. Даанч даралтад хөгжимгүй байсан болохоор хөгжим дарж сураагүй юм. Хааяа нэг дуу хөгжмийн багшаас хөгжмийг нь гуйж аваад жаахан оролддог байсан. Тухайн үед ганц хоёр ая оруулж сурч байтал оюутан болоод хичээлд дарагдаад юун хөгжим болсон. Харин саяхнаас өвчин сэдрээд гэдэг шиг хөгжимтэй болмоор санагдаад хөгжим авчихлаа. Ажил хийгээд бас сураад зав муутай байдаг болохоор хөгжим дарах боломж тэр болгон олдохгүй байх. Гэхдээ л боломж олдох болгонд үзэж тарна даа. Ер нь сонирхол нтр байвал сурагч, оюутан байхдаа л амжуулж байхгүй бол ажил дээр гараад сонирхлоо хөөнө, мөрөөдлөө биелүүлнэ гэдэг нэлээд хэцүү асуудал юм шиг ээ.

Wednesday, November 21, 2012

Ямар вэб хөтөч ашиглавал зүгээр вэ?


Өнөөдөр дэлхий дээр үүрэг зориулалтаараа ялгаатай маш олон вэб хөтчөөр хүмүүст вэб сайтууд руу хандаж байна. Эдгээрээс хүмүүс хамгийн сайн мэддэг вэб хөтчүүд гэвэл Google chrome, Mozilla firefox, Internet explorer, Opera, Avant, Netscape, Flock, Comodo Dragon, K-Meleon, Maxthon, Safari, SeaMonkey гэх мэт. Яагаад эдгээр вэб хөтчүүд оршин тогтноод, хүмүүс ашиглаад байгаа гэвэл үүрэг зориулалт нь ялгаатай болоод тэр. Харин хүмүүс ярихдаа янз бүрээр л ярьдаг. Учир нь хүмүүс аль нэг вэб хөтчийг ашиглаж заншчихаад тэрийгээ л магтаад бусдыг нь ашиглахаас, ашиглаж үзэхээс цааргалаад /хамгийн том шалтгаан нь шинэ зүйлийг ашиглаж эхлэхэд хугацаа, мэдлэг туршлага хэрэг болдог шүү дээ/ байдаг.

За ингээд уншигч танд хэрэг болж магадгүй гээд зарим нэгэн харьцуулалт судалгааг хүргэе.

2012 оны 9-р сарын байдлаар дэлхийд хамгийн их ашиглагдаж байгаа вэб хөтчүүд.


Дэлхийн улсууд вэб хөтчүүдийг ашиглаж байгаа байдал.


Вэб хөтчүүдийн ашиглаж байгаа байдал (Оноор)


Вэб хөтчүүдийн хуудас ачаалах хугацаа (миллисекундээр)

Вэб хөтчүүд тухайн өгөгдсөн вэб сайтуудыг ачаалж байгаа хугацаа

За нэг иймэрхүү харьцуулсан судалгаа байна. Харин одоо би өөрийнхөө анзаарсан зарим нэгэн зүйлийг бичье. Миний бодол туршлагаас гэх юм уу даа. Магадгүй буруу ойлгосон зүйл нтр байвал уншигч залруулж хэлж өгөөрэй:
  1. Компьютер ашиглаж байгаа болон хурдан интернеттэй үед хамгийн сайн нь Google Chrome /IT-ийн expert-үүд нууцлал хамгаалалт тиймэрхүү гэдэг юм шиг байна лээ. Дам яриа сонссон. Өөрөө судалж амжаагүй байгаа./
  2. Компьютер ашиглаж байгаа болон удаан интернеттэй үед хамгийн сайн нь Mozilla Firefox /Google Chrome хуудсыг бүрэн ачаалж чадахгүй шууд cache-ээ хариулахыг урьтал болгодог. Дахин дахин refresh, reload хийлгэх гээд байдаг. Тиймээс Firefox./ Нэг сул тал нь санах ойн мангас. Хэтэрхий их RAM ачаална.
  3. Гар утас ашиглаж байгаа нөхцөлд Opera хамгийн дажгүй нь юм шиг санагдсан. Учир нь гэвэл үзүүлж байгаа контентуудыг гар утсанд тааруулж жижигсгэж үзүүлээд байх шиг байгаа юм. Тиймээс 1-рт вэб сайтыг хурдан ачаална, 2-рт нэгжээр вэб сайтад орж байгаа тохиолдолд бага нэгж орно.
Вэб хөтчүүд дээр хүмүүсийн тэр болгон мэддэггүй зүйл гэвэл config хэсэг. Энэ нь илүү нарийн нэмэлт тохиргоонуудыг хийх боломжийг олгодог. Жишээ нь: ADSL холболтоор интернетэд орж байгаа үед firefox-ийн татах хурдыг ихэсгэхийн тулд config хэсэг рүү орж тохиргоог нь өөрчилдөг. жишээ үзэх. Харин settings хэсэг дээр тохиргоо хийхийг ихэнх хүмүүс мэддэг.

