Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээлэл. Show all posts

Sunday, March 3, 2013

Hiren's BootCD-ийг flash disk-ээс ажилладаг болгох

Hiren's BootCD From USB Flash Drive (USB Pen Drive)

Hiren's Boot бол маш хэрэгтэй програм юм. Хийж болох зүйлүүдийн зах зухаас нь дурдвал:

  • Үйлдлийн систем гэмтсэн үед РС-ийг Hiren's Boot-ээр асааж хэрэгтэй файлаа авна.
  • Хард дискгүй байсан ч компьютерийг асааж болно.
  • Устгаж болохгүй байгаа файл, хавтас, вирус зэргийг хүчээр устгаж болно.
  • Ghost уншуулаад компьютерийг маш хурдан засаж, сэргээж, форматалж болно
  • Hiren's Boot-ийн хувилбараас шалтгаалаад microsoft office-ийн файлууд дээр ажиллаж болно.
  • Гэмтсэн хард дискийг засварлаж болно.
  • Устсан файлыг сэргээж болно.
  • Файлыг маш хурдтайгаар зөөж, хуулж болно.
  • Компьютерийн нууц үг устгаж болно... гэх мэт маш олон зүйлийг хийж болно.
Заза ямар програм сурталчилж зарах гэж байгаа биш магтахаа болиод гол ажилдаа оръё. Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр ялангуяа компьютер түүний эд ангиуд маш жижигхэн болж зарим зүйлүүд ашиглагдахаа больж байна. Жишээ нь нэгэн үед CD, DVD гэх зүйлийг ихээр ашиглаж байсан. Одоо нэг их чухал шаардлагагүй болж. Хүмүүс файл болон хэрэгтэй зүйлээ хард диск, flash диск, интернет зэрэгт байрлуулж байна. Учир нь CD, DVD нь авч явахад нүсэр том, хугарч гэмтэх нь амархан зэрэг сул талуудтай. Тиймээс Hiren's BootCD-ийг флэш диск дээр бичээд авч явж байвал дээрх асуудлуудаас жаахан ч гэсэн хол байж магадгүй.

Заавар:
  1. Танд 512мегабайт буюу түүнээс хэмжээтэй flash диск хэрэгтэй.
  2. Компьютертээ флэш дискээ залгана.
  3. USB Disk Storage Format програмыг татаж авна. USBFormat.zip (34KB)
  4. grubinst_gui програмыг татаж аваад Run as Administrator-аар ажиллуулна.  grub4dos.zip (179KB)
  5. Hiren's BootCD-гээ компьютертээ хийгээд хуулж дотор нь байгаа файлуудыг хуулж аваад флэш диск рүүгээ хийнэ.
  6. Хэрэв Hiren's BootCD байхгүй бол Hirens Boot v9.iso (181.73 MB) эндээс татаж авна уу (Бага хэмжээ хувилбар гэхдээ нэлээд зүйлүүдийг хийж чадна.). Энэ iso файлыг deamon /UltraISO, PowerISO, Nero гэх мэт/ mount /virtual disk үүсгэдэг/ хийдэг програмаар нээгээд доторх файлыг нь хуулж авна. Мөн энэ iso файлыг CD дээр бичээд ажиллуулж болно.
  7. grub4dos.zip файл дотор байгаа grldr болон menu.lst файлыг хуулж флэш диск рүүгээ хуулна (эсвэл HBCD фолдероос).
  8. Hiren's Boot-ээ флэшээс ашиглахдаа компьютерийнхээ boot (эхлэх төхөөрөмжийг)-ийг USB диск болгож өгнө.
За ингээд л боллоо. Асуух зүйл байвал асуугаарай. Дараагийн удаа хэрхэн Hiren's BootCD-ийг ашиглаж компьютерийг Ghost (image үүсгэх, image уншуулах)-лэх заавар оруулна аа.

Good luck!

