Yahoo дээр нууцлал, аюулгүй байдлын нэлээд хэдэн асуудал байсны нэг нь нэвтэрч ороход ашиглагддаг "хоёр алхамт баталгаажуулалт" юм. Гэтэл хэзээ ч юм бүү мэд "хоёр алхамт баталгаажуулалт" нэмэгдсэн байна. Магадгүй 2013 оны 10 сард байж магадгүй. Учир нь yahoo энэ үйлчилгээ буюу Set up your second sign-in verification-ийнхээ видео 2013 оны 10 сард youtube-д байршуулсан байна.
Set up your second sign-in verification гэж юу вэ?
Маш энгийнээр тайлбарлая. Yahoo account-руугаа эмэйл хаяг, нууц үгээ бичээд нэвтрэх товч дарахад тухайн таны компьютер мөн үү, та өөрөө өөрийнхөө аккаунт руу хандаж байна уу гэдгийг мэдэх зорилготойгоор таны гар утас руу баталгаажуулах мессеж явуулна. Гар утсанд ирсэн баталгаажуулах мессежийг /6 оронтой тоо мессежээр ирнэ/ yahoo-гийн баталгаа талбарт оруулна. Ингэснээр yahoo тухайн компьютерийг таны компьютер мөн гэж ойлгоно. Эсрэгээрээ хүн таны эмэйл хаяг, нууц үг мэдчихээд таны аккаунт руу орох үед баталгаажуулах тоо асууна /таны утсанд мессеж илгээгдэнэ/. Тэр хүнд таны утас байхгүй бол таны аккаунт руу эмэйл хаяг, нууц үгийг чинь мэддэг ч гэсэн орж чадахгүй болж байна гэсэн үг. Мөн логин хийхдээ зөвхөн гар утсаар баталгаажуулалт хийдэггүй. Баталгаажуулах асуултанд хариулах эсвэл primary эмэйл хаягаар баталгаажуулах гэсэн сонголтууд байгаа. Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзээрэй --> Эмэйл хаягныхаа нууц үгийг бусдад алдахаас, бусдаар блоклуулахаас сэргийлэх
Second sign-in verification-ийг идэвхжүүлэх:
- Yahoo Account Information хуудас руу очно.
- "Sign-in and Security" хэсэгт байрлах Set up your second sign-in verification холбоос дээр дарна.
- Дараах youtube-ийн бичлэгийн дагуу тохиргоо хийнэ.
Ерөнхий санаа нь байвал болчих байх гэж бодоод залхуураад маш товчхон оруулав :) Асуух зүйл байвал сэтгэгдэл бичээрэй.
No comments:
Post a Comment