Заза ерөнхийдөө нэг иймэрхүү. Үүнээс хойш ямар вэб хөтөч ашиглах нь таны өөрийн сонголт. Вэб хөтчийнхөө settings болон config хэсгээр оролдож байгаа тохиргоог алдагдуулсан тохиолдолд би хариуцлага хүлээхгүй шүү. Төгсгөлд нь хошин ч гэхиймуу ямар ч гэхийн нэгэн сонирхолтой зургийг үзүүлье. Гэхдээ бодит байдалтай нэлээд таараад байх шиг байгаа юм.


Good luck!

PHP хэл дээр санамсаргүй тэмдэгтүүд үүсгэх


Вэб сайт хийж байх явцад санамсаргүй тэмдэгтүүд үүсгэх хэрэг нэлээд гаргадаг. Жишээ нь: хэрэглэгч нууц үгээ мартсан гээд шинэ нууц үг хүсэхэд нь санамсаргүй сонгож авсан тэмдэгтүүдээр нууц үг үүсгээд эмэйл рүү нь шидэх. Миний ашиглаж байгаа энгийн функц /илүү олон үйлдэлтэй байгаа/:

function randomString( $length ) {
$chars ="abcdefghijklmnopqrstuvwxyzABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZ0123456789";
     $size = strlen( $chars );
     $str=NULL;
for( $i = 0; $i < $length; $i++ ) {
         $str .= $chars[ rand( 0, $size - 1 ) ];
}
return $str;
}


Ашиглах: randomString(5) гэж функцээ дуудах юм бол санамсаргүйгээр сонгож авсан 5 урттай тэмдэгт мөр буцаана.

Арай илүү функц:


function randomString($length, $type = '') {

        // Select which type of characters you want in your random string

        switch($type) {
            case 'num':
                // Use only numbers
                $salt = '1234567890';
                break;
            case 'lower':
                // Use only lowercase letters
                $salt = 'abcdefghijklmnopqrstuvwxyz';
                break;
            case 'upper':
                // Use only uppercase letters
                $salt = 'ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZ';
                break;
            default:
                // Use uppercase, lowercase, numbers, and symbols
                $salt ='abcdefghijklmnopqrstuvwxyzABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZ1234567890';
                break;
        }
        $rand = '';
        $i = 0;
        while ($i < $length) { // Loop until you have met the length
            $num = rand() % strlen($salt);
            $tmp = substr($salt, $num, 1);
            $rand = $rand . $tmp;
            $i++;
        }
        return $rand; // Return the random string
    }

Good luck!

Google calendar-ийн үнэнч фанат боллоо


Google calendar-ийг ашиглаж эхлэхээс өмнө би хааяа л ажил төлөвлөдөг байсан. Ихэвчлэн санаж байгаад эсвэл санахаараа ямар нэгэн зүйлийг хийдэг байлаа. Мартахгүй тулд нэлээн сайн цээжлэх хэрэг гардаг. Бүр мартаж болохгүй гэсэн зүйлээ ханын календарь, цаасан дээр бичээд ширээн дээрээ тавьдаг байсан. Одоо бол асуудал арай хялбараар шийдэгдэх болсон. Учир нь гэвэл Google календарь ашиглаж байгаа. Миний хувьд google calendar ашигласнаар нэлээд хэдэн мэдэгдэхүйц үр дүн гарч байгаа. Үүнд:

