Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем байв. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн.
Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. Гэвч ихэнх хэрэглэгчид энэ үйлдлийн системийг DOS гэж нэрлэдэг.
DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм.
Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг.
С:\>
Windows XP системээс DOS-н мөрөнд шилжсэн байдал:

Команд: cls
cls - clear screen – дэлгэц цэвэрлэх
Энэ команд дэлгэцийн бүх текстийг цэвэрлэнэ
Команд: dir
dir - directory listing – хавтасны доторх жагсаалт
Идэвхтэй хавтасны бүх директор(хавтас), файлыг харуулна
<DIR> тэмдэглэгээтэй нь директор
Файлыг түүний хэмжээ тавигдсанаар нь таньж болно
dir команд файлыг харуулах нэмэлт боломжтой.
dir /?- тусламж.
dir /w– өргөн дэлгэц
dir /b– илүү дутуу юмгүй файл директорууд ижилхэн харагдана
Command: cd
cd - current directory – идэвхтэй директор солих
cd командын араас солих директорын нэрийг өгнө.
cd dir1
cd ..
Команд: md буюу mkdir
md нь make directory – директор үүсгэх
Директорын нэрийг нь өгч үүсгэнэ:
md c:\lkha
Мөн директор дотор директор үүсгэж болно:
md c:\lkha\dir2
Команд: rd буюу rmdir
rd Директор устгана:
rd c:\lkha\dir2
Ихэнх командын хувьд тайлбарыг үзэх боломжтой байдаг. Тайлбарыг үзэхдээ [command]/?
rd /?
Команд: help
DOS –ын командуудын тусламж – Бүх командуудыг харуулна.
Дэлгэрэнгүй тайлбар-help [command] нь [command] /? –тэй ижилхэн
Команд: copy
Нэг болон олон файлыг өгөгдсөн өөр директор руу хуулна
Эсвэл ижил директорт өөр нэрээр.
Нэг файлыг хуулахдаа: copy my_file1 my_file1_copy
Олон файлыг хуулахдаа: copy my_file1 dir2
Команд: delete
Нэг болон олон файлыг устгах.
Энэ командыг болгоомжтой ашиглаарай! Энэ командаар устгасан файлууд хогийн саванд ордоггүй тул сэргээхэд хүндрэлтэй.
Команд: move
Файл болон директорыг зөөнө, эсвэл нэр өөрчилнө.
Дасгал: “c:\ogoo\my_file1” -г “c:\sw202\ogoo\my_file1_moved” –руу зөө
RENAME команд
Уг командаар файлын нэрийг өөрчилдөг. RENAME командыг REN гэж товчилж бичиж болно. Файлын нэрийг өөрчлөхийн тулд өөрчлөх файлын хуучин нэр болон шинэ нэрийг хооронд нь нэг зай авч бичнэ.
Жишээ: C:\>REN OLD.TXT NEW.TXT
TYPE команд
Уг командын тусламжтай дэлгэцэн дээр файлыг уншдаг. Файлын нэрийг өргөтгөлийн хамт бичих шаардлагатай.
Жишээ: C:\>TYPE INTRODUCTION.TXT
Программыг ажиллуулах
Программ ажиллуулахын тулд түүний файлын нэрийг оруулна. Өргөтгөлийг бичих шаардлагагүй.
Жишээ: C:\>DIGGER
Нэг дискийн төхөөрөмжөөс нөгөөд шилжих.
Жишээ: C:\>A:
FORMAT команд
FORMAT командаар дискийг форматлаж, ажилд бэлтгэнэ. Энэ команд нь дискэн дээр зам гаргаж, зам тус бүрийг секторт хуваадаг. Хэрэв дискийн аль нэг хэсэг нь гэмтэлтэй байвал энэ хэсгийг бичлэг бичигдэхгүй болгон тусгаарладаг.
Жишээ: C:\>FORMAT A:
C:\>FORMAT A:/S - дискийг форматлаад, дээр нь системийн файлуудыг бичнэ.
DISKCOPY команд
DISKCOPY командын тусламжтайгаар уян дискийг бүхлээр нь өөр диск дээр хуулна.

CHKDSK команд
CHKDSK командаар диск төхөөрөмжид байгаа дискийг шалгана.
COMP команд
Уг командаар дискийн файлуудыг харьцуулна. Файлыг хуулсны дараа DIR командаар үр дүнгээ харж болно. Түүнээс гадна файл зөв хуулагдсаныг COMP командаар шалгаж болно. Энэ команд файлыг байт байтаар харьцуулж, ялгаатай байтын тухай мэдээлнэ.
DISKCOMP команд
Уг командаар хоёр уян дискийг харьцуулна.
RECOVER команд
Уг командаар файлыг сэргээнэ. Дискийн сектор нь алдаатай байвал дискийн файлыг ашиглах боломжгүй болгодог. Энэ тохиолдолд RECOVER командыг ашигладаг.
VERSION команд
VERSION командаар MS-DOS үйлдлийн системийн хувилбарыг шалгана.

Үйлдлийн системийн боломжийг өөрчлөх командууд:
ASSIGN - Диск төхөөрөмжийн нэрийг өөрчлөх
CLS - Дэлгэцийг цэвэрлэх
DATE - Он, сар, өдрийг тохируулах MODE - Гаргах төхөөрөмжийн ажлын горимыг өөрчлөх
PROMPT - Системийг мэдээг өөрчлөх
TIME - Цаг тохируулах
VERIFY - Мэдээг шалгах
Каталог өргөтгөх командууд:
MKDIR - Дэд каталог үүсгэх
CHDIR - Дэд каталогт шилжих
PATH - Каталогуудын хооронд зам заах
RMDIR - Дэд каталогийг устгах
TREE -Дэд каталогуудын бүтцийг гаргах

No comments:
Post a Comment