Tuesday, February 23, 2016

Ажлын бүтээмжийг бага ч гэсэн дээшлүүлнэ

Өнөөдөр бидний амьдрал интернет гэдэг зүйлээс нэлээд, бараг салшгүй хамааралтай болсон. Интернетэд орохдоо бид ихэвчлэн вэб хөтөч програмууд ашиглан ордог. Гэтэл өнгөрсөн оноос вэб хөтчүүд дээр нэг зүйл нэмэгдсэн. Тэр нь notification юм.
Өөрөөр хэлбэл мэйл ирэх, фэйсбүүкэд мессеж болон ямар нэгэн notification ирэхэд вэб хөтчийн notification дуугардаг бас notification-ний жижиг цонх гарч ирнэ. Энэ notification нь хэрэгтэй зүйл л дээ. Гэхдээ заримдаа ядаргаатай. Жишээ нь мэйл ирэхэд дон гэж дуугараад мэйл ирж байгаа нь мэдэгдээд тэр дор нь мэйлээ шалгахад амар. Эсрэгээрээ ажлаа хийгээд сууж байхад фэйсбүүкийн notification дон дон ... гэж чарлаад маш ядаргаатай. Ядаж байхад би гэж хүн заримдаа тэвчихгүй тэр notification дээр нь дарж ороод нэг мэдэхэд фэйсбүүк гэдэг хөлгүй далай дээр луужингүй бас дээр нь цаг хугацаагаа мартсан хөвж явах юм. Товчоор бол миний хувьд вэб хөтөч дээрх фэйсбүүк-ийн notification ажлын САДАА. Тиймээс би фэйсбүүкийн notification-ийг хаачихсан.

Вэб хөтчийн notification хэсэг руу хандахаар програмчлагдсан вэб сайтууд notification-тай байдаг. Эсвэл бид өөрсдөө гараар тохиргоо хийж ямар нэг сайтыг notification-тэй болгож болно. За энэ ч яахав гол асуудалдаа оръё. Над шиг хаахыг хүссэн хүн байвал дараах тохиргоог хийгээрэй. Ихэнх хүмүүс google chrome вэб хөтчийг ашигладаг, би бас ашигладаг. Тийм болохоор chrome-ийн тохиргоог хэрхэн хийх заавар орууллаа. Бусад вэб хөтчийн хувьд ч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд тохируулах байдал нь ерөнхийдөө төстэй.

Заавар:

Зурган дээр дараад томруулаад хараарай.



За ингээд л бүх OK.

No comments:

Post a Comment