1гПА=0,75 мм.муб 1мм.муб=1,33 гПа
1643 онд эрдэмтэн Торричелли агаарын даралтын хэмждэг багаж болох мөнгөн уст аяган барометрийг зохиожээ.
Даралтын хуваарилалт
Агаарын даралт нь дэлхийн гадарга дээр бүсүүдээр харилцан адилгүй хуваарилагдсан байдаг. Үүнд:
- Экватораас 2 тийш 100-ийн өргөрөг хүртэл зурваст бага даралтын муж үүсэх ба даралт нь 1000-1008 гПа байна. Энд дулаан учраас агаар ихээр халж ямагт дээшээ өгсөх хөдөлгөөн зонхилно.
- Халуун дулаан бүслүүрт тогтмол их даралтын муж үүснэ. Энд даралт их учраас агаарын уруудах хөдөлгөөн зонхилно. 1022-1026 гПа
- Сэрүүн бүслүүрт ихэнхдээ бага даралтын бүс үүсэх боловч, хойт хагасын эх газруудад зөвхөн зундаа, харин өвөлдөө ихээр хөрөх учир их даралтын мужийг үүсгэнэ. Жишээ нь: Азийн нутагт зундаа бага даралт, өвөлдөө их даралт үүсдэг ба үүнийг Төв Азийн их даралтын муж гэнэ.
- Туйл орчимд маш хүйтэн учир хөрч нягташсан агаарын их даралтын муж оршино. Агаарын даралтын хуваарилалтыг газарзүйн зурагт ижил даралтын шугам болох изобараар дүрсэлнэ. Бага даралтын муж (Б) нь төвдөө хамгийн бага зах руугаа даралт нэмэгдсэн байх ба их даралтын муж нь (И) төвдөө хамгийн их төвөөсөө зах руугаа багассан байна.
Эх сурвалж: http://tuul_go.blog.gogo.mn/read/entry321027
Агаарын даралт, түүний хуваарилалт ...
ReplyDeleteNASA is experimenting with 3D printers on board the International Space Station. Eventually, 3D printers probably be} used to create habitats on Mars and different worlds. To save the Apollo 13 astronauts from dying of carbon monoxide asphyxiation, NASA needed to in effect discover a way to fit a sq. CNC machining peg right into a round hole. Had there been a 3D printer on board, they may have been capable of to} easily remedy the issue by designing and printing a connector.
ReplyDelete