Showing posts with label Сонирхол. Show all posts
Showing posts with label Сонирхол. Show all posts

Wednesday, May 8, 2013

$1-ийн хөрөнгө оруулалт

Одоогоос 2 жилийн жилийн өмнө өөртөө нэг долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Юунд гэвэл маш энгийн blogname.blogspot.com иймэрхүү урт нэртэй байсан блогийнхоо нэрийг богиносгох зорилгоор .info домэйныг godaddy.com-оос урамшуулал зарласан үед нэг доллароор худалдаж авсан. Богино нэртэй /домэйн хаягтай/ болсноор хүмүүс таны блогийн нэрийг тогтооход, бичиж ороход амар байна. Одоогийн байдлаар блогт маань хүмүүс зочлоод 1.060.000 гаруй хуудас үзээд байна. Блог хөтөлдөг хүмүүс домэйн худалдаж аваад блогтойгоо холбоод богино эсвэл онцгой хаягтай болох боломжтой. Магадгүй ингэснээр таны блогт зочлох хүмүүсийн тоо ихсэж болох юм. Гэхдээ вэб сайт, блогийн хувьд хамгийн чухал нь доторх агуулга нь л даа.

Good luck!

Thursday, December 20, 2012

Миний хийсэн хамгийн сонирхолтой ажлуудын нэг


          Миний хийсэн хамгийн сонирхолтой ажлуудын нэг нь оюутны сурдаг нь үнэн болон дүнгийн жагсаалт хэвлэдэг автомат машины програмын код, үйл ажиллагаанд жаахан өөрчлөлт оруулж захирлын гарын үсэг, тамгатай гаргадаг болгосон ажил. Сонирхолтой гээд байгаагийн учир нь гэвэл: Урьд нь тодорхойлолтын машинаас тодорхойлолт авахад захирлын гарын үсэг, тамгагүй гардаг байсан. Оюутнууд машинаас тодорхойлолт авсны дараа захирлаар гарын үсэг зуруулах гэж нэлээд хүлээх, дараалалд зогсох хэрэг гардаг байсан. Заримдаа бүр энэ нь хорь гучин минутаас хоёр гурван өдөр дамнасан ажил болдог. Шалтгаан нь гэвэл захирал энд тэнд хурал уулзалттай, захиралтай уулзах хүмүүсийн тоо их байгаагаас. Ер нь хүлээнэ гэдэг ямар хэцүү билээ дээ. Бас дээр нь захиралд хүртэл хүндрэлтэй. Уулзаж байгаа хүмүүсийн бараг тал хувь нь гарын үсэг зуруулах  ажилтай байдаг. Захирлын ажил хүртэл нэлээд багассан. Үүнээс харахад аль аль талдаа нэлээд хүндрэлтэй байсан.

         Тодорхойлолт нтр-ийг гарын үсэг, тамгатай гаргадаг болгосноор дээрх бүх асуудал байхгүй болсон. Хэрэв энэ жаахан өөрчлөлтүүдийг ШУТИС-ийн бүх салбар сургууль дээр хэрэгжүүлэх юм бол маш олон хүмүүсийн ажил, цагийг хэмнэх байх.
              Энэ жаахан ажил нэлээд олон хүний цаг зав, ажлыг хөнгөлж байгааг харахаар сэтгэл гоё болоод явчихдаг юм ккк.

Wednesday, December 5, 2012

1.000.000 хуудас үзүүлэх зорилтоо хэрэгжүүлчихлээ


Блогтоо 1.000.000 хуудас үзүүлнэ гэсэн зорилт тавьсан байсан. Өнөөдөр 1.000.000 хуудас үзэлттэй боллоо.

Sunday, December 2, 2012

Сонирхлоо нэгээр нэмэв [Casio WK-225]


Өнөөдөр буюу 2012 оны 12 сарын 02-ны өдөр даралтад хөгжим авч сонирхлоо нэгээр нэмлээ. Арван жилд байхдаа сүүлийн 2 жил хөгжим оролдохыг нэлээд хичээдэг байв. Даанч даралтад хөгжимгүй байсан болохоор хөгжим дарж сураагүй юм. Хааяа нэг дуу хөгжмийн багшаас хөгжмийг нь гуйж аваад жаахан оролддог байсан. Тухайн үед ганц хоёр ая оруулж сурч байтал оюутан болоод хичээлд дарагдаад юун хөгжим болсон. Харин саяхнаас өвчин сэдрээд гэдэг шиг хөгжимтэй болмоор санагдаад хөгжим авчихлаа. Ажил хийгээд бас сураад зав муутай байдаг болохоор хөгжим дарах боломж тэр болгон олдохгүй байх. Гэхдээ л боломж олдох болгонд үзэж тарна даа. Ер нь сонирхол нтр байвал сурагч, оюутан байхдаа л амжуулж байхгүй бол ажил дээр гараад сонирхлоо хөөнө, мөрөөдлөө биелүүлнэ гэдэг нэлээд хэцүү асуудал юм шиг ээ.

Friday, November 16, 2012

Блогтоо зориулсан simple зорилт


      Хүмүүс блог хөтлөхдөө янз бүрийн зорилго, шалтгаанаар хөтөлдөг байх. Харин миний хувьд бол тулгарсан, шийдэж чадахгүй байж байгаад шийдсэн асуудал, өөрийн мэдсэн зүйлээ бусдад түгээх, туслах зорилгоор хааяа блогтоо бичлэг оруулдаг. /Зарим нэгэн хүмүүс минийхтэй ижил асуудалтай тулгарвал блогийн бичлэг маань хэрэг болж магадгүй. Бас дээр нь санаа бодол, туршлагаа хуваалцаад явбал илүү хурдан, өргөн цар хүрээтэйгээр  хөгжих байх./ 

        Үнэнийг хэлэхэд ажлын шаардлага шалтгаан, ачааллаас болоод тэр болгон бичлэг оруулаад байх, идэвхтэй блог хөтлөөд байх боломж гардаггүй. Гэсэн хэдий ч блогтойнхоо хувьд зорилго биш нэгэн энгийн зорилтыг зорьж байна. 
Энэ юу вэ? гэвэл 1.000.000 хуудас үзүүлэх.

Хамтдаа хөгжье!

Sunday, June 24, 2012

Өчүүхэн блогоороо ганц хоёр ч гэсэн хүнд туслахыг зорьж байна.

       Намайг Дашзэвэг гэдэг /хэхэ Амараа гэдэг шиг/. Ажлын хажуу заваар вэб хийж сурахыг оролддог нэгэн. Заримдаа код бичих гээд чадахгүй болохгүй ямар нэгэн асуудал тулгарах үед шууд л Google ахаасаа асуучихдаг. Google ах маань заримдаа өчнөөн их гуйлгаж түүлгэж байж хэдэн юм хэлж өгнөө гэж. Яахав гуйж шаналгасны эцэст ганц хоёр юм мэдэж авдаг. Иймээс шийдвэрлэсэн асуудлаа copy-дохыг нь copy-доод, бичихийг нь бичээд блогтоо оруулаад явахаар шийдэж байна. Дараа өөр хэн нэгэн иймэрхүү асуудал тулгарах үед миний бичсэн, оруулсан зүйлүүд хэрэг болж юуны магад. Шууд англи хэл дээр хайгаад явж байснаас жаахан ч гэсэн амар байж магадгүй. Бусад хүмүүс ч гэсэн ингээд явбал дараа дараагийн хүмүүст нэлээд дөхөмтэй байх байх.