Tuesday, October 14, 2014

Yahoo-ийнхоо нууц үгийг алдахааргүй боллоо


Yahoo дээр нууцлал, аюулгүй байдлын нэлээд хэдэн асуудал байсны нэг нь нэвтэрч ороход ашиглагддаг "хоёр алхамт баталгаажуулалт" юм. Гэтэл хэзээ ч юм бүү мэд "хоёр алхамт баталгаажуулалт" нэмэгдсэн байна. Магадгүй 2013 оны 10 сард байж магадгүй. Учир нь yahoo энэ үйлчилгээ буюу Set up your second sign-in verification-ийнхээ видео 2013 оны 10 сард youtube-д байршуулсан байна.

Thursday, September 11, 2014

Hollow Array in Java (Maybe this is best solution)

Maharishi University онлайнаар оюутан элсүүлж авахдаа 3 бодлогын алгоритмыг бичүүлж шалгалт авдаг юм байна. Тэдгээр гурван бодлогын нэгийг нь бодож үзэв. Ихэнх хүмүүс гурван давталтаар шийдсэн байхаар нь нэг давталтаар шийдэв :P

Question: An array is said to be hollow if it contains 3 or more zeros in the middle that are preceded and followed by the same number of non-zero elements. Furthermore, all the zeroes in the array must be in the middle of the array. Write a function named isHollow that accepts an integer array and returns 1 if it is a hollow array, otherwise it returns 0.

If you are programming in Java or C#, the function signature is int isHollow(int[ ] a)

If you are programming in C or C++, the function signature is int isHollow(int a[ ], int len) where len is the number of elements in the array

Monday, September 1, 2014

Өө хөөрхий ...

Уг нь миний блог нэлээд олон хуудас үзэлттэй, хайлтанд сайн баригддаг байсан юм. Мөн блогийн бичлэгүүд маань компьютер сонирхогчдод хэрэгтэй зөвлөгөө байдаг. Тийм болоод ч тэр үү бичлэг болгон маань тодорхой хэмжээний (блогийн хувьд зөндөө) лайк, жиргээ, пластай байсан юм. Гэтэл блогийнхоо хаягийг сольсноос болоод лайк, жиргээ, пласын тоо байхгүй буюу 0 болчихлоо :(.

Учир нь блогтойгоо домэйн холбочихсон байсан юм. Тэгээд домайнаа цаашид ашиглах боломжгүй болоод салгасан чинь лайк, жиргээ, пласын тоо 0 болчихсон. Өө нээрээ бас фэйсбүүк сэтгэгдэл, reactions хүртэл 0 болсон юм байна ш дээ. 

:( feeling bad...

Вэб сайтаа хэрхэн интернетэд байршуулах вэ?


Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ хэрхэн вэб хост авах талаар зөвлөгөө хүргэж байна.

Бид ямар нэгэн вэб сайт хийгээд эсвэл вэб сайттай болоод (товчоор бол вэбийн эх кодтой болсон бол) тухайн вэб сайт руугаа хүмүүсийг хандуулах буюу вэб сайтаа хүмүүст үзүүлэх хэрэгтэй болдог. Вэб сайтаа өөрөө хийсэн эсвэл хүмүүсээр хийлгэсэн ч яригддаг, хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол Вэб сайтаа хэрхэн интернетэд байршуулах вэ? юм.

Вэб сайтыг интернетэд байршуулахад дараах 3 үндсэн аргын аль нэгээр нь байршуулна. Үүнд:

Wednesday, August 27, 2014

Problem installing .Net Framework 4 (HRESULT 0xc8000222)


Зарим тохиолдолд .Net Framework 4-ийг суулгах үед Solving: Failed to install .NET Framework 4.0 with Error Code HRESULT: 0xc8000222 гэсэн алдаа заагаад байдаг. Энэ удаагийн постоо энэхүү алдааг хэрхэн арилгах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Шалтгаан нь гэвэл Software Distribution фолдер буюу түүн дотор байгаа зарим файлууд асуудал үүсгээд байгаа юм. Тиймээс Software Distribution фолдерийн нэрийг өөрчлөхөд л болно. Фолдерийн нэрийг шууд өөрчилж болохгүй учраас дараах зааврыг дагаад хийнэ үү.

