Wednesday, May 8, 2013

$1-ийн хөрөнгө оруулалт

Одоогоос 2 жилийн жилийн өмнө өөртөө нэг долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Юунд гэвэл маш энгийн blogname.blogspot.com иймэрхүү урт нэртэй байсан блогийнхоо нэрийг богиносгох зорилгоор .info домэйныг godaddy.com-оос урамшуулал зарласан үед нэг доллароор худалдаж авсан. Богино нэртэй /домэйн хаягтай/ болсноор хүмүүс таны блогийн нэрийг тогтооход, бичиж ороход амар байна. Одоогийн байдлаар блогт маань хүмүүс зочлоод 1.060.000 гаруй хуудас үзээд байна. Блог хөтөлдөг хүмүүс домэйн худалдаж аваад блогтойгоо холбоод богино эсвэл онцгой хаягтай болох боломжтой. Магадгүй ингэснээр таны блогт зочлох хүмүүсийн тоо ихсэж болох юм. Гэхдээ вэб сайт, блогийн хувьд хамгийн чухал нь доторх агуулга нь л даа.

Good luck!

Monday, May 6, 2013

ШУТИС-КТМС Тестийн вэб сайт


Тестийн вэб сайт: Өмнөх жилүүдийн тестүүдийг хараад шалгалтандаа бэлдэх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл та шалгалтанд ямархуу зүйл ирдэг талаар баримжаатай болно гэсэн үг.

Бүгдээрэй шалгалтаа сайн өгөх болтугай.

http://www.csms.edu.mn/test

Google oauth login ашиглан нэг иймэрхүү ажил хийлээ.

Friday, May 3, 2013

Монголын их сургуулиудын салбарт анх удаа манай сургууль бүх багш, ажилтан, оюутнуудаа "И-МЭЙЛ ХАЯГ"-тай болголоо.


Монголын их сургуулиудын салбарт анх удаа манай сургууль бүх багш, ажилтан, оюутнуудаа "И-МЭЙЛ ХАЯГ"-тай болголоо.

Google клиент api бичээд нэг иймэрхүү ажил хийлээ.

Thursday, May 2, 2013

Эмэйл хаягийнхаа нууц үгийг бусдад алдахаас, бусдаар блоклуулахаас сэргийлэх


Хүн хүлээх зуураа цагийг жаахан  ч гэсэн үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор энэхүү бичлэгийг бичиж байна. Сүүлийн үед ойр дотнын таньж мэддэг хүмүүс yahoo email-ийнхээ нууц үгийг мартах, бусдад алдах, өөрөө болон бусад хүмүүс нэвтрэх гэж хэтэрхий олон дахин буруу оролдлого хийсний улмаас account-аа блоклуулаад байх шиг байна. Тиймээс жаахан ч зөвлөгөө бичихээр шийдлээ.

Wednesday, April 3, 2013

Нэг эмэйл хаягаар бусад эмэйл хаягуудаа шалгах буюу Email forwarding

Өглөө ажил дээрээ ирээд олон эмэйл хаяг шалгах гэж бөөн ядаргаатай байдаг. Жишээ нь миний хувьд ажлын 2, хувийн 2 нийтдээ 4 эмэйл хаяг шалгах гэж нэлээн юм болдог. Энэ ядаргаатай ажлыг хөнгөвчлөх энгийн арга нь email forwarding юм. Энэхүү бяцхан зөвлөгөөгөөр gmail-ийг хэрхэн forward хийх заавар орууллаа. Яагаад gmail-ийг forward хийсэн гэхээр Монголд ихэнх зүйлд (энгийн харилцаанаас эхлээд төрийн ажилд хүртэл) yahoo эмэйлийг ашигладаг. Yahoo мэйл үнэгүй бөгөөд хэрэглэхэд хялбар, өнгө үзэмж сайтай зэрэг нэлээд хэдэн давуу талтай болохоор хүмүүс ихээр ашигладаг байх. Харин gmail-ийн хувьд үнэгүй, нууцлал хамгаалалт сайт хэдий ч хэтэрхий классик юм болов уу. Хамгийн гол нь ихэнх хүмүүс yahoo мэйлийг ашигладаг, эмэйл хаяг нээсэн ч gmail-ээс өмнө yahoo эмэйл нээдэг. Иймээс би өдөр тутамд харилцаанд /чатанд/ ашигладаг яахоо хаяг руугаа gmail хаягуудаа forward хийсэн юм. Заза сэдвээсээ хазайгаад yahoo, gmail-ийн сул тал, онцлог нтр дээр харьцуулалт хийх гэж байна ш дээ. Гол сэдэв рүүгээ оръё. Дараах зурган зааврыг дагаад хийхэд л болно. Тайлбар бичэхээс залхуураад зурган заавар орууллаа.