  • Ажлыг төлөвлөж байгаад хийдэг болсон /Эмх цэгц, дараалалтай/
  • Цагийг нэлээд үр бүтээлтэй ашиглаж байгаа /Ихэнх ажлуудаа төлөвлөөд, тодорхой хугацаанд хийгээд ирэхээр төлөвлөдөггүй үеийнхээс илүү чөлөөт цагтай болж байгаа/
  • Мартана гэдэг асуудал байхгүй болсон /Төлөвлөсөн ажлын хугацаа болохоос өмнө эмэйл, гар утсанд мессэж ирдэг/
Одоогийн байдлаар иймэрхүү үр дүн надад ажиглагдаад байх шиг байна. Хамгийн том давуу тал гэвэл төлөвлөсөн хугацаа болохоор гар утсанд мессэж ирэх. Мессэж хүлээж авахын тулд та google календарь руу ороод тохируулга хэсэгт alarm-ийг мессэжээр авна гээд утасны дугаараа бичээд өгөхөд л болно. 

Календарь дээр тэмдэглэл хийгээд явахын бас нэг давуу тал нь хэзээ ямар ажлаа хийснээ эргээд мэдэхэд амархан. Өөрөөр жаахан дэгстүүлж хэлбэл та түүхээ бичээд яваад байна л гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд та google календарийг ашигладаггүй бол ашиглаад үзээрэй.

За тэгээд үлдсэн зүйлийг нь та өөрөө судалчихаарай.

Good luck!

Friday, November 16, 2012

Блогтоо зориулсан simple зорилт


      Хүмүүс блог хөтлөхдөө янз бүрийн зорилго, шалтгаанаар хөтөлдөг байх. Харин миний хувьд бол тулгарсан, шийдэж чадахгүй байж байгаад шийдсэн асуудал, өөрийн мэдсэн зүйлээ бусдад түгээх, туслах зорилгоор хааяа блогтоо бичлэг оруулдаг. /Зарим нэгэн хүмүүс минийхтэй ижил асуудалтай тулгарвал блогийн бичлэг маань хэрэг болж магадгүй. Бас дээр нь санаа бодол, туршлагаа хуваалцаад явбал илүү хурдан, өргөн цар хүрээтэйгээр  хөгжих байх./ 

        Үнэнийг хэлэхэд ажлын шаардлага шалтгаан, ачааллаас болоод тэр болгон бичлэг оруулаад байх, идэвхтэй блог хөтлөөд байх боломж гардаггүй. Гэсэн хэдий ч блогтойнхоо хувьд зорилго биш нэгэн энгийн зорилтыг зорьж байна. 
Энэ юу вэ? гэвэл 1.000.000 хуудас үзүүлэх.

Хамтдаа хөгжье!

Thursday, November 15, 2012

Илгээсэн эмэйлийг нээж үзсэнийг хэрхэн мэдэх вэ?


Энэ удаад та бүхэндээ илгээсэн эмэйлийг нээж үзсэнийг хэрхэн мэдэх талаар жижигхээн бичлэг оруулж байна. 

Санаа нь бол маш энгийн html кодонд зургийг харуулдаг img tag байдаг. Энэ tag-ийн scr атрибутад зургийн замаа бичиж өгдөг. Зургийн замын оронд php файлын замыг бичиж өгөөд л асуудал шийдэгдэнэ /жич: бусад хэлний хувьд яг ижилхэн/. 

Жишээ:

<img src="email-check.php?id=1&check=6d2g7914hj823d04jsh18f3d419dsf72" style="visibility:hidden;"/>

гээд л асуудал шийдэгдэнэ. Нэмэлтээр: дээрх жишээнд байгаа id нь тухайн хэрэглэгчийг мэдэх түлхүүр, check нь яг тэр хэрэглэгч мөн үү гэдгийг нь шалгах утга байж болно.

Эмэйл доторх линк, зураг зэрэг дээр дарж үзсэн эсэхийг мэдэх бүр амархан тул энэ талаар тайлбарлаад хэрэггүй байх.

Good luck!

