Saturday, August 1, 2015

Кирилл Монгол фонт хийх хялбар арга


Бид гоё үсгийн фонттой вэб сайт, загвар дизайныг хараад түүнээс санаа аван тэрхүү фонтыг нь ашиглах гэтэл Англи эсвэл Орос цагаан толгойн фонт байх нь олонтоо тохиолддог. Учир нь зөвхөн Англи цагаан толгойн фонт байвал цагаан толгойн үсгүүд нь таарахгүй нь ойлгомжтой. Харин Орос цагаан толгойн фонт байвал ихэнх үсгүүд нь Монгол цагаан толгойн үсгүүдтэй адилхан ч ө, ү байхгүй. Ерөнхийдөө энэ асуудлуудаас болоод гоё фонтыг ашиглаж болохгүйд хүрдэг. Тэгвэл та бүхэндээ ө, ү үсэггүй фонт дээр ө, ү үсгийг нэмэх зааврыг хүргэж байна. Мөн энэ зааврын дагуу шинэ фонт ч үүсгэж болно.

  1. Хамгийн эхэнд бидэнд хэрэг болох зүйл гэвэл фонттой харьцдаг, засдаг ямар нэгэн програм.
  2. Ө, ү үсэг нэмэх фонтоо татаж авна (Засварлах фонтоо).
  3. Uni04E8 (afii10147) дээр Ө үсэгний глиф нэмнэ, Uni04E9 (afii10195) дээр ө үсэгний глиф нэмнэ, Uni04AE дээр Ү үсэгний глиф нэмнэ, Uni04AF дээр ү үсэгний глиф нэмнэ. 
  4. Хоосон нэмэгдсэн дээрх 4 глиф дээрээ тус тусынх нь үсгийг вектороор зурж өгнө (Эсвэл бусад төстэй үсгээс нь хуулан, өөрчлөх)
  5. Бэлэн болсон фонтдоо нэр, лиценз гэх мэт мэдээлэл өгөн ttf өргөтгөлтэйгөөр хадгална.
  6. http://www.fontsquirrel.com/ руу upload хийж eot, woff, svg хувилбаруудыг гаргаж авна (Мэдээж заавал уг сайт байх албагүй, иймэрхүү төрлийн үйлчилгээ үзүүлдэг online generator сайтууд нэлээд олон байгаа).
Сонирхуулж хэлэхэд, мөн миний анзаарч харснаар кирилл цагаан толгойн үсгүүд англи цагаан толгойн үсгүүдтэй харьцуулахад өнцөг, ирмэг ихтэй юм байна лээ. Үүнээс болоод вэб сайтын загвар муухай харагдах тал бий. Учир нь би дизайнер биш болохоор вэб сайт хийхдээ гадаадаас бэлэн вэб сайтын загвар (template) худалдаад авчихдаг. Загвар нь англи гарчиг, текстүүдтэй байхдаа гоё харагдаад, кирилл гарчиг, текстүүд оруулахаар муухай харагдах тал бий ...

No comments:

Post a Comment