Засгийн газрын тогтоолоор оюутнуудад олгох тэтгэлгийг улирал тутамд нэг удаа өгөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн тэтгэлгийг арваннэгдүгээр сард олгох юм. Сургалтын төрийн сангийн мэдээлснээр есдүгээр сарын 27-ны өдөр 151 мянган оюутны 10.5 тэрбум төгрөгийн тэтгэлгийг сургуулиудын дансанд шилжүүлсэн. Харин сургуулиудын захиргаа оюутнуудынхаа дансанд шилжүүлэх ёстой юм байна. Энэхүү тэтгэлгийн тухай мэдээллийг иргэдэд дахин хүргэе. Оюутнуудад олгож буй үндэсний тэтгэлэг болох 70 мянга 200 төгрөгийг хичээлдээ идэвхтэй суудаг, сургалт нь хэвийн явагдаж буй оюутнуудад олгох юм.
Түүнчлэн сурлагандаа онцгой амжилт гаргасан болон эрэл т ихтэй мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг энэ жилээс урамшуулж эхлэх гэнэ. Сургалтын амжилтаас хамаараад үндэсний тэтгэлэгийг 50, 75, 100 хувь гэсэн ангиллаар нэмэгдүүлж олгох аж. Хамгийн бага буюу 70 мянган 200 төгрөгийн тэтгэлэгт хамрагдахын тулд оюутны голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх ёстой. 75 хувийн тэтгэлгийг 3.6-аас дээш голчтой өдрийн ангийн бакалавр, магистр, докторын ангийн оюутнуудад олгоно. Энэ нь 105 мянга 300 төгрөгийн тэтгэлэг юм.
Харин 100 хувийн тэтгэлэг нь БШУЯ-аас зохион байгуулсан улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадын шагналт байрт шалгарсан оюутнуудад хамаатай. Харин хоёр дахь удаагаа дээд боловсрол эзэмшиж байгаа тохиолдолд тэтгэлэг олгохгүй юм байна.
Эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1213160
Odoo bur nemelt elselteer orson oyutand 70 ogohgui gesn
ReplyDelete