Бид yahoo mail-д шинэ ID (эмэйл) нээлгэх эсвэл хүссэн ID-гаа авах гэхээр өмнө нь бүртгэгдсэн байна гэдэг анхааруулгын мессеж гардаг. Тэгвэл үүнийг шийдэх нэгэн арга байдаг. Энэ бол "Watch List" юм. Гэхдээ энэ арга нь 100 хувь найдвартай биш гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэр Yahoo Watch List нь авахыг хүсэж байгаа гэвч өмнө нь бүртгэгдсэн ID-ийг сулрах юм бол авъя гэдэг хүсэлтээ бүртгүүлдэг үйлчилгээ юм. Мэдээж хэрэг үйлчилгээ юм чинь ямар нэгэн төлбөртэй байна. Төлбөр нь 5 ID-ийг 3 жилийн хугацаатай $1.99-р бүртгэж авдаг.
За ингээд олон зүйл нуршилгүй Yahoo Watch List-д хэрхэн бүртгүүлэх зурагтай тайлбар оруулъя.
- https://watchlist.yahoo.com/ хаягаар орно.
- Enter desired username талбарт өөрийн захиалахыг хүсэж байгаа 5 хүртэлх тооны ID-г бичнэ.
- Хэрэв авах боломжтой урд нь бүртгэгдээгүй ID байвал "Congratulations! batbataardorj is available. Get is now!" гэсэн цонх гарч ирнэ.
- Өөрийн авахыг хүссэн 5 ID-гаа бичсэн бол "Enter email address" талбар одоо ашиглаж байгаа эмэйл хаягаа бичээд "Continue" товч дарна.
- Дараа нь Make Payment цонх гарч ирэх $1.99-ийн төлбөрийг төлөх картынхаа мэдээллийг оруулна. (Жич: Олон улсын карт байх ёстой.)
- "We emailed you a verification code." гэсэн талбарт баталгаажуулах кодоо оруулна. Манай тохиолдолд баталгаажуулах код bataa159@yahoo.com хаяг руу Continue товч дарахад эмэйлээр очсон байгаа. Жишээ нь:
- Таны эмэйл хайрцагт дараах зураг дээр үзүүлсэн шиг эмэйл ирэх болно.
- За ингээд хүлээх л үлдлээ. Амжилт :)
No comments:
Post a Comment