Энэ удаад yahoo email-д шүүлт хэрхэн ашиглах, түүний ач тусын талаар жаахан зөвлөгөө оруулж байна. Filter хийгээгүй үед танд ирж байгаа эмэйлүүд spam, inbox хоёрын аль нэгэнд орсон байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч эмх замбараагүйгээр нэг дор цуглардаг. Жишээ нь: Facebook-ийн Notifications эмэйлүүд өдөрт хэдэн зуугаараа ирж эмэйл box-ыг эмэйл box биш хогийн сав болгодог. Facebook-ээ тохируулаад notifications эмэйлийг авахгүй болгож болно. Гэхдээ facebook-ээс ирж байгаа эмэйл болгон хог биш заримдаа хэрэгтэй эмэйлүүд ирдэг. Inbox-оос хэрэггүй эмэйлүүдийг түүж устгах маш хэцүү байдаг. Заримдаа андуурагдаад хэрэгтэй эмэйлүүдээ устгах тохиолдол хүртэл гардаг. Энэ бүх асуудлыг шийдэх энгийн арга бол эмэйл хайрцагтаа шүүлт /filter/ хийх юм.
- Yahoo email-ийн зүүн талын багананд байгаа Folders гэсний ард байгаа шинэ хавтас үүсгэх + товчийг дарна.
- Гарч ирэх цонхон дээр шинээр үүсгэж байгаа хавтсаа юу нэрлэхийг хүсэж байна тэр нэрээ өгөөд OK дарна.
- Options --> Mail options -ийг сонгоно.
- Filters хэсэг рүү ороод Add гээд шинэ filter үүсгэнэ. Filter name гэдэг үүсгэж байгаа filter-ийнхээ нэрийг өгнө. Ямар утгаар filter-дэхээ бичиж өгнө. /Илгээсэн хаягаар, гарчгаар, агуулгаар ... гэх мэт/ жишээн дээр илгээсэн хаягаар нь шүүж байна. Энэ бүхнийг бичсэний дараа аль хавтсанд шүүж байгаа эмэйлээ авахаа зааж өгнө. Жишээн дээр Facebook хавтсыг зааж өгсөн байна.
- За ингээд Save товчийг дараад л болно доо.
Энэ зөвлөгөөн дээр жишээ болгож Facebook-ээс ирж байгаа эмэйлүүдийг хэрхэн шүүх талаар харууллаа. Үүнтэй адилхнаар twitter, ажлын газраас ирж байгаа эмэйлүүд, зарын зориулалттайгаар ирж байгаа spam-ууд зэрэг ямар ч эмэйлүүдэд шүүлт хийж болно.
Асуух зүйл байвал сэтгэгдэл бичээрэй.
Good luck!
uuniig medej baih ni heregtei shuu humuusee
ReplyDelete