Saturday, October 13, 2012

Гурваас доош голч дүнтэй оюутан тэтгэлэг авахгүй


Засгийн газрын тогтоолоор оюутнуудад олгох тэтгэлгийг улирал тутамд нэг удаа өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн тэтгэлгийг арваннэгдүгээр сард олгох юм. Сургалтын төрийн сангийн мэдээлснээр есдүгээр сарын 27-ны өдөр 151 мянган оюутны 10.5 тэрбум төгрөгийн тэтгэлгийг сургуулиудын дансанд шилжүүлсэн. Ха­рин сургуулиудын захиргаа оюутнуудынхаа дансанд шилжүүлэх ёстой юм байна. Энэхүү тэтгэлгийн тухай мэдээллийг иргэдэд дахин хүргэе. Оюутнуудад олгож буй үндэсний тэтгэлэг болох 70 мянга 200 төгрөгийг хичээлдээ идэвхтэй суудаг, сургалт нь хэвийн явагдаж буй оюутнуудад олгох юм.

Түүнчлэн сурлагандаа онцгой амжилт гаргасан болон эрэл т ихтэй мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг энэ жилээс урамшуулж эхлэх гэнэ. Сургалтын амжилтаас хамаараад үндэсний тэт­гэлэгийг 50, 75, 100 хувь гэсэн ангиллаар нэмэгдүүлж олгох аж. Хамгийн бага буюу 70 мянган 200 төгрөгийн тэтгэлэгт хамрагдахын тулд оюутны голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх ёстой. 75 хувийн тэтгэлгийг 3.6-аас дээш голчтой өдрийн ангийн бакалавр, магистр, докторын ангийн оюутнуудад олгоно. Энэ нь 105 мянга 300 төгрөгийн тэтгэлэг юм.

Харин 100 хувийн тэтгэлэг нь БШУЯ-аас зохион байгуулсан улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадын шагналт байрт шалгарсан оюутнуудад хамаатай. Харин хоёр дахь удаагаа дээд боловсрол эзэмшиж байгаа тохиолдолд тэтгэлэг олгохгүй юм байна.

Эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1213160

Monday, October 1, 2012

Yahoo эмэйл нууц үг солих

Хааяа зарим нэгэн хүмүүс надаас Yahoo email-ийн нууц үгийг яаж солих вэ? гэж асуудаг юм. Тэр болгонд нь би сольж өгөх эсвэл зааж өгөх /мессенжер нэг бүрчлэнгүй тайлбарлаж өгдөг/ болдог. Сүүлийн үед иймэрхүү байдал эрс ихсэж байгаа болохоор ганц удаа гээд зориг бас тэвчээр гарган энэхүү бичлэгийг оруулж байна. Дараагийн удаа надаас Yahoo email /мессенжер/-ийн нууц үгийг яаж солих вэ/билээ/? гэж асуувал энэ бичлэгийн линкийг явуулах гэж байгаа юм.

Monday, September 3, 2012

Агаарын даралт, түүний хуваарилалт

Агаарын даралт нь агаарын баганын жингийн өндрөөр тодорхойлогдоно. Хэмжих нэгж нь паскаль ба мөнгөн усны баганын өндрөөр хэмжинэ. { гПа, мм. муб, мб } Агаарын даралт цаг агаарт хамгийн чухал нөлөөтэй боловч хүмүүс тэр бүр мэдэрдэггүй. Учир нь хоногийн өөрчлөлт төдий л мэдрэгддэггүй бол жилийн өөрчлөлт нь температурын зөрөөнөөс шалтгаалан нэлээд тодорхой ажиглагдана. Өөрөөр хэлбэл зуны турш агаар халах болон өвлийн турш хөрөх нь даралтын өөрчлөлтийг улам ихэсгэнэ. Энэ өөрчлөлт нь: а. Өндрөөс б.Температураас хамаарна. Жишээ нь: Агаар халахад даралт буурч, температур буурвал даралт нэмэгдэнэ. Мөн газрын гадаргаас хамаарч өндөрсөх тутам даралт буурдаг. Хэвийн даралт нь 450-ийн өргөрөг дээр, 00-ийн температурт, далайн төвшин дээр хэмжсэн хэмжээ ба 1013,25 гП буюу 760 мм. муб байна.

1гПА=0,75 мм.муб 1мм.муб=1,33 гПа
1643 онд эрдэмтэн Торричелли агаарын даралтын хэмждэг багаж болох мөнгөн уст аяган барометрийг зохиожээ.