Tuesday, December 25, 2012

Remote Desktop Connection буюу зайнаас компьютерээ удирдах


Remote Desktop Connection буюу зайнаас компьютерээ удирдах нь зарим үед нэлээд хэрэгтэй эд. Жишээ нь ажил дээрээ очоод байж байтал гэрийн компьютер дээрээс файл авах, юм харах гэх мэт асуудлуудыг гардаг. Энэ үед заавал гэртээ харих шаардлага, гэрт хүн байгаа болов уу гэж санаа зовох шаардлагагүй. Хандах гэж байгаа компьютер чинь асаалттай бас Remote Desktop Connection-ийг нь тохируулсан буюу нээсэн байхад л болно. Бас нэг зүйл хандах гэж байгаа компьютерийнхээ IP хаягийг нь мэдэж байх шаардлагатай. Remote Desktop Connection-ийг нээх буюу тохируулах.

  1. Start цэсэн дээрээ дарна.
  2. My Computer дээр хулганаа аваачаад баруун товчийг нь дарна.
  3. Гарч ирэх цэснээс Properties-ийг сонгоно.
  4. Гарч ирэх цонхноос Remote табыг сонгоно.
  5. Allow users to connect remotely to this computer гэдэг чек боксийг сонгоод OK дарна.
За ингээд өөр газраас компьютерээ удирдаж болохоор болно.

Good luck!

Wednesday, November 21, 2012

Google calendar-ийн үнэнч фанат боллоо


Google calendar-ийг ашиглаж эхлэхээс өмнө би хааяа л ажил төлөвлөдөг байсан. Ихэвчлэн санаж байгаад эсвэл санахаараа ямар нэгэн зүйлийг хийдэг байлаа. Мартахгүй тулд нэлээн сайн цээжлэх хэрэг гардаг. Бүр мартаж болохгүй гэсэн зүйлээ ханын календарь, цаасан дээр бичээд ширээн дээрээ тавьдаг байсан. Одоо бол асуудал арай хялбараар шийдэгдэх болсон. Учир нь гэвэл Google календарь ашиглаж байгаа. Миний хувьд google calendar ашигласнаар нэлээд хэдэн мэдэгдэхүйц үр дүн гарч байгаа. Үүнд:

  • Ажлыг төлөвлөж байгаад хийдэг болсон /Эмх цэгц, дараалалтай/
  • Цагийг нэлээд үр бүтээлтэй ашиглаж байгаа /Ихэнх ажлуудаа төлөвлөөд, тодорхой хугацаанд хийгээд ирэхээр төлөвлөдөггүй үеийнхээс илүү чөлөөт цагтай болж байгаа/
  • Мартана гэдэг асуудал байхгүй болсон /Төлөвлөсөн ажлын хугацаа болохоос өмнө эмэйл, гар утсанд мессэж ирдэг/
Одоогийн байдлаар иймэрхүү үр дүн надад ажиглагдаад байх шиг байна. Хамгийн том давуу тал гэвэл төлөвлөсөн хугацаа болохоор гар утсанд мессэж ирэх. Мессэж хүлээж авахын тулд та google календарь руу ороод тохируулга хэсэгт alarm-ийг мессэжээр авна гээд утасны дугаараа бичээд өгөхөд л болно. 

Календарь дээр тэмдэглэл хийгээд явахын бас нэг давуу тал нь хэзээ ямар ажлаа хийснээ эргээд мэдэхэд амархан. Өөрөөр жаахан дэгстүүлж хэлбэл та түүхээ бичээд яваад байна л гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд та google календарийг ашигладаггүй бол ашиглаад үзээрэй.

За тэгээд үлдсэн зүйлийг нь та өөрөө судалчихаарай.

Good luck!

Saturday, October 13, 2012

Гурваас доош голч дүнтэй оюутан тэтгэлэг авахгүй


Засгийн газрын тогтоолоор оюутнуудад олгох тэтгэлгийг улирал тутамд нэг удаа өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн тэтгэлгийг арваннэгдүгээр сард олгох юм. Сургалтын төрийн сангийн мэдээлснээр есдүгээр сарын 27-ны өдөр 151 мянган оюутны 10.5 тэрбум төгрөгийн тэтгэлгийг сургуулиудын дансанд шилжүүлсэн. Ха­рин сургуулиудын захиргаа оюутнуудынхаа дансанд шилжүүлэх ёстой юм байна. Энэхүү тэтгэлгийн тухай мэдээллийг иргэдэд дахин хүргэе. Оюутнуудад олгож буй үндэсний тэтгэлэг болох 70 мянга 200 төгрөгийг хичээлдээ идэвхтэй суудаг, сургалт нь хэвийн явагдаж буй оюутнуудад олгох юм.

