Monday, November 28, 2011
Бизнест чамгүй ашиг авчрах жижигхэн вэб сайтыг хэрхэн хийх вэ?
Интернетгүй айл гэж алга. Тэгэхээр хэрэглэгчид өөрт хэрэгтэй гэсэн бүхий л мэдээллээ интернет ашиглан веб сайтаас авч байна. Энэ нь аль аль талдаа өртөг хэмнэж байгаа юм. Мэдээлэл авагч, өгөгч талаасаа өртөг багатай бараг л үнэгүй гэж хэлэх мэдээлэл болно. Одоо ч тэгээд хэн нэгэнд мөнгө өгч болсон болоогүй сурталчилгаа хийх хэрэг байна уу. Эрэлт нь байвал нийлүүлэгчээ хүссэн хүсээгүй олох л болно. Дээр нь хувиараа бизнес эрхэлдэг бол өрөө, лангуу түрээслэх ч хэрэггүй боллоо. Үүний тулд танд өөрийн гэсэн бух мэдээллээ агуулсан веб сайт хэрэгтэй. Иймд Аmerican Express® ОРЕN Small Business Network-оос гаргасан доорх зөвлөгөөг хүргэж байна.
Saturday, November 19, 2011
Firefox-ын татах хурдыг нэмэх
Mozilla Firefox хэмээх броузерийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй байхаа. Вэб сайт үзэхэд эвтэйхэн, нэмэлт хэрэгсэл олонтой, ашиглахад хялбар болохоор нь ихэнх хүмүүс ашигладаг байх. Ихэнх хүмүүс Firefox-д нарийн тохиргоо байдаг, хийж болдог гэдгийг мэдэхгүй байх. Firefox нь анх суухдаа Dail-Up холболтод зориулагдсан байдлаар компьютерт суулгагддаг. ADSL холболтоор интернет авдаг хэрэглэгчид зарим нэг тохиргоог нь өөрчлөхөд ашиглахад хялбар болох, татах хурд зэрэг сайжирдаг. Энэ удаад та бүхэндээ firefox-ын татах хурдыг сайжруулах нэгэн тохиргоог толилуулж байна. Дараах зааврыг дагаад хийгээрэй.
Tuesday, November 8, 2011
Гар утаснаас вэб сайтыг ачаалж байвал гар утсанд зориулсан вэбийг /хувилбарыг/ ачаалуулах
Зарим вэб сайтыг гар утсаар үзэж байхад зарим tag-уудыг гар утас уншиж чадахгүй мөн тухайн вэб сайт нь гар утсаар үзэхэд хэтэрхий том үзэхэд тохиромжгүй байдаг. Тиймээс гар утсаар вэб үзэж байгаа хэрэглэгчид вэб сайтынхаа гар утасны хувилбарыг, PC-гээр /notebook, desktop computer ... гэх мэт/ үзэж байгаа хэрэглэгчид үндсэн хувилбараа /notebook, desktop computer ... гэх мэт төхөөрөмжүүдэд зориулсан/ үзүүлэх нь тохиромжтой байдаг.
Ингээд тухайн хэрэглэгч ямар төхөөрөмжөөр интернетэд холбогдож байгааг мэдэх жижиг кодыг толилуулъя.
Ингээд тухайн хэрэглэгч ямар төхөөрөмжөөр интернетэд холбогдож байгааг мэдэх жижиг кодыг толилуулъя.
Subscribe to:
Posts (Atom)