- BTC (Bitcoin) hard fork-ийг эсэргүүцээд 2017-07-23-нд BCC (Bitcoin Cash) гэдэг зоос үүсчихлээ.
- ETH (Ethereum) hard fork-ийг эсэргүүцээд 2016-07-23-нд ETC (Ethereum Classic) үүсч байсан.
- BCC нь BTC-ийн, ETC нь ETH-ийн өөрчлөлтийг эсэргүүцээд, анхдагч/оригинал шинж чанарыг авч үлдэх сонирхолтой зоос (хэсэг бүлэг).
- Өнөөдрийн байдлаар
1 ETH = $183.10, 1 ETC = $13.66
Ethereum-ийн ханшнаас харахад ETH-ийн талыг баримтлагчдын зөв байсан бололтой.
1 BTC = $2723.36, 1 BCC = $376.83
Харин bitcoin-ийн талцлын хувьд 8 сарын 1-ээс хойш ялагч тодорно.
- Ихэнх нь BTC-ийн өөрчлөлтийг хүлээж авах төлөвтэй байгаа. Гэхдээ тэд хөтөлгөө морь бэлдсэн. Ө.х BTC ялбал BTC-ийн сүлжээг, BCC ялбал BCC-ийн сүлжээг ашиглана гээд давхар бэлтгэл хийсэн.
- Гэвч Bitmain (бол bitcoin hashrate distribution-ийн 21.1%-ийг хийдэг, cryptocurrencies-ийн хамгийн том чип үйлдвэрлэгч акул гар л даа) болон зарим хүмүүс (байгууллага) BCC-ийг дэмжиж байгаа бөгөөд 8 сарын 1-нд hard fork хийгдэхээр BCC-ийн ханш $900 болон түүнээс дээш болж өснө гэсэн хүлээлттэй байгаа. Түүнийгээ хүмүүст ухуулж байгаа. Ө.х BTC-ийн өөрчлөлтийг ирээдүйгүй зүйл гэж үзэж байгаа.
Сонирхуулахад: $408,791,431-ийн зах зээлтэй, cryptocurrency-ийн салбарт 12-т жагсдаг BitConnect гээд зоос байдаг. Түүний товчлол нь BCC. Гэтэл Bitmain болон хэсэг нөхдүүд Bitcoin Cash гэсэн зоос үүсгэнгүүтээ BCC гээд товчлол өгчих юм.
Дараах асуултууд байна:
- Та BTC, BCC хоёрын алиныг нь дэмжиж байгаа вэ?
- Тулаанд хэний тал ялах вэ?
- Түүх давтагдах уу?
Заза 8 сарын 1 болохыг хүлээе, 1-ээс хойш юу болохыг харцгаая тээ.
- Ирээдүйг харъя гэвэл түүхийг хар.
- Түүх ялагчийн талд байдаг.
/гэнэт юун онч үгс вэ тээ :) /
No comments:
Post a Comment