Даралтын хуваарилалт

Агаарын даралт нь дэлхийн гадарга дээр бүсүүдээр харилцан адилгүй хуваарилагдсан байдаг. Үүнд:

  1. Экватораас 2 тийш 100-ийн өргөрөг хүртэл зурваст бага даралтын муж үүсэх ба даралт нь 1000-1008 гПа байна. Энд дулаан учраас агаар ихээр халж ямагт дээшээ өгсөх хөдөлгөөн зонхилно.
  2. Халуун дулаан бүслүүрт тогтмол их даралтын муж үүснэ. Энд даралт их учраас агаарын уруудах хөдөлгөөн зонхилно. 1022-1026 гПа
  3. Сэрүүн бүслүүрт ихэнхдээ бага даралтын бүс үүсэх боловч, хойт хагасын эх газруудад зөвхөн зундаа, харин өвөлдөө ихээр хөрөх учир их даралтын мужийг үүсгэнэ. Жишээ нь: Азийн нутагт зундаа бага даралт, өвөлдөө их даралт үүсдэг ба үүнийг Төв Азийн их даралтын муж гэнэ.
  4. Туйл орчимд маш хүйтэн учир хөрч нягташсан агаарын их даралтын муж оршино. Агаарын даралтын хуваарилалтыг газарзүйн зурагт ижил даралтын шугам болох изобараар дүрсэлнэ. Бага даралтын муж (Б) нь төвдөө хамгийн бага зах руугаа даралт нэмэгдсэн байх ба их даралтын муж нь (И) төвдөө хамгийн их төвөөсөө зах руугаа багассан байна.
Эх сурвалж: http://tuul_go.blog.gogo.mn/read/entry321027

Wednesday, July 25, 2012

Blogger.com-ийн блог дээр facebook like, twitter tweet, google plus social button нэмэх

           
          Энэ удаад Монголчуудын хамгийн ихээр ашигладаг blogger.com-ийн блог дээр facebook like, twitter tweet, google plus social button хэрхэн нэмэх талаар зөвлөгөө оруулж байна. Social button нь өөрийн блогийн мэдээллийг бусад түгээх, бусадтай хуваалцах зэрэг маш их ач тустай. Заза илүү зүйл нуршаад хэрэггүй байх. Дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.

Monday, July 23, 2012

"max_user_connection" mysql error-ийг арилгах, багасгах

       
           Бид вэб сайт ажиллуулж байхад "max_user_connection" гэсэн mysql-ийн алдаа /error/ заадаг. Энэ алдаа нь mysql өгөгдлийн санд /database/ нэг зэрэг хандах хэрэглэгчдийн тоо хэтэрсний улмаас үүсдэг. Тэгвэл энэ алдааг хэрхэн алга болгох /багасгах, арилгах/ талаар өөрийн судалсан жаахан зүйлээ бичлээ. Дараах зүйлд анхаарлаа хандуулна уу.

Monday, July 9, 2012

Хост авах гэж байгаа бол

        Хост авах гэж байгаа бол Bluehost-ийг санал болгож байна. Хамгийн олон вэб байршуулсан тоогоороо №4 ордог юм байна лээ. Гэхдээ үнэ, багтаамж зэрэг бусад зүйлүүдийг нь авч үзэх юм бол гарцаагүй №1 гэж дэлхийн хүмүүс ярьдаг юм байна лээ. Гол нь найдвартай үнэ нь хямд бас unlimited. Bluehost.com

Thursday, July 5, 2012

Dropbox гэж юу вэ? Flash хэрэггүй боллоо


Dropbox гэж юу вэ?


       Dropbox гэдгийг товчоор бас энгийнээр хэлбэл интернет дэх таны flash диск эсвэл зөөврийн хард, хадгалах төхөөрөмж гэсэн үг. Учир нь dropbox-д өөрийн файлуудаа хийгээд өөр хаанаас ч хамаагүй интернеттэй газраас файлуудаа удирдаж /харж, татаж авч, бусадтай хуваалцаж (share)/ болно.

