Tuesday, December 25, 2012

Remote Desktop Connection буюу зайнаас компьютерээ удирдах


Remote Desktop Connection буюу зайнаас компьютерээ удирдах нь зарим үед нэлээд хэрэгтэй эд. Жишээ нь ажил дээрээ очоод байж байтал гэрийн компьютер дээрээс файл авах, юм харах гэх мэт асуудлуудыг гардаг. Энэ үед заавал гэртээ харих шаардлага, гэрт хүн байгаа болов уу гэж санаа зовох шаардлагагүй. Хандах гэж байгаа компьютер чинь асаалттай бас Remote Desktop Connection-ийг нь тохируулсан буюу нээсэн байхад л болно. Бас нэг зүйл хандах гэж байгаа компьютерийнхээ IP хаягийг нь мэдэж байх шаардлагатай. Remote Desktop Connection-ийг нээх буюу тохируулах.

  1. Start цэсэн дээрээ дарна.
  2. My Computer дээр хулганаа аваачаад баруун товчийг нь дарна.
  3. Гарч ирэх цэснээс Properties-ийг сонгоно.
  4. Гарч ирэх цонхноос Remote табыг сонгоно.
  5. Allow users to connect remotely to this computer гэдэг чек боксийг сонгоод OK дарна.
За ингээд өөр газраас компьютерээ удирдаж болохоор болно.

Good luck!

Thursday, December 20, 2012

Миний хийсэн хамгийн сонирхолтой ажлуудын нэг


          Миний хийсэн хамгийн сонирхолтой ажлуудын нэг нь оюутны сурдаг нь үнэн болон дүнгийн жагсаалт хэвлэдэг автомат машины програмын код, үйл ажиллагаанд жаахан өөрчлөлт оруулж захирлын гарын үсэг, тамгатай гаргадаг болгосон ажил. Сонирхолтой гээд байгаагийн учир нь гэвэл: Урьд нь тодорхойлолтын машинаас тодорхойлолт авахад захирлын гарын үсэг, тамгагүй гардаг байсан. Оюутнууд машинаас тодорхойлолт авсны дараа захирлаар гарын үсэг зуруулах гэж нэлээд хүлээх, дараалалд зогсох хэрэг гардаг байсан. Заримдаа бүр энэ нь хорь гучин минутаас хоёр гурван өдөр дамнасан ажил болдог. Шалтгаан нь гэвэл захирал энд тэнд хурал уулзалттай, захиралтай уулзах хүмүүсийн тоо их байгаагаас. Ер нь хүлээнэ гэдэг ямар хэцүү билээ дээ. Бас дээр нь захиралд хүртэл хүндрэлтэй. Уулзаж байгаа хүмүүсийн бараг тал хувь нь гарын үсэг зуруулах  ажилтай байдаг. Захирлын ажил хүртэл нэлээд багассан. Үүнээс харахад аль аль талдаа нэлээд хүндрэлтэй байсан.

         Тодорхойлолт нтр-ийг гарын үсэг, тамгатай гаргадаг болгосноор дээрх бүх асуудал байхгүй болсон. Хэрэв энэ жаахан өөрчлөлтүүдийг ШУТИС-ийн бүх салбар сургууль дээр хэрэгжүүлэх юм бол маш олон хүмүүсийн ажил, цагийг хэмнэх байх.
              Энэ жаахан ажил нэлээд олон хүний цаг зав, ажлыг хөнгөлж байгааг харахаар сэтгэл гоё болоод явчихдаг юм ккк.

Friday, December 7, 2012

Yahoo мессенжерийг илүү дүнтэйгээр ашиглах нь

Заримдаа сим карт гэмтэх, утсаа хаях гэх мэт үйлдлүүдээс болоод сим карт дээр хадгалсан дугаарууд байхгүй болдог. Тэгээд л зарим чухал дугааруудыг хүнээс асууж байгаад дахиад хадгалах хэрэг гардаг. Бүр зарим нь олддоггүй. Сим карт гэмтэхэд устсан дугааруудыг нь сэргээх үйлчилгээ үүрэн операторуудад байдаг. Гэхдээ сар болгон хураамж төлөх нтр гээд жаахан ядаргаатай. Тиймээс энэ асуудлыг шийдэх нэгэн арга бол мессенжер дээр дугааруудаа хадгалах.
Жишээ нь: Yahoo messenger-ийн Contact Details руу ороод Firstname дээр нь нэрийг нь, Lastname дээр утасны дугаарыг бичиж болох юм. Доорх зурагт жишээ байдлаар харуулах гэж нэг хүнийг олон бүртгэв.

Wednesday, December 5, 2012

1.000.000 хуудас үзүүлэх зорилтоо хэрэгжүүлчихлээ


Блогтоо 1.000.000 хуудас үзүүлнэ гэсэн зорилт тавьсан байсан. Өнөөдөр 1.000.000 хуудас үзэлттэй боллоо.

Sunday, December 2, 2012

Сонирхлоо нэгээр нэмэв [Casio WK-225]


Өнөөдөр буюу 2012 оны 12 сарын 02-ны өдөр даралтад хөгжим авч сонирхлоо нэгээр нэмлээ. Арван жилд байхдаа сүүлийн 2 жил хөгжим оролдохыг нэлээд хичээдэг байв. Даанч даралтад хөгжимгүй байсан болохоор хөгжим дарж сураагүй юм. Хааяа нэг дуу хөгжмийн багшаас хөгжмийг нь гуйж аваад жаахан оролддог байсан. Тухайн үед ганц хоёр ая оруулж сурч байтал оюутан болоод хичээлд дарагдаад юун хөгжим болсон. Харин саяхнаас өвчин сэдрээд гэдэг шиг хөгжимтэй болмоор санагдаад хөгжим авчихлаа. Ажил хийгээд бас сураад зав муутай байдаг болохоор хөгжим дарах боломж тэр болгон олдохгүй байх. Гэхдээ л боломж олдох болгонд үзэж тарна даа. Ер нь сонирхол нтр байвал сурагч, оюутан байхдаа л амжуулж байхгүй бол ажил дээр гараад сонирхлоо хөөнө, мөрөөдлөө биелүүлнэ гэдэг нэлээд хэцүү асуудал юм шиг ээ.