Түүнчлэн сурлагандаа онцгой амжилт гаргасан болон эрэл т ихтэй мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг энэ жилээс урамшуулж эхлэх гэнэ. Сургалтын амжилтаас хамаараад үндэсний тэт­гэлэгийг 50, 75, 100 хувь гэсэн ангиллаар нэмэгдүүлж олгох аж. Хамгийн бага буюу 70 мянган 200 төгрөгийн тэтгэлэгт хамрагдахын тулд оюутны голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх ёстой. 75 хувийн тэтгэлгийг 3.6-аас дээш голчтой өдрийн ангийн бакалавр, магистр, докторын ангийн оюутнуудад олгоно. Энэ нь 105 мянга 300 төгрөгийн тэтгэлэг юм.

Харин 100 хувийн тэтгэлэг нь БШУЯ-аас зохион байгуулсан улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадын шагналт байрт шалгарсан оюутнуудад хамаатай. Харин хоёр дахь удаагаа дээд боловсрол эзэмшиж байгаа тохиолдолд тэтгэлэг олгохгүй юм байна.

Эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1213160

Monday, September 3, 2012

Агаарын даралт, түүний хуваарилалт

Агаарын даралт нь агаарын баганын жингийн өндрөөр тодорхойлогдоно. Хэмжих нэгж нь паскаль ба мөнгөн усны баганын өндрөөр хэмжинэ. { гПа, мм. муб, мб } Агаарын даралт цаг агаарт хамгийн чухал нөлөөтэй боловч хүмүүс тэр бүр мэдэрдэггүй. Учир нь хоногийн өөрчлөлт төдий л мэдрэгддэггүй бол жилийн өөрчлөлт нь температурын зөрөөнөөс шалтгаалан нэлээд тодорхой ажиглагдана. Өөрөөр хэлбэл зуны турш агаар халах болон өвлийн турш хөрөх нь даралтын өөрчлөлтийг улам ихэсгэнэ. Энэ өөрчлөлт нь: а. Өндрөөс б.Температураас хамаарна. Жишээ нь: Агаар халахад даралт буурч, температур буурвал даралт нэмэгдэнэ. Мөн газрын гадаргаас хамаарч өндөрсөх тутам даралт буурдаг. Хэвийн даралт нь 450-ийн өргөрөг дээр, 00-ийн температурт, далайн төвшин дээр хэмжсэн хэмжээ ба 1013,25 гП буюу 760 мм. муб байна.

1гПА=0,75 мм.муб 1мм.муб=1,33 гПа
1643 онд эрдэмтэн Торричелли агаарын даралтын хэмждэг багаж болох мөнгөн уст аяган барометрийг зохиожээ.

Даралтын хуваарилалт

Агаарын даралт нь дэлхийн гадарга дээр бүсүүдээр харилцан адилгүй хуваарилагдсан байдаг. Үүнд:

  1. Экватораас 2 тийш 100-ийн өргөрөг хүртэл зурваст бага даралтын муж үүсэх ба даралт нь 1000-1008 гПа байна. Энд дулаан учраас агаар ихээр халж ямагт дээшээ өгсөх хөдөлгөөн зонхилно.
  2. Халуун дулаан бүслүүрт тогтмол их даралтын муж үүснэ. Энд даралт их учраас агаарын уруудах хөдөлгөөн зонхилно. 1022-1026 гПа
  3. Сэрүүн бүслүүрт ихэнхдээ бага даралтын бүс үүсэх боловч, хойт хагасын эх газруудад зөвхөн зундаа, харин өвөлдөө ихээр хөрөх учир их даралтын мужийг үүсгэнэ. Жишээ нь: Азийн нутагт зундаа бага даралт, өвөлдөө их даралт үүсдэг ба үүнийг Төв Азийн их даралтын муж гэнэ.
  4. Туйл орчимд маш хүйтэн учир хөрч нягташсан агаарын их даралтын муж оршино. Агаарын даралтын хуваарилалтыг газарзүйн зурагт ижил даралтын шугам болох изобараар дүрсэлнэ. Бага даралтын муж (Б) нь төвдөө хамгийн бага зах руугаа даралт нэмэгдсэн байх ба их даралтын муж нь (И) төвдөө хамгийн их төвөөсөө зах руугаа багассан байна.
Эх сурвалж: http://tuul_go.blog.gogo.mn/read/entry321027