Monday, July 2, 2012

Илгээсэн эмэйлээ хэрхэн буцаах вэ? /undo send/

          
Өнөөдөр санамсаргүй байдлаар дутуу бичсэн эмэйлээ хүнд илгээлээ. Учир нь gmail дээр tab дарагдах үед enter товч дарах юм бол эмэйл send хийгддэг юм байна. Тэгээд буцаах арга чарга юу байна гээд google-ээр хайтал уг нь илгээсэн эмэйлээ буцаах боломжтой юм байна. Илгээсэн эмэйлээ 5 секундийн дотор буцаах боломжтой. Өөрөөр хэлбэл Undo send гэдэг товч эмэйл илгээсний дараа 5 секундийн турш идэвхтэй байж байгаад алга болдог юм байна. Undo send-ийг идэвхжүүлэхийн тулд бяцхан тохиргоо хийнэ.

Sunday, July 1, 2012

Email-ийг зурагтай гарын үсэгтэй болгох /signature/

Энэ удаад та бүхэндээ эмэйлийг зурагтай гарын үсэгтэй болгох бяцхан зөвлөгөө хүргэж байна.  Жишээ болгоод Yahoo email-ийг авлаа.

Thursday, June 28, 2012

Yahoo эмэйл дээр ирж байгаа эмэйлүүдэд шүүлт /filter/ хийх

           Энэ удаад yahoo email-д шүүлт хэрхэн ашиглах, түүний ач тусын талаар жаахан зөвлөгөө оруулж байна. Filter хийгээгүй үед танд ирж байгаа эмэйлүүд spam, inbox хоёрын аль нэгэнд орсон байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч эмх замбараагүйгээр нэг дор цуглардаг. Жишээ нь: Facebook-ийн Notifications  эмэйлүүд өдөрт хэдэн зуугаараа ирж эмэйл box-ыг эмэйл box биш хогийн сав болгодог. Facebook-ээ тохируулаад notifications эмэйлийг авахгүй болгож болно. Гэхдээ facebook-ээс ирж байгаа эмэйл болгон хог биш заримдаа хэрэгтэй эмэйлүүд ирдэг. Inbox-оос хэрэггүй эмэйлүүдийг түүж устгах маш хэцүү байдаг. Заримдаа андуурагдаад хэрэгтэй эмэйлүүдээ устгах тохиолдол хүртэл гардаг. Энэ бүх асуудлыг шийдэх энгийн арга бол эмэйл хайрцагтаа шүүлт /filter/ хийх юм.

Yahoo messenger-ийг нэг компьютер дээрээс олон ордог/нээгддэг/ болгох


  1. Start цэснээс Run командыг сонгоно.

Google Talk Messenger-ийг олон нээгддэг болгох /Run Multiple Instances or Login as Multiple Users/



 Google Talk Messenger: Run Multiple Instances or Login as Multiple Users

Монгол заавар:
  1. Desktop-оо гаргана

Wednesday, June 27, 2012

Paypal account-аа verify хийж чадахгүй байна уу? эсвэл Карт чинь Paypal-д блоклосон уу?


      Paypal-д хэрхэн бүртгүүлэх зааврууд Монголын вэб сайт болон блогоор зөндөө байдаг учраас үүсэж магадгүй болон үүсдэг ганц хоёр асуудлыг бичье гэж бодож байна.

Хөрөнгийн биржийн сайтад байгаа ханшийн мэдээллийг өөрийн блог эсвэл сайт дээр байршуулах


Дээр хэд хоногийн өмнө Вэб хөгжүүлэгчдийн бүлэг - Mongolian Web Development Community facebook-ийн группд хөрөнгийн биржийн сайт дээр байгаа ханшийн мэдээллийг яаж өөрийн сайт дээрээ байрлуулах вэ гэсэн асуулт байсан юм. Тэр асуултын дагуу энэхүү бичлэгийг оруулж байна. (Жич: маш энгийн шийдсэн. Тухайн сайтын загвар нь солигдвол ажиллахгүй байж магадгүй. 2012-06-27-ны байдлаар ажиллаж байсан.)

