Saturday, January 14, 2012

Дотоод сүлжээний кабел / Local Area Network Cable

Ихэнх хэрэглэгчид дотоод сүлжээгээ өөрөө хийсэн байдаг бөгөөд кабелийн толгойг буруу хавчсанаас үүдэн сүлжээнд доголдол гарч байдаг. Дотоод сүлжээний CAT5, CAT5e, CAT6 кабелийн толгойг хэрхэн хавчихыг эндээс үзнэ үү.
Одоогийн байдлаар утастай дотоод сүлжээний кабельд RJ45 хэмээх найман шонтой толгойг ашиглаж байна. Кабелийн хувьд 8 утастай CAT5, CAT5e төрлийн кабелийг хамгийн өргөн хэрэглэж байгаа юм.


Кабелийн толгойг ямар зориулалтаар ашиглахаас хамаарч 3 төрлөөр хавчдаг.

1 - Straight
2 - Crossover
3 - Rollover

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Straight бөгөөд үүнийг компьютер свичийн хооронд, эсвэл компьютер хабийн хооронд залгадаг.
Өнгөний стандарт нь (Толгойны зэстэй талыг нь өөр рүүгээ харуулаад зүүн гар талаас эхэлж)

STRAIGHT
-------------------------------------------
Шц Ш Нц Ц Цц Н Бц Б
-------------------------------------------
1 - Шарын цагаан
2 - Шар
3 - Ногооны цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхрийн цагаан
6 - Ногоон
7 - Борын цагаан
8 - Бор



Кабелийн 2 үзүүрийг адилхан ийм дарааллаар хавчвал STRAIGHT гэгдэх кабел болох бөгөөд компьютерээ свич, хабтай холбоход ашиглагдана.

CROSSOVER
-------------------------------------------
Нц Н Шц Ц Цц Ш Бц Б
-------------------------------------------
1 - Ногооны цагаан
2 - Ногоон
3 - Шарын цагаан
4 - Цэнхэр
5 - Цэнхрийин цагаан
6 - Шар
7 - Борын цагаан
8 - Бор


Кабелийн нэг үзүүрийг энэ дарааллаар хавчих бөгөөд харин нөгөө үзүүрийг Straight кабелтэй адилхан хавчина. Өөрөөр хэлбэл кабелийн хоёр үзүүр хоёр өөр дарааллаар хавчигддаг. Ийм кабелийг хоёр switch эсвэл хоёр компьютерийг хооронд нь холбоход ашигладаг.

ROLLOVER
-------------------------------------------
Б Бц Н Цц Ц Нц Ш Шц
-------------------------------------------
1 - Бор
2 - Борын цагаан
3 - Ногоон
4 - Цэнхрийн цагаан
5 - Цэнхэр
6 - Ногооны цагаан
7 - Шар
8 - Шарын цагаан


Кабелийн нэг үзүүрийг энэ дарааллаар хавчих ба нөгөө үзүүрийг Straight кабелийнхтэй адил хавчина. Ийм кабелийг энгийн хэрэглэгчид өргөн дэлгэр хэрэглэдэггүй учраас хавчих шаардлага нэг их гарахгүй байх. Rollover кабелийг сүлжээний инженерүүд зарим нэг маркийн Router-т тохиргоо хийх үед хэрэглэдэг.

Good luck!
Эх сурвалж: http://www.adsl.mng.net

No comments:

Post a Comment