Sunday, May 11, 2014

Capture The Flag [CTF]


Сүлжээний мэргэжлийн улсын IV олимпиадын бодлого. Сүлжээ сонирхдог хүмүүс хийгээд үзээрэй. Сонирхолтой байж магадгүй. Учир нь нэгэн хэвийн биш. Өөрөөр хэлбэл Cisco Packet Tracer дээр хийгдсэн ихэнх бодлогууд комманд бичээд оноо цуглуулдаг. Харин энэ бодлого flag цуглуулж оноо авдаг (CTF). 100% болгосон хүмүүс комент үлдээгээрэй.

Бодлого татах

Monday, May 5, 2014

How To Prevent an SSH Timeout in Putty

Бид remote буюу алсын хост, сервер, router, switch зэрэг төхөөрөмжүүд рүү хандахдаа Secure Shell (SSH)-ээр ханддаг. Хүмүүс SSH-ээр хандахдаа терминал програмаар ихэвчлэн Putty-ийг сонгодог. Putty програм энгийн, авсаархан, ашиглахад эвтэйхэн болохоор хүмүүс ихэвчлэн ашигладаг байж магадгүй. Мөн putty програм нь open source. 

Гэвч нэгэн жижигхээн асуудал байдаг. Putty ашиглан нэвтрээд орсон үед ямар нэгэн үйлдэл хийхгүй хэсэг хугацаа өнгөрөхөд SSH Timeout болдог. Тэгээд дахин нэвтэрч орох асуудал үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэн тохиргоо байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Дараах зааварт анхаарлаа хандуулна уу.

Friday, May 2, 2014

Change Your IP Address From the Command Prompt


Зарим тохиолдолд компьютерийнхээ IP хаягийг command prompt (cmd) буюу командын горимоос өөрчлөх шаардлага гардаг. Жишээ нь олон IP хаяг сольж ашигладаг бол байнга Graphical user interface (GUI)-аас өөрчлөх нь нэлээд төвөгтэй бөгөөд олон үйлдэл хийгддэг. Харин командын горимоос бол ганц удаа ганц мөр команд бичээд болох ба хоёрдох удаагаа бичсэн командаа жаахан өөрчлөөд хэрэгжүүлээд байхад л болно.