Monday, July 31, 2017

БИТКОЙНГҮЙ ДЭЛХИЙ

БИТКОЙНГҮЙ ДЭЛХИЙ

8 сарын 1-ээс буюу хэдхэн цагийн дараагаас bitcoin hard fork хийгдэх гэж байна.

Hard fork хийгдэж дуустал ихэнх ledger/wallet/broker-ууд биткойний гүйлгээ (deposit/withdrawal)-г түр зогсоож байгаа. Түр зогсоох хугацаа нь тухайн ledger/wallet/broker-оосоо хамаараад өөр өөр байгаа. Жишээ нь: 8 сарын 1-ийг дуустал, зарим нь 12 цагийн турш, бүр зарим нь 8 сарын 4-ийг хүртэл, ... 
Ө.х хэсэг хугацааны турш БИТКОЙНГҮЙ ДЭЛХИЙ болно. Гэхдээ туйлын утгаараа биш. Учир нь hard fork-ийн талаар ойлголтгүй эсвэл тэнэг бүр эсвэл галаар наадагчид hard fork-ийн үед гүйлгээ хийж байж болох юм. Энэ нь маш эрсдэлтэй. Шилжүүлсэн биткойн нөгөө талдаа очихгүй эсвэл хүлээж авах биткойн ирэхгүй замдаа замхарч алга болох магадлалтай/эрсдэлтэй.

Sunday, July 30, 2017

BTC hard fork-ийн талаар, BTC vs BCC

- BTC (Bitcoin) hard fork-ийг эсэргүүцээд 2017-07-23-нд BCC (Bitcoin Cash) гэдэг зоос үүсчихлээ.

- ETH (Ethereum) hard fork-ийг эсэргүүцээд 2016-07-23-нд ETC (Ethereum Classic) үүсч байсан.

- BCC нь BTC-ийн, ETC нь ETH-ийн өөрчлөлтийг эсэргүүцээд, анхдагч/оригинал шинж чанарыг авч үлдэх сонирхолтой зоос (хэсэг бүлэг).

Monday, June 19, 2017

Онлайнаар мөнгө шилжүүлэх, данс нээх, карттай болох, биткойн болон бусад койн худалдаж авах сайтууд

Монголчуудад ашиглахад хамгийн тохиромжтой онлайн мөнгө шилжүүлэг, хүлээн авах, онлайн данстай болох, төлбөрийн карттай болох, биткойн болон бусад крипто койн худалдан авах (wallet буюу түрүүвчтэй болох, койн бусад руу шилжүүлэх) үйлчилгээнүүдийн жагсаалт.

Аль болох бүртгүүлэх болон ашиглахад амраар нь эрэмбэлж жагсаасан.

Thursday, June 1, 2017

Форексийн анхан шатны хичээлийг 20 минутад

Форексийн тухай болон форексийн талаар сонирхсон хүмүүс олон байдаг. Форекс арилжаа гэж юу вэ? Форексийн анхан шатны хичээлийг 20 минутад багтаан хурдан бөгөөд сонирхолтой байдлаар судалъя.

Форексийн анхан шатны хичээлийг 20 минутад

Форекс арилжааг хурдан бөгөөд сонирхолтой байдлаар судалъя :)

Форекс гэж юу вэ?

  1. Форекс хүн болгонд зориулагдаагүй!!!
  2. Аргачлал
  3. Форекс арилжааны давуу талууд
  4. Форексийн нэр томъёо
  5. Валютын ханшинд нөлөөлдөг хүчин зүйлс
  6. Форексийн алтан хэрэгсэл
  7. Ашиг болон алдагдлыг тооцоолох
  8. Жишээ арилжаа
  9. Social trading
  10. Амжилттай эхлэх 10 зөвлөмж
  11. Чарт унших
  12. Арилжааны сайн цаг
  13. Форекс болон хувьцааны зах зээлийн ялгаа
  14. Хэрхэн арилжааны сайн брокер болон платформ сонгох вэ
Бусад хичээлийг Форексийн хичээл хэсгээс үзээрэй.

Tuesday, February 23, 2016

Ажлын бүтээмжийг бага ч гэсэн дээшлүүлнэ

Өнөөдөр бидний амьдрал интернет гэдэг зүйлээс нэлээд, бараг салшгүй хамааралтай болсон. Интернетэд орохдоо бид ихэвчлэн вэб хөтөч програмууд ашиглан ордог. Гэтэл өнгөрсөн оноос вэб хөтчүүд дээр нэг зүйл нэмэгдсэн. Тэр нь notification юм.

Saturday, August 1, 2015

Кирилл Монгол фонт хийх хялбар арга


Бид гоё үсгийн фонттой вэб сайт, загвар дизайныг хараад түүнээс санаа аван тэрхүү фонтыг нь ашиглах гэтэл Англи эсвэл Орос цагаан толгойн фонт байх нь олонтоо тохиолддог. Учир нь зөвхөн Англи цагаан толгойн фонт байвал цагаан толгойн үсгүүд нь таарахгүй нь ойлгомжтой. Харин Орос цагаан толгойн фонт байвал ихэнх үсгүүд нь Монгол цагаан толгойн үсгүүдтэй адилхан ч ө, ү байхгүй. Ерөнхийдөө энэ асуудлуудаас болоод гоё фонтыг ашиглаж болохгүйд хүрдэг. Тэгвэл та бүхэндээ ө, ү үсэггүй фонт дээр ө, ү үсгийг нэмэх зааврыг хүргэж байна. Мөн энэ зааврын дагуу шинэ фонт ч үүсгэж болно.

Wednesday, January 21, 2015

Гадаад төлбөр тооцоо, гүйлгээний асуудлууд, Гадаадад данс нээх


Энэ нийтлэлээрээ Гадаад гүйлгээний асуудлууд, Гадаад гүйлгээг хэрхэн хийх вэ? Хэрхэн гадаад төлбөр тооцооны (гадаадын данстай) данстай болох вэ? Гадаад данс, International Money Transfer Services буюу олон улсын мөнгө шилжүүлэх үйлчилгээг ашигласны давуу тал зэргийг хүргэж байна.