Thursday, December 26, 2013

Google chrome интернет хөтөч дээр extension суулгах


Интернет хөтөч болгон өөр дээрээ нэмэлтээр суулгах нэмэлт хэрэгслүүдтэй байдаг. Энэ нэмэлт хэрэгслүүдээ интернет хөтчүүд жаахан ондоогоор нэрлэсэн байдаг. Жишээ нь: Google chrome --> Extension, Mozilla Firefox --> Add-ons ...

Жишээ болгож Google chrome ашигладаг хүмүүст 2 энгийн extension-ийг санал болгож байна.
  1. Power Zoom - Энэ нэмэлт нь facebook-ийн зургууд дээр курсор очихоор томруулж харуулдаг ба заавал зурган дээр клик хийж томруулах шаардлагагүй. Мэдээж та шаардлагатай бол клик хийгээд тухайн зургийг харж болно.
  2. I'd like to confirm - Энэ нэмэлт нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүй лайк (facebook like) даруулахаас (Clickjacking) сэргийлдэг. Жишээ нь: Бид зарим нэгэн сайт руу ороход автоматаар, нууцаар, хүсээгүй байхад лайк даруулсан байдаг.
Google chrome дээр extension нэмэх заавар:

Thursday, December 12, 2013

MS Office програм дээр хэрэглэгчийн хийсэн тохиргоог болиулах [Таны office-ийн тохиргоо өөрчлөгдсөн үү]


Зарим тохиолдолд microsoft office програмын анхны тохиргоо /default settings/ нь алдагдаад хэрэглэхэд төвөгтэй болдог. Жишээ нь: товчны хослол авахаа болих (ctrl+s, ctrl+c, ctrl+v ...), хуудасны дугаарлалт харагдахаа болих, оруулж ирсэн зураг харагдахаа болих ... гэх мэт. Тэгвэл үүнийг шийдэх арга нь тохиргоог хадгалдаг регистрийг устгах юм. Дараах зааварт анхаарлаа хандуулна уу.

Cisco-гийн төхөөрөмж дээр SSH тохиргоо хийх


SSH тохиргоо хийх чиглүүлэгч/router эсвэл шилжүүлэгч/switch төхөөрөмж нь SSH (Secure Shell)-ийг дэмждэг байх ёстой.

Чиглүүлэгч юм уу эсвэл шилжүүлэгч төхөөрөмж дээр SSH идэвхжүүлэх хэрэгтэй:

MS Office програм дээр keyboard shortcuts буюу товчны хослол ажиллахгүй байна уу?


MS Office програм дээр keyboard shortcuts буюу товчны хослол ажиллахгүй байна уу? Тэгвэл шийдэх арга нь Ribbon /юу гэж орчуулахаа мэдэхгүй байна :P/ гэж зүйлийг reset хийх эсвэл тохиргоог нь default болгох хэрэгтэй. Дараах зааврыг дагаад хийхэд болно.

Monday, December 9, 2013

'ipconfig' is not recognized as an internal or external command operable program or batch file гэсэн алдаа заавал


Зарим тохиолдолд бид command prompt (cmd) дээр ipconfig командаар IP хаягийнхаа тохиргоог харах гэхээр 'ipconfig' is not recognized as an internal or external command operable program or batch file гэсэн алдаа заадаг /Заавал ipconfig команд байх албагүй, өөр бусад команд байж болно/. Энэ нь ямар учиртай алдаа гэвэл system variable-д тухайн команд /эсвэл програм/-ыг хаанаас дуудаж ажиллуулах замыг нь зааж өгөөгүй байна гэсэн үг. Эсвэл устсан байна гэсэн үг. Маш энгийнээр хэлбэл "C:\WINDOWS\system32;" фолдерийн замыг бичиж өгөөгүй байна гэсэн үг. Command prompt дээр ямар нэгэн команд /эсвэл ямар програм/ ажиллуулахад замыг нь тусгайлан system variable-д нэмж өгөөгүй бол default-аар "C:\WINDOWS\system32;"-оос дууддаг. Илүү зүйл нуршаад яахав энэ хүрээд зогсъё. Дараах зааварт анхаарлаа хандуулна уу:

Wednesday, December 4, 2013

Хост авах гэж байгаа бол...

        Хост авах гэж байгаа бол Bluehost-ийг санал болгож байна. Хамгийн олон вэб байршуулсан тоогоороо №4 ордог юм байна лээ. Гэхдээ үнэ, багтаамж зэрэг бусад зүйлүүдийг нь авч үзэх юм бол гарцаагүй №1. Гол нь найдвартай, үнэ нь хямд, үйлчилгээ сайтай бас unlimited. Аан тийм нэг чухал зүйлийг мартах гэж байна. Энэ юу гэвэл хостод төлсөн мөнгөө хэзээ ч буцааж авч болно. Өөрөөр хэлбэл та 30 хоногийн хугацаатай хост худалдаж аваад 7 хоног ашиглаад ямар нэгэн шалтгаанаар хостоо ашиглахаа больбол үлдсэн 23 хоногийн мөнгөө буцааж авч болно гэсэн үг. Bluehost.com