Monday, June 25, 2012

Javascript хэл дээр гар утаснаас вэб сайтыг ачаалж байвал гар утсанд зориулсан вэб рүү /хувилбар/ redirect хийх

      Энэхүү постыг нэгэн уншигчийн хүсэлтээр оруулж байна. Би урьд нь PHP хэл дээр гар утаснаас тухайн вэб сайт руу орж байгааг мэдэх гээд нэгэн demo оруулж байсан юм. Харин PHP хэл дээрх demo-г уншсан уншигч HTML хэл дээр яаж гар утаснаас орж байгаа мэдэх вэ гэж асуусан. HTML хэл иймэрхүү динамик зүйлийг хийж болохгүй. Тиймээс Javascript-ийг ашиглах нь зүгээр байх. Бас .htaccess дээр 

Sunday, June 24, 2012

Өчүүхэн блогоороо ганц хоёр ч гэсэн хүнд туслахыг зорьж байна.

       Намайг Дашзэвэг гэдэг /хэхэ Амараа гэдэг шиг/. Ажлын хажуу заваар вэб хийж сурахыг оролддог нэгэн. Заримдаа код бичих гээд чадахгүй болохгүй ямар нэгэн асуудал тулгарах үед шууд л Google ахаасаа асуучихдаг. Google ах маань заримдаа өчнөөн их гуйлгаж түүлгэж байж хэдэн юм хэлж өгнөө гэж. Яахав гуйж шаналгасны эцэст ганц хоёр юм мэдэж авдаг. Иймээс шийдвэрлэсэн асуудлаа copy-дохыг нь copy-доод, бичихийг нь бичээд блогтоо оруулаад явахаар шийдэж байна. Дараа өөр хэн нэгэн иймэрхүү асуудал тулгарах үед миний бичсэн, оруулсан зүйлүүд хэрэг болж юуны магад. Шууд англи хэл дээр хайгаад явж байснаас жаахан ч гэсэн амар байж магадгүй. Бусад хүмүүс ч гэсэн ингээд явбал дараа дараагийн хүмүүст нэлээд дөхөмтэй байх байх.

Monday, June 18, 2012

Зүгээр сууж байгаад интернетээр мөнгө олсон нь

Одоогоос жилийн өмнө нэг хүн facebook-ийн чатаар энэ сайтад элсээд өгөөч /referral хийгээд/ гэсэн мессэж явуулсан юм. Тэгэхээр нь тэр сайтад тухайн үед элссэн юм. Тэгээд миний referral линкээр хүмүүс бүртгүүлсээр байгаад $3 хүрсэн бололтой.  Түрүү долоо хоногт тэр сайтаас надад та цалин авах болзлыг хангалаа тиймээс та цалин авах paypal эсвэл alertpay эмэйл хаягаа оруулна уу гэсэн эмэйл ирсэн.  Тэгэхээр нь paypal дансаа оруултал 3 хоногийн дараа миний paypal данс руу $3 орсон байна. Ингээд л зүгээр байж байгаад $3-той болсон юм. http://easyhits4u.com

Friday, June 15, 2012

Microsoft Office дээр арзайсан текстийг юникод рүү хөрвүүлэх (ArialMon буюу Windows 1251-ыг Arial буюу Unicode руу хөрвүүлэх)

1. MS Office Word-ийг нээнэ.
2. View цэснээс Macros -> View Macros-г сонгоно.

3. Гарч ирэх цонхны Macro name талбарт ямар ч хамаагүй нэр бичнэ. /Жич: дундаа хоосон зайтай байж болохгүй/

Monday, March 26, 2012

Windows үйлдлийн систем дээр нэг алдаа оллоо гэж бодтол...


