Хэрэгцээт зүйлс:
- USB Flash диск (Доод тал нь 4GB)
- Windows Vista, Windows 7, Windows 10 суулгах файл.
- Доор заавруудыг бүгдийг Windows 7 эсвэл Windows 10 үйлдлийн систем дээр гүйцэтгэнэ.
Заавар:
- Флэшээ компьютерт залгаад доторх хэрэгтэй файлуудаа найдвартай газар нөөцөлж ав.
- MS-DOS буюу Command Prompt-оо “Administrator” эрхтэй нээ . Ингэж нээж болно:
- Start цэсний хайх мөр дээр cmd гэж бичээд Ctrl+ Shift+ Enter дарах. Эсвэл
- Start menu > All programs > Accessories гэж ороод, Command Prompt дээр хулганынхаа баруун товчийг дарж Run as administrator дар.
- Дараах үйлдлүүдийг гүйцэтгэнэ: Эхлээд DISKPART бичээд Enter дарахад дараах бичиг харагдана.
Дараа нь LIST DISK гэж бичээд таны компьютерт залгагдсан дискнүүдийн жагсаалтыг харж болно. Доорх зурагт миний флэш Disk 1 гэдэг нэртэй байна.
4. Одоо доорх алхмуудыг дарааллын дагуу гүйцэтгэнэ үү. Энд би өөрийн флэш дискний дугаарыг Disk 1 гэж сонгосныг анхаарна уу. Хэрвээ та буруу нэрийг сонговол өөрийн бусад дискнүүдийг “баллаад” хаячих аюултай:
SELECT DISK 1
CLEAN
CREATE PARTITION PRIMARY
SELECT PARTITION 1
ACTIVE
FORMAT FS=NTFS
(Форматлах явц хэдэн минут үргэлжилнэ)
ASSIGN
EXIT
Command Prompt-ийг бид дахин ашиглах учраас хаах хэрэггүй.
5. Дараа нь Windows 7/Vista-ийнхээ DVD-ийг компьютерт хийгээд төхөөрөмжийн үсгийг нь мэдэж аваарай. Энэ зааварт би DVD тоглуулагчийнхаа үсгийг “D”, флэшнийхээ үсгийг “H” гэж сонгож авлаа (Үүнийг мэдэж авахын тулд My Computer руугаа ороод харж болно).
6. Command Prompt-оо гаргаж ирээд дараах командуудыг бичээрэй.
D: CD BOOT гэж бичээд Enter дар.
CD BOOT гэж бичээд Enter дар.
7. BOOTSECT.EXE /NT60 H:
Дээрх командыг оруул.
8. Одоо DVD доторх бүх файлаа флэш диск рүүгээ хуул.
9. Ингээд та Boot-тэй Windows Vista/7/10-ийн Флэш дисктэй боллоо. Одоо BIOS-доо эхлэлийн Boot унших төхөөрөмжийг USB drive болгож өөрчлөөд л боллоо.
Good luck!
Таалагдсан бол сэтгэгдэл бичээрэй!
Маш их хэрэгтэй заавар байна.Tnx :)
ReplyDeletediskpart гээд зарим нэгэн комманд нь windows 7 үйлдлийн систем дээр байдаг болсон юм байна шүү
ReplyDeleteVery thoughttful blog
ReplyDelete