Өнөөдөр дэлхий дээр үүрэг зориулалтаараа ялгаатай маш олон вэб хөтчөөр хүмүүст вэб сайтууд руу хандаж байна. Эдгээрээс хүмүүс хамгийн сайн мэддэг вэб хөтчүүд гэвэл Google chrome, Mozilla firefox, Internet explorer, Opera, Avant, Netscape, Flock, Comodo Dragon, K-Meleon, Maxthon, Safari, SeaMonkey гэх мэт. Яагаад эдгээр вэб хөтчүүд оршин тогтноод, хүмүүс ашиглаад байгаа гэвэл үүрэг зориулалт нь ялгаатай болоод тэр. Харин хүмүүс ярихдаа янз бүрээр л ярьдаг. Учир нь хүмүүс аль нэг вэб хөтчийг ашиглаж заншчихаад тэрийгээ л магтаад бусдыг нь ашиглахаас, ашиглаж үзэхээс цааргалаад /хамгийн том шалтгаан нь шинэ зүйлийг ашиглаж эхлэхэд хугацаа, мэдлэг туршлага хэрэг болдог шүү дээ/ байдаг.
За ингээд уншигч танд хэрэг болж магадгүй гээд зарим нэгэн харьцуулалт судалгааг хүргэе.
Заза ерөнхийдөө нэг иймэрхүү. Үүнээс хойш ямар вэб хөтөч ашиглах нь таны өөрийн сонголт. Вэб хөтчийнхөө settings болон config хэсгээр оролдож байгаа тохиргоог алдагдуулсан тохиолдолд би хариуцлага хүлээхгүй шүү. Төгсгөлд нь хошин ч гэхиймуу ямар ч гэхийн нэгэн сонирхолтой зургийг үзүүлье. Гэхдээ бодит байдалтай нэлээд таараад байх шиг байгаа юм.
За ингээд уншигч танд хэрэг болж магадгүй гээд зарим нэгэн харьцуулалт судалгааг хүргэе.
2012 оны 9-р сарын байдлаар дэлхийд хамгийн их ашиглагдаж байгаа вэб хөтчүүд.
Дэлхийн улсууд вэб хөтчүүдийг ашиглаж байгаа байдал.
Вэб хөтчүүдийн ашиглаж байгаа байдал (Оноор)
Вэб хөтчүүдийн хуудас ачаалах хугацаа (миллисекундээр)
Вэб хөтчүүд тухайн өгөгдсөн вэб сайтуудыг ачаалж байгаа хугацаа
За нэг иймэрхүү харьцуулсан судалгаа байна. Харин одоо би өөрийнхөө анзаарсан зарим нэгэн зүйлийг бичье. Миний бодол туршлагаас гэх юм уу даа. Магадгүй буруу ойлгосон зүйл нтр байвал уншигч залруулж хэлж өгөөрэй:
- Компьютер ашиглаж байгаа болон хурдан интернеттэй үед хамгийн сайн нь Google Chrome /IT-ийн expert-үүд нууцлал хамгаалалт тиймэрхүү гэдэг юм шиг байна лээ. Дам яриа сонссон. Өөрөө судалж амжаагүй байгаа./
- Компьютер ашиглаж байгаа болон удаан интернеттэй үед хамгийн сайн нь Mozilla Firefox /Google Chrome хуудсыг бүрэн ачаалж чадахгүй шууд cache-ээ хариулахыг урьтал болгодог. Дахин дахин refresh, reload хийлгэх гээд байдаг. Тиймээс Firefox./ Нэг сул тал нь санах ойн мангас. Хэтэрхий их RAM ачаална.
- Гар утас ашиглаж байгаа нөхцөлд Opera хамгийн дажгүй нь юм шиг санагдсан. Учир нь гэвэл үзүүлж байгаа контентуудыг гар утсанд тааруулж жижигсгэж үзүүлээд байх шиг байгаа юм. Тиймээс 1-рт вэб сайтыг хурдан ачаална, 2-рт нэгжээр вэб сайтад орж байгаа тохиолдолд бага нэгж орно.

Good luck!