Monday, July 9, 2012

Хост авах гэж байгаа бол

        Хост авах гэж байгаа бол Bluehost-ийг санал болгож байна. Хамгийн олон вэб байршуулсан тоогоороо №4 ордог юм байна лээ. Гэхдээ үнэ, багтаамж зэрэг бусад зүйлүүдийг нь авч үзэх юм бол гарцаагүй №1 гэж дэлхийн хүмүүс ярьдаг юм байна лээ. Гол нь найдвартай үнэ нь хямд бас unlimited. Bluehost.com

Thursday, July 5, 2012

Dropbox гэж юу вэ? Flash хэрэггүй боллоо


Dropbox гэж юу вэ?


       Dropbox гэдгийг товчоор бас энгийнээр хэлбэл интернет дэх таны flash диск эсвэл зөөврийн хард, хадгалах төхөөрөмж гэсэн үг. Учир нь dropbox-д өөрийн файлуудаа хийгээд өөр хаанаас ч хамаагүй интернеттэй газраас файлуудаа удирдаж /харж, татаж авч, бусадтай хуваалцаж (share)/ болно.

Thursday, June 28, 2012

Yahoo эмэйл дээр ирж байгаа эмэйлүүдэд шүүлт /filter/ хийх

           Энэ удаад yahoo email-д шүүлт хэрхэн ашиглах, түүний ач тусын талаар жаахан зөвлөгөө оруулж байна. Filter хийгээгүй үед танд ирж байгаа эмэйлүүд spam, inbox хоёрын аль нэгэнд орсон байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч эмх замбараагүйгээр нэг дор цуглардаг. Жишээ нь: Facebook-ийн Notifications  эмэйлүүд өдөрт хэдэн зуугаараа ирж эмэйл box-ыг эмэйл box биш хогийн сав болгодог. Facebook-ээ тохируулаад notifications эмэйлийг авахгүй болгож болно. Гэхдээ facebook-ээс ирж байгаа эмэйл болгон хог биш заримдаа хэрэгтэй эмэйлүүд ирдэг. Inbox-оос хэрэггүй эмэйлүүдийг түүж устгах маш хэцүү байдаг. Заримдаа андуурагдаад хэрэгтэй эмэйлүүдээ устгах тохиолдол хүртэл гардаг. Энэ бүх асуудлыг шийдэх энгийн арга бол эмэйл хайрцагтаа шүүлт /filter/ хийх юм.

Wednesday, June 27, 2012

Paypal account-аа verify хийж чадахгүй байна уу? эсвэл Карт чинь Paypal-д блоклосон уу?


      Paypal-д хэрхэн бүртгүүлэх зааврууд Монголын вэб сайт болон блогоор зөндөө байдаг учраас үүсэж магадгүй болон үүсдэг ганц хоёр асуудлыг бичье гэж бодож байна.

Monday, August 23, 1999

DOS (Disk Operating System) гэж юу вэ?


Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем байв. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн.
Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. Гэвч ихэнх хэрэглэгчид энэ үйлдлийн системийг DOS гэж нэрлэдэг.
DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм.
Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг.
С:\>
Windows XP системээс DOS-н мөрөнд шилжсэн байдал:
               Команд: cls
 cls - clear screen – дэлгэц цэвэрлэх     
Энэ команд дэлгэцийн бүх текстийг цэвэрлэнэ
Команд ажиллаж дууссаны дараа системийн урилга гарч ирнэ