Monday, May 5, 2014

How To Prevent an SSH Timeout in Putty

Бид remote буюу алсын хост, сервер, router, switch зэрэг төхөөрөмжүүд рүү хандахдаа Secure Shell (SSH)-ээр ханддаг. Хүмүүс SSH-ээр хандахдаа терминал програмаар ихэвчлэн Putty-ийг сонгодог. Putty програм энгийн, авсаархан, ашиглахад эвтэйхэн болохоор хүмүүс ихэвчлэн ашигладаг байж магадгүй. Мөн putty програм нь open source. 

Гэвч нэгэн жижигхээн асуудал байдаг. Putty ашиглан нэвтрээд орсон үед ямар нэгэн үйлдэл хийхгүй хэсэг хугацаа өнгөрөхөд SSH Timeout болдог. Тэгээд дахин нэвтэрч орох асуудал үүсдэг. Үүнээс урьдчилан сэргийлэн тохиргоо байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Дараах зааварт анхаарлаа хандуулна уу.

Заавар:
  1. Putty програмаа нээгээд Connection хэсэгт очно.
  2. Sending of null packets to keep session active хэсгийн Seconds between keepalives (0 to turn off) хэсэгт хэдэн секундийн хугацаатай session үүсгэхийг хүсэж байна тэр тоогоо бичнэ. Жишээ нь: 3600 гэж бичвэл нэг цагийн турш session амьд байна гэсэн үг.
  3. Эцэст Session хэсэгт очоод хост руу хэрхэн холбогддог байсан тэр аргаараа холбогдоно.
Good luck :)

No comments:

Post a Comment