Нэг удаа ажлын шаардлагаар 360 орчим мянган файлтай ажиллах шаардлагатай болсон. Тэгээд файл лист үүсгээд явж байтал windows үйлдлийн систем дээр хавтас болон файл үүсгэхдээ нэрлэж болдоггүй нэлээд олон нэр байдаг юм байна. Жишээ нь: aux болон өөр нэлээд олон нэрээр хавтас үүсгэж болохгүй байсан. Тэгээд microsoft-д хэлье гэж бодож байсан ч тухайн үед олон мянган файлтай ажиллаад хурдхан дуусгахын түүс болсон байсан болохоор иймэрхүү юманд анхаарал хандуулах зав гараагүй. Өнөөдөр гэнэт санаанд ороод Microsoft-руу эмэйл бичье гэж бодлоо. Эмэйл бичихээсээ өмнө aux гэсэн нэрээр хавтас нэрлэхэд асуудал үүсэж байсан эсэх талаар интернетээс хайж үзтэл хүмүүс аль хэдийн энэ алдааг олсон олчихсон байна. Өмнө нь нэг блог дээрээс windows үйлдлийн систем дээр con гэсэн нэртэй хавтас үүсгэж болдоггүй гэж уншиж байсан. Ингээд л алдаа оллоо гэж бодож байтал хүмүүс аль хэдийн олчхож. Дараа зав гарахаараа л архивласан файлуудаа харж байж хавтас үүсгэхэд нэрлэж болохгүй байсан нэрүүдийг олохоос. Би хавтас болон файл үүсгэхэд нэрлэж болохгүй байгаа нэрүүдээр файл үүсгэхдээ жишээ нь aux(name) гэж нэрлэсэн болохоор бусад нэрлэж болохгүй байсан нэрүүдийг олж болох байх. 360 000 файлаас файл хайхаар компьютер гацаад байдаг болохоор файлуудаа дахиж харна гэхээр нэг л зүрх хүрэхгүй байна аа гэж.

Sunday, March 25, 2012

Sunday, March 18, 2012

Microsoft SQL Server 2008 R2 хэрхэн суулгах вэ?


Хэд хоногийн өмнө надаас нэг хүн Microsoft SQL Server 2008 R2 яаж суулгах вэ гэж асуусан юм. Тухайн үед амаар зөвлөгөө өгөөд өнгөрсөн одоо харин яаж суулгах жаахан юм бичье.

Saturday, January 14, 2012

Дотоод сүлжээний кабел / Local Area Network Cable

Ихэнх хэрэглэгчид дотоод сүлжээгээ өөрөө хийсэн байдаг бөгөөд кабелийн толгойг буруу хавчсанаас үүдэн сүлжээнд доголдол гарч байдаг. Дотоод сүлжээний CAT5, CAT5e, CAT6 кабелийн толгойг хэрхэн хавчихыг эндээс үзнэ үү.
Одоогийн байдлаар утастай дотоод сүлжээний кабельд RJ45 хэмээх найман шонтой толгойг ашиглаж байна. Кабелийн хувьд 8 утастай CAT5, CAT5e төрлийн кабелийг хамгийн өргөн хэрэглэж байгаа юм.

Wednesday, January 4, 2012

Компьютер хэрхэн форматлах вэ?

Компьютерээ вирустуулчаад яахаа мэдэхгүй хүмүүс олон байгаа нь ажиглагдах юм. Тэдгээр залуучууддаа зориулаад компьютер форматлах зааврыг гаргалаа.

Tuesday, January 3, 2012

Windows XP - Үйлдлийн системийг USB диск /флэш/-нээс суулгах заавар

Та бүхэнд хааяа Үйлдлийн системээ флэшнээс суулгах хэрэгцээ гардаг байх. CD/DVD-ROM-гүй, эсвэл эвдэрсэн, хурдан хугацаанд суулгах шаардлагатай, эсвэл зүгээр гоё санагдаж магадгүй. Тэгвэл миний компьютерээ форматалдаг арга энэ байна. Энэ удаад та бүхэндээ Windows XP USB disk-ээс суулгах заавар оруулж байна.

USB FLash Дискнээс Windows Суулгах
дэлгэрэнгүй-->

Windows 7 - Windows 10 - Үйлдлийн системийг USB диск /флэш/-ээс суулгах заавар

Та бүхэнд хааяа Үйлдлийн системээ флэшнээс суулгах хэрэгцээ гардаг байх. CD/DVD-ROM-гүй, эсвэл эвдэрсэн, хурдан хугацаанд суулгах шаардлагатай, эсвэл зүгээр гоё санагдаж магадгүй. Тэгвэл миний компьютерээ форматалдаг арга энэ байна.


Хэрэгцээт зүйлс:

  1. USB Flash диск (Доод тал нь 4GB)
  2. Windows Vista, Windows 7, Windows 10 суулгах файл.
  3. Доор заавруудыг бүгдийг Windows 7 эсвэл Windows 10 үйлдлийн систем дээр гүйцэтгэнэ.