Wednesday, August 27, 2014

Problem installing .Net Framework 4 (HRESULT 0xc8000222)


Зарим тохиолдолд .Net Framework 4-ийг суулгах үед Solving: Failed to install .NET Framework 4.0 with Error Code HRESULT: 0xc8000222 гэсэн алдаа заагаад байдаг. Энэ удаагийн постоо энэхүү алдааг хэрхэн арилгах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Шалтгаан нь гэвэл Software Distribution фолдер буюу түүн дотор байгаа зарим файлууд асуудал үүсгээд байгаа юм. Тиймээс Software Distribution фолдерийн нэрийг өөрчлөхөд л болно. Фолдерийн нэрийг шууд өөрчилж болохгүй учраас дараах зааврыг дагаад хийнэ үү.


Заавар:

  1. Start -> All Programs -> Accessories -> Command Prompt дээр хулганын баруун товчоо дараад Run as Administrator гэж Command Promt-оо ажиллуулна.  (Өөрөөр хэлбэл: cmd)
  2. Гарч ирсэн цонх буюу cmd дээр net stop WuAuServ гэсэн командыг бичээд enter товч дарна.
  3. C:\Windows фолдер дотор байгаа SoftwareDistribution фолдерийг SDold гэсэн нэртэй болгож өөрчилнө. (Click Start > Run Type %windir% and press Enter.)
  4. cmd дээр net start WuAuServ гэсэн команд бичээд WuAuServ сервесийг ажиллуулна.
Видео заавар:


За ингээд л бүх асуудал Ok болно.

No comments:

Post a Comment