Sunday, March 3, 2013

Hiren's BootCD-ийг flash disk-ээс ажилладаг болгох

Hiren's BootCD From USB Flash Drive (USB Pen Drive)

Hiren's Boot бол маш хэрэгтэй програм юм. Хийж болох зүйлүүдийн зах зухаас нь дурдвал:

  • Үйлдлийн систем гэмтсэн үед РС-ийг Hiren's Boot-ээр асааж хэрэгтэй файлаа авна.
  • Хард дискгүй байсан ч компьютерийг асааж болно.
  • Устгаж болохгүй байгаа файл, хавтас, вирус зэргийг хүчээр устгаж болно.
  • Ghost уншуулаад компьютерийг маш хурдан засаж, сэргээж, форматалж болно
  • Hiren's Boot-ийн хувилбараас шалтгаалаад microsoft office-ийн файлууд дээр ажиллаж болно.
  • Гэмтсэн хард дискийг засварлаж болно.
  • Устсан файлыг сэргээж болно.
  • Файлыг маш хурдтайгаар зөөж, хуулж болно.
  • Компьютерийн нууц үг устгаж болно... гэх мэт маш олон зүйлийг хийж болно.
Заза ямар програм сурталчилж зарах гэж байгаа биш магтахаа болиод гол ажилдаа оръё. Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр ялангуяа компьютер түүний эд ангиуд маш жижигхэн болж зарим зүйлүүд ашиглагдахаа больж байна. Жишээ нь нэгэн үед CD, DVD гэх зүйлийг ихээр ашиглаж байсан. Одоо нэг их чухал шаардлагагүй болж. Хүмүүс файл болон хэрэгтэй зүйлээ хард диск, flash диск, интернет зэрэгт байрлуулж байна. Учир нь CD, DVD нь авч явахад нүсэр том, хугарч гэмтэх нь амархан зэрэг сул талуудтай. Тиймээс Hiren's BootCD-ийг флэш диск дээр бичээд авч явж байвал дээрх асуудлуудаас жаахан ч гэсэн хол байж магадгүй.

Заавар:
  1. Танд 512мегабайт буюу түүнээс хэмжээтэй flash диск хэрэгтэй.
  2. Компьютертээ флэш дискээ залгана.
  3. USB Disk Storage Format програмыг татаж авна. USBFormat.zip (34KB)
  4. grubinst_gui програмыг татаж аваад Run as Administrator-аар ажиллуулна.  grub4dos.zip (179KB)
  5. Hiren's BootCD-гээ компьютертээ хийгээд хуулж дотор нь байгаа файлуудыг хуулж аваад флэш диск рүүгээ хийнэ.
  6. Хэрэв Hiren's BootCD байхгүй бол Hirens Boot v9.iso (181.73 MB) эндээс татаж авна уу (Бага хэмжээ хувилбар гэхдээ нэлээд зүйлүүдийг хийж чадна.). Энэ iso файлыг deamon /UltraISO, PowerISO, Nero гэх мэт/ mount /virtual disk үүсгэдэг/ хийдэг програмаар нээгээд доторх файлыг нь хуулж авна. Мөн энэ iso файлыг CD дээр бичээд ажиллуулж болно.
  7. grub4dos.zip файл дотор байгаа grldr болон menu.lst файлыг хуулж флэш диск рүүгээ хуулна (эсвэл HBCD фолдероос).
  8. Hiren's Boot-ээ флэшээс ашиглахдаа компьютерийнхээ boot (эхлэх төхөөрөмжийг)-ийг USB диск болгож өгнө.
За ингээд л боллоо. Асуух зүйл байвал асуугаарай. Дараагийн удаа хэрхэн Hiren's BootCD-ийг ашиглаж компьютерийг Ghost (image үүсгэх, image уншуулах)-лэх заавар оруулна аа.

Good luck!

Saturday, February 23, 2013

Yahoo messenger дэх нэг ID-г олон группд нэмэх


Зарим тохиолдолд нэг хүний ID-г хоёр болон түүнээс дээш группд бүртгэх шаардлагатай байдаг. Жишээ нь: найзыгаа найзууд гэсэн группд бүртгэсэн байдаг. Найзтайгаа цуг нэг дор ажилладаг бол ажлынхан гэдэг гэдэг групп-т бүртгэх шаардлагатай байдаг. Учир нь зөвхөн найзууд руугаа, зөвхөн ажлынхан руугаа ямар нэгэн зүйлийг braodcast хийх хэрэг гардаг. Иймэрхүү тохиолдолд нэг хүнийг хоёр болон түүнээс дээш группд бүртгэсэн бол broadcast хийх ажил нэлээд хөнгөвчлөгддөг.

  1. Дурын нэг ID-г хулганаараа сонгоно.
  2. Contacts-->Manage Groups-->Copy to Group... дарааллаар сонгоно.
  3. Гарч ирэх цонхонд групплэгдээд ID-нууд жагссан байгаа ба тэндээс copy-дох ID-уудыг сонгоод ok товч дарна.
  4. Гарч ирэх цонхноос аль групп руу copy-дох гэж байна тэр группээ сонгоод ok дарна.
За ингээд л асуудал шийдэгдэнэ дээ. 

Good luck!