Showing posts with label Цахим мөнгө. Show all posts
Showing posts with label Цахим мөнгө. Show all posts

Monday, October 9, 2017

Дахиад л #fork


2017 оны 10 сарын 25-нд биткойн дахиад л хуваагдах нь. Хуваагдаад Bitcoin Gold (BTG) гэсэн шинэ койн үүснэ.

BTG fork нь Equihash алгоритмыг ашиглах ба өөрөөр хэлбэл BTG койныг GPU-ээр олборлож болдог болно гэсэн үг.

Blockchain технологийг public болон private гэж хоёр ангилдаг. Гэхдээ холимог (hybrid) ч байж болно. Биткойн гэдэг крипто зоос public blockchain-ийг ашигладаг. Public blockchain-ийн хувьд сүлжээнд оролцож байгаа node болгон тэгш эрхтэй байдаг. Ө.х ямар нэгэн босс, толгойлогч, удирдагч, хэн нэгэнд давуу эрх байхгүй. Тиймээс хэн нэгэн биткойныг сайжруулах санал (BIP) гаргаад тухайн саналаа биткойн сүлжээнд нэвтрүүлэх/ашиглах эсэхийг сүлжээнд байгаа node-үүдээс асууж санал хураахад нэг node эсрэг саналтай байсан ч түүнийг хүндэтгэдэг. Эсрэг саналтай node-үүдэд 2 сонголт бий болдог. 1. Олонхыг дагах, 2. Шинэ fork үүсгэх.

Эсвэл хэн нэгэн node санал гаргахыг хүлээх шаардлагагүй өөрсдөө ч шинэ шинэ санал гаргаж болно. Жишээ нь: Шинэ fork үүсгэх. Ер нь шинэ fork үүсгэх санал асуух шаардлага ч байхгүй. Шууд үүсгээд явж болно.

Хуваагдал болгоны дараа тухайн койны буюу үндсэн эсвэл хамгийн том fork-ийн ханш өсөх хандлагатай байдаг (тийм зүй тогтол ажиглагддаг). Хуваагдал нь аль нь сайн, аль нь мууг мэдэх нэг шалгуур болдог. Мөн илүү сайжруулах боломжийг бий болдог, дараагийн сайжруулалтын эхлэл болдог.

Төвөгтэй санагдаж байна уу? :)

Боломж үргэлж байдаг. Гагцхүү түүнийг олж л харах хэрэгтэй :)

#Bitcoin #Gold #BitcoinGold #BTG

Friday, August 18, 2017

Хэрхэн биткойнтой болох вэ?

Надад өдөр бүр хэд хэдэн удаа ирдэг, байнга шаналгадаг асуулт бол "Хэрхэн биткойнтой болох вэ?". Тиймээс хэрхэн биткойнтой болох талаар пост оруулж байна.

Хэрхэн биткойнтой болох вэ?
1. Олборлолт хийх (mining)
2. Худалдаж авах (Солилцож авах)

Monday, July 31, 2017

БИТКОЙНГҮЙ ДЭЛХИЙ

БИТКОЙНГҮЙ ДЭЛХИЙ

8 сарын 1-ээс буюу хэдхэн цагийн дараагаас bitcoin hard fork хийгдэх гэж байна.

Hard fork хийгдэж дуустал ихэнх ledger/wallet/broker-ууд биткойний гүйлгээ (deposit/withdrawal)-г түр зогсоож байгаа. Түр зогсоох хугацаа нь тухайн ledger/wallet/broker-оосоо хамаараад өөр өөр байгаа. Жишээ нь: 8 сарын 1-ийг дуустал, зарим нь 12 цагийн турш, бүр зарим нь 8 сарын 4-ийг хүртэл, ... 
Ө.х хэсэг хугацааны турш БИТКОЙНГҮЙ ДЭЛХИЙ болно. Гэхдээ туйлын утгаараа биш. Учир нь hard fork-ийн талаар ойлголтгүй эсвэл тэнэг бүр эсвэл галаар наадагчид hard fork-ийн үед гүйлгээ хийж байж болох юм. Энэ нь маш эрсдэлтэй. Шилжүүлсэн биткойн нөгөө талдаа очихгүй эсвэл хүлээж авах биткойн ирэхгүй замдаа замхарч алга болох магадлалтай/эрсдэлтэй.