Monday, September 1, 2014

Өө хөөрхий ...

Уг нь миний блог нэлээд олон хуудас үзэлттэй, хайлтанд сайн баригддаг байсан юм. Мөн блогийн бичлэгүүд маань компьютер сонирхогчдод хэрэгтэй зөвлөгөө байдаг. Тийм болоод ч тэр үү бичлэг болгон маань тодорхой хэмжээний (блогийн хувьд зөндөө) лайк, жиргээ, пластай байсан юм. Гэтэл блогийнхоо хаягийг сольсноос болоод лайк, жиргээ, пласын тоо байхгүй буюу 0 болчихлоо :(.

Учир нь блогтойгоо домэйн холбочихсон байсан юм. Тэгээд домайнаа цаашид ашиглах боломжгүй болоод салгасан чинь лайк, жиргээ, пласын тоо 0 болчихсон. Өө нээрээ бас фэйсбүүк сэтгэгдэл, reactions хүртэл 0 болсон юм байна ш дээ. 

:( feeling bad...

Вэб сайтаа хэрхэн интернетэд байршуулах вэ?


Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ хэрхэн вэб хост авах талаар зөвлөгөө хүргэж байна.

Бид ямар нэгэн вэб сайт хийгээд эсвэл вэб сайттай болоод (товчоор бол вэбийн эх кодтой болсон бол) тухайн вэб сайт руугаа хүмүүсийг хандуулах буюу вэб сайтаа хүмүүст үзүүлэх хэрэгтэй болдог. Вэб сайтаа өөрөө хийсэн эсвэл хүмүүсээр хийлгэсэн ч яригддаг, хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол Вэб сайтаа хэрхэн интернетэд байршуулах вэ? юм.

Вэб сайтыг интернетэд байршуулахад дараах 3 үндсэн аргын аль нэгээр нь байршуулна. Үүнд: