Миний хийсэн хамгийн сонирхолтой ажлуудын нэг нь оюутны сурдаг нь үнэн болон дүнгийн жагсаалт хэвлэдэг автомат машины програмын код, үйл ажиллагаанд жаахан өөрчлөлт оруулж захирлын гарын үсэг, тамгатай гаргадаг болгосон ажил. Сонирхолтой гээд байгаагийн учир нь гэвэл: Урьд нь тодорхойлолтын машинаас тодорхойлолт авахад захирлын гарын үсэг, тамгагүй гардаг байсан. Оюутнууд машинаас тодорхойлолт авсны дараа захирлаар гарын үсэг зуруулах гэж нэлээд хүлээх, дараалалд зогсох хэрэг гардаг байсан. Заримдаа бүр энэ нь хорь гучин минутаас хоёр гурван өдөр дамнасан ажил болдог. Шалтгаан нь гэвэл захирал энд тэнд хурал уулзалттай, захиралтай уулзах хүмүүсийн тоо их байгаагаас. Ер нь хүлээнэ гэдэг ямар хэцүү билээ дээ. Бас дээр нь захиралд хүртэл хүндрэлтэй. Уулзаж байгаа хүмүүсийн бараг тал хувь нь гарын үсэг зуруулах ажилтай байдаг. Захирлын ажил хүртэл нэлээд багассан. Үүнээс харахад аль аль талдаа нэлээд хүндрэлтэй байсан.
Тодорхойлолт нтр-ийг гарын үсэг, тамгатай гаргадаг болгосноор дээрх бүх асуудал байхгүй болсон. Хэрэв энэ жаахан өөрчлөлтүүдийг ШУТИС-ийн бүх салбар сургууль дээр хэрэгжүүлэх юм бол маш олон хүмүүсийн ажил, цагийг хэмнэх байх.
Энэ жаахан ажил нэлээд олон хүний цаг зав, ажлыг хөнгөлж байгааг харахаар сэтгэл гоё болоод явчихдаг юм ккк.
Энэ жаахан ажил нэлээд олон хүний цаг зав, ажлыг хөнгөлж байгааг харахаар сэтгэл гоё болоод явчихдаг юм ккк.
No comments:
Post a Comment