Өнөөдөр санамсаргүй байдлаар дутуу бичсэн эмэйлээ хүнд илгээлээ. Учир нь gmail дээр tab дарагдах үед enter товч дарах юм бол эмэйл send хийгддэг юм байна. Тэгээд буцаах арга чарга юу байна гээд google-ээр хайтал уг нь илгээсэн эмэйлээ буцаах боломжтой юм байна. Илгээсэн эмэйлээ 5 секундийн дотор буцаах боломжтой. Өөрөөр хэлбэл Undo send гэдэг товч эмэйл илгээсний дараа 5 секундийн турш идэвхтэй байж байгаад алга болдог юм байна. Undo send-ийг идэвхжүүлэхийн тулд бяцхан тохиргоо хийнэ.
- Арааны зурган айкон /gear icon/ дээр дараад Settings-ийг сонгоно.
- Labs гэдэг tab-ийг сонгоно.
- Labs tab дотроос Undo send гэдгийг хайж олоод enable болгоно.
- Save changes товчин дараад асуудал шийдэгдэнэ.
Gmail-ийн дараа Yahoo дээр иймэрхүү боломж байдаг юм болов уу гээд хайж үзсэн олсонгүй. Магадгүй би сайн нухацтай хайгаагүй болохоор олоогүй байж болно.
Good luck!
Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа
ReplyDeleteБаярлалаа.
ReplyDeleteGood poost
ReplyDelete