Sunday, May 11, 2014

Capture The Flag [CTF]


Сүлжээний мэргэжлийн улсын IV олимпиадын бодлого. Сүлжээ сонирхдог хүмүүс хийгээд үзээрэй. Сонирхолтой байж магадгүй. Учир нь нэгэн хэвийн биш. Өөрөөр хэлбэл Cisco Packet Tracer дээр хийгдсэн ихэнх бодлогууд комманд бичээд оноо цуглуулдаг. Харин энэ бодлого flag цуглуулж оноо авдаг (CTF). 100% болгосон хүмүүс комент үлдээгээрэй.

Бодлого татах

Monday, May 5, 2014

How To Prevent an SSH Timeout in Putty

Бид remote буюу алсын хост, сервер, router, switch зэрэг төхөөрөмжүүд рүү хандахдаа Secure Shell (SSH)-ээр ханддаг. Хүмүүс SSH-ээр хандахдаа терминал програмаар ихэвчлэн Putty-ийг сонгодог. Putty програм энгийн, авсаархан, ашиглахад эвтэйхэн болохоор хүмүүс ихэвчлэн ашигладаг байж магадгүй. Мөн putty програм нь open source. 

Гэвч нэгэн жижигхээн асуудал байдаг. Putty ашиглан нэвтрээд орсон үед ямар нэгэн үйлдэл хийхгүй хэсэг хугацаа өнгөрөхөд SSH Timeout болдог. Тэгээд дахин нэвтэрч орох асуудал үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэн тохиргоо байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Дараах зааварт анхаарлаа хандуулна уу.

Friday, May 2, 2014

Change Your IP Address From the Command Prompt


Зарим тохиолдолд компьютерийнхээ IP хаягийг command prompt (cmd) буюу командын горимоос өөрчлөх шаардлага гардаг. Жишээ нь олон IP хаяг сольж ашигладаг бол байнга Graphical user interface (GUI)-аас өөрчлөх нь нэлээд төвөгтэй бөгөөд олон үйлдэл хийгддэг. Харин командын горимоос бол ганц удаа ганц мөр команд бичээд болох ба хоёрдох удаагаа бичсэн командаа жаахан өөрчлөөд хэрэгжүүлээд байхад л болно.

Monday, February 10, 2014

Yahoo mail дээр хүссэн хаягаа авах

Бид yahoo mail-д шинэ ID (эмэйл) нээлгэх эсвэл хүссэн ID-гаа авах гэхээр өмнө нь бүртгэгдсэн байна гэдэг анхааруулгын мессеж гардаг. Тэгвэл үүнийг шийдэх нэгэн арга байдаг. Энэ бол "Watch List"  юм. Гэхдээ энэ арга нь 100 хувь найдвартай биш гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэр Yahoo Watch List нь авахыг хүсэж байгаа гэвч өмнө нь бүртгэгдсэн ID-ийг сулрах юм бол авъя гэдэг хүсэлтээ бүртгүүлдэг үйлчилгээ юм. Мэдээж хэрэг үйлчилгээ юм чинь ямар нэгэн төлбөртэй байна. Төлбөр нь 5 ID-ийг 3 жилийн хугацаатай $1.99-р бүртгэж авдаг.

За ингээд олон зүйл нуршилгүй Yahoo Watch List-д хэрхэн бүртгүүлэх зурагтай тайлбар оруулъя.
  1. https://watchlist.yahoo.com/ хаягаар орно.
  2. Enter desired username талбарт өөрийн захиалахыг хүсэж байгаа 5 хүртэлх тооны ID-г бичнэ.