Monday, September 3, 2012

Агаарын даралт, түүний хуваарилалт

Агаарын даралт нь агаарын баганын жингийн өндрөөр тодорхойлогдоно. Хэмжих нэгж нь паскаль ба мөнгөн усны баганын өндрөөр хэмжинэ. { гПа, мм. муб, мб } Агаарын даралт цаг агаарт хамгийн чухал нөлөөтэй боловч хүмүүс тэр бүр мэдэрдэггүй. Учир нь хоногийн өөрчлөлт төдий л мэдрэгддэггүй бол жилийн өөрчлөлт нь температурын зөрөөнөөс шалтгаалан нэлээд тодорхой ажиглагдана. Өөрөөр хэлбэл зуны турш агаар халах болон өвлийн турш хөрөх нь даралтын өөрчлөлтийг улам ихэсгэнэ. Энэ өөрчлөлт нь: а. Өндрөөс б.Температураас хамаарна. Жишээ нь: Агаар халахад даралт буурч, температур буурвал даралт нэмэгдэнэ. Мөн газрын гадаргаас хамаарч өндөрсөх тутам даралт буурдаг. Хэвийн даралт нь 450-ийн өргөрөг дээр, 00-ийн температурт, далайн төвшин дээр хэмжсэн хэмжээ ба 1013,25 гП буюу 760 мм. муб байна.

1гПА=0,75 мм.муб 1мм.муб=1,33 гПа
1643 онд эрдэмтэн Торричелли агаарын даралтын хэмждэг багаж болох мөнгөн уст аяган барометрийг зохиожээ.

Даралтын хуваарилалт

Агаарын даралт нь дэлхийн гадарга дээр бүсүүдээр харилцан адилгүй хуваарилагдсан байдаг. Үүнд:

  1. Экватораас 2 тийш 100-ийн өргөрөг хүртэл зурваст бага даралтын муж үүсэх ба даралт нь 1000-1008 гПа байна. Энд дулаан учраас агаар ихээр халж ямагт дээшээ өгсөх хөдөлгөөн зонхилно.
  2. Халуун дулаан бүслүүрт тогтмол их даралтын муж үүснэ. Энд даралт их учраас агаарын уруудах хөдөлгөөн зонхилно. 1022-1026 гПа
  3. Сэрүүн бүслүүрт ихэнхдээ бага даралтын бүс үүсэх боловч, хойт хагасын эх газруудад зөвхөн зундаа, харин өвөлдөө ихээр хөрөх учир их даралтын мужийг үүсгэнэ. Жишээ нь: Азийн нутагт зундаа бага даралт, өвөлдөө их даралт үүсдэг ба үүнийг Төв Азийн их даралтын муж гэнэ.
  4. Туйл орчимд маш хүйтэн учир хөрч нягташсан агаарын их даралтын муж оршино. Агаарын даралтын хуваарилалтыг газарзүйн зурагт ижил даралтын шугам болох изобараар дүрсэлнэ. Бага даралтын муж (Б) нь төвдөө хамгийн бага зах руугаа даралт нэмэгдсэн байх ба их даралтын муж нь (И) төвдөө хамгийн их төвөөсөө зах руугаа багассан байна.
Эх сурвалж: http://tuul_go.blog.gogo.mn/read/entry321027