Thursday, May 2, 2013

Эмэйл хаягийнхаа нууц үгийг бусдад алдахаас, бусдаар блоклуулахаас сэргийлэх


Хүн хүлээх зуураа цагийг жаахан  ч гэсэн үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор энэхүү бичлэгийг бичиж байна. Сүүлийн үед ойр дотнын таньж мэддэг хүмүүс yahoo email-ийнхээ нууц үгийг мартах, бусдад алдах, өөрөө болон бусад хүмүүс нэвтрэх гэж хэтэрхий олон дахин буруу оролдлого хийсний улмаас account-аа блоклуулаад байх шиг байна. Тиймээс жаахан ч зөвлөгөө бичихээр шийдлээ.
  1. Ихэнх эмэйл хаяг нээхэд нууц үгээ мартсан тохиолдолд сэргээх зорилгоор 2 асуулт асуудаг. Гэвч хүмүүс үүнийг нэг их чухал зүйл гэж авч үзэлгүй ямар ч хамаагүй хариулт өгөөд эмэйл хаяг нээдэг. Энэ бол маш буруу юм. Тиймээс хариулсан хоёр хариултаа аль ч үед мэдэж байх хэрэгтэй. Хэрэв цээжлэхгүй бол компьютер дээрээ файл нээгээд хадгалах бүр эсвэл цаасан дээр бичээд хэн ч харахгүй газар далд хийх хэрэгтэй. Ингэснээр та дараа нууц үгээ мартах, нэвтэрч орж чадахгүй болох гэсэн ойлголтыг бараг байхгүй болголоо гээд ойлгочих.
  2. Монголчууд yahoo email-ийг харилцаанд буюу chat-нд ихээр ашигладаг. Хүмүүс эмэйл хаяг нээхдээ yahoo.com дээр эмэйл хаяг нээдэг. Учир нь ихэнх хүмүүс ашигладаг болохоор тэр биз. Yahoo email-ийнхээ нууц үгийг мартсан тохиолдолд сэргээх бас нэг арга нь Set As Primary Email address дээр өөр эмэйл хаяг бичих.
  3. Gmail-ийн хувьд эмэйл хаяг нээгээд 2 step verification буюу 2 алхамт баталгаажуулалт гэсэн тохиргоог хийх хэрэгтэй. /Жич: эмэйл хаяг нээхэд мартсан тохиолдолд асуух хоёр асуултын хариултыг санаж байх хэрэгтэй. Мартаж болохгүй. 1-р зөвлөгөөг хэрэгжүүлдэгсэнүү эсвэл өөр мартахгүй байх арга байж болох юм. Ямар ч л байсан мартаж болохгүй./. 

2 step verification гэж юу вэ?

Маш энгийнээр тайлбарлая. Google account-руугаа эмэйл хаяг, нууц үгээ бичээд нэвтрэх товч дарахад тухайн таны компьютер мөн үү, та өөрөө өөрийнхөө аккаунт руу хандаж байна уу гэдгийг мэдэх зорилготойгоор таны гар утас руу баталгаажуулах мессеж явуулна. Гар утсанд ирсэн баталгаажуулах мессежийг /6 оронтой тоо мессежээр ирнэ/ гүүглийн баталгаа талбарт оруулна. Ингэснээр гүүгл тухайн компьютерийг таны компьютер мөн гэж ойлгоно. Эсрэгээрээ хүн таны эмэйл хаяг, нууц үг мэдчихээд таны аккаунт руу орох үед баталгаажуулах тоо асууна /таны утсанд мессеж илгээгдэнэ/. Тэр хүнд таны утас байхгүй бол таны аккаунт руу эмэйл хаяг, нууц үгийг чинь мэддэг ч гэсэн орж чадахгүй болж байна гэсэн үг.

Та тухайн компьютерээс өдөр болгон гүүгл аккаунт рууга ордог бол Trust this computer үгний урдах checkbox-ийг сонгох юм бол 30 хоногийн турш уг компьютерээс нэвтрэлт хийхэд баталгаажуулах тоо дахин дахин асуугаад байхгүй /баталгаажуулалт шаардахгүй/. Хэрэв хүний компьютерээс орж байгаа бол сонгоод хэрэггүй.
Хэрэг болж магадгүй холбоосууд:
Заза эцэст нь хэлэхэд хүлээж байгаа хүн маань хүрээд ирвэл шууд явах учраас яаруу, сандруу бичлээ. Үг үсэг, утгын алдаа гарсан байж магадгүй сооррий. Гэхдээ гортигоо алдаагүй байхаа :)

Good luck!

No comments:

Post a Comment