Заримдаа сим карт гэмтэх, утсаа хаях гэх мэт үйлдлүүдээс болоод сим карт дээр хадгалсан дугаарууд байхгүй болдог. Тэгээд л зарим чухал дугааруудыг хүнээс асууж байгаад дахиад хадгалах хэрэг гардаг. Бүр зарим нь олддоггүй. Сим карт гэмтэхэд устсан дугааруудыг нь сэргээх үйлчилгээ үүрэн операторуудад байдаг. Гэхдээ сар болгон хураамж төлөх нтр гээд жаахан ядаргаатай. Тиймээс энэ асуудлыг шийдэх нэгэн арга бол мессенжер дээр дугааруудаа хадгалах.
Жишээ нь: Yahoo messenger-ийн Contact Details руу ороод Firstname дээр нь нэрийг нь, Lastname дээр утасны дугаарыг бичиж болох юм. Доорх зурагт жишээ байдлаар харуулах гэж нэг хүнийг олон бүртгэв.
No comments:
Post a Comment