Monday, July 31, 2017

БИТКОЙНГҮЙ ДЭЛХИЙ

БИТКОЙНГҮЙ ДЭЛХИЙ

8 сарын 1-ээс буюу хэдхэн цагийн дараагаас bitcoin hard fork хийгдэх гэж байна.

Hard fork хийгдэж дуустал ихэнх ledger/wallet/broker-ууд биткойний гүйлгээ (deposit/withdrawal)-г түр зогсоож байгаа. Түр зогсоох хугацаа нь тухайн ledger/wallet/broker-оосоо хамаараад өөр өөр байгаа. Жишээ нь: 8 сарын 1-ийг дуустал, зарим нь 12 цагийн турш, бүр зарим нь 8 сарын 4-ийг хүртэл, ... 
Ө.х хэсэг хугацааны турш БИТКОЙНГҮЙ ДЭЛХИЙ болно. Гэхдээ туйлын утгаараа биш. Учир нь hard fork-ийн талаар ойлголтгүй эсвэл тэнэг бүр эсвэл галаар наадагчид hard fork-ийн үед гүйлгээ хийж байж болох юм. Энэ нь маш эрсдэлтэй. Шилжүүлсэн биткойн нөгөө талдаа очихгүй эсвэл хүлээж авах биткойн ирэхгүй замдаа замхарч алга болох магадлалтай/эрсдэлтэй.

Hard fork-ийн үед гүйлгээ хийгээд хэрэггүй. Тэгвэл хэзээ гүйлгээ хийж эхлэх ёстой вэ?
1. Ledger/wallet/broker-оос гүйлгээ асуудалгүй болсон гэж мэдэгдсэн үед
2. Амиа золиослогчдыг хүлээх (Мэдээж хэн нэг нь хамгийн эхэлж гүйлгээ хийж л таараа. Тэд нар гүйлгээ асуудалгүй болж байна гээд форумууд дээр бичээд эхэлнэ. Асуудалгүй гүйлгээ хийсэн гэсэн хүний тоо олон болсны дараа гүйлгээ хийх. https://bitcointalk.org бол сryptocurrency-ийн хамгийн том форумуудын нэг.)

Hard fork (шинэчлэлт)-оос болоод биткойнд оролцогчид 2 хэсэг болон талцаад байгаа бөгөөд шинэчлэлийг дэмжигчид BTC, уламжлалыг дэмжигчид BCC-ийг дэмжээд биткойний зах зээлийг 2 хувааж байна.

Сэргэлэн нөхөд (ledger/wallet/broker)-үүд хоёуланг нь дэмжиж байгаа. Гэхдээ хоёуланг нь дэмжээд байгаа хүмүүсийг "сэргэлэн" гэсэн ганцхан үгээр тодорхойлж болохгүй. Учир нь тэд зах зээлийг, маш олон эрсдэлийг мэдэрч байгаа юм. Хамгийн гол зүйл нь хэрэглэгчдээ эрсдэлээс хамгаалж байгаад байгаа юм. BTC-ийн талыг дэмжигчдийн зөв байсан бол яах вэ? BCC-ийн ханш унана.  BCC-ийн талыг дэмжигчдийн зөв байсан бол яах вэ? BTC-ийн ханш унана. Буруу талыг дэмжсэн хэрэглэгчид эдийн засгийн алдагдал орох аюултай. Тэгвэл хэрэглэгчдийг эрсдэлээс хэрхэн хамгаалж байгааг жишээгээр тайлбарлая. Таны биткойний түрүүвчинд 10btc байгаа гэж бодъё. Тэгвэл тэд таны биткойний түрүүвчинд байгаа үлдэгдэлтэй тэнцүү буюу 10bcc-тэй Bitcoin Cash-ийн түрүүвч автоматаар үүсгэж өгч байгаа. Одоо 2 талын хэн нь ч ялсан, ялагдсан танд падгүй.

Ledger/wallet/broker болгон түрүүвчин дэх BTC-ийн үлдэгдэлтэй нь тэнцүү BCC үүсгэж өгөхгүй байх. Тиймээс хөгжүүлэлт сайтай, алдартай, BTC-ийн үлдэгдэлтэй тэнцүү BCC үүсгэж өгнө гэж зарласан ledger/wallet/broker-ийг ашиглах хэрэгтэй.

Хоёр хуваагдаж байгаа хэдий ч зах зээлийн (хэмжээний) хувьд ерөнхийдөө байдгаараа л байна байх. Гэхдээ хуваагдлын хэмжээ ямар байхаас шалтгаалж ханшийн өсөлт, бууралт явагдана.

Цааш нь ханшийн таамаглал нтр бичих гэснээ залхуу хүрэв :)

No comments:

Post a Comment