Зарим тохиолдолд компьютерийнхээ IP хаягийг command prompt (cmd) буюу командын горимоос өөрчлөх шаардлага гардаг. Жишээ нь олон IP хаяг сольж ашигладаг бол байнга Graphical user interface (GUI)-аас өөрчлөх нь нэлээд төвөгтэй бөгөөд олон үйлдэл хийгддэг. Харин командын горимоос бол ганц удаа ганц мөр команд бичээд болох ба хоёрдох удаагаа бичсэн командаа жаахан өөрчлөөд хэрэгжүүлээд байхад л болно.
IP хаяг солих заавар:
netsh interface ip set address
name="Local Area Connection" static 192.168.0.1 255.255.255.0
192.168.0.254
Тайлбар:
- Local Area Connection - интерфейсийн нэр
- 192.168.0.1 - IP хаяг (статикаар бичиж байгаа)
- 255.255.255.0 - subnet mask
- 192.168.0.254 - default gateway
За ингээд болно доо.
Үүнтэйгээр төстэй DNS хаягийг хүртэл сольж болно.
DNS хаяг солих заавар:
netsh interface ip set dns
name="Local Area Connection" static 192.168.0.250
Тайлбар:
- 192.168.0.250 - DNS серверийн IP хаяг (Domain name server)
Нэмэлт буюу alternative (secondary) DNS серверийн хаяг бичих бол дараах командыг бичнэ.
netsh interface ip add dns
name="Local Area Connection" 8.8.8.8 index=2
IP хаяг, subnet mask, default gateway, DNS серверийн хаяг зэргийг DHCP серверээс автоматаар авна гэж тохируулах бол дараах командыг бичнэ.
netsh interface ip set dnsservers
name="Local Area Connection" source=dhcp
За ингээд асуудал дуусаа.
Good luck :)
Casino Software for hire, hire in casinos
ReplyDeleteThe Casino Software Solution is a complete 우리형티비 integration solution for 토토 사이트 추천 넷마블 casinos. It is a 스 보벳 very simple and efficient solution for 홀덤 족보 gamblers. The Casino 커버스 Software Rating: 7/10 · 7 votes