Friday, August 18, 2017

Хэрхэн биткойнтой болох вэ?

Надад өдөр бүр хэд хэдэн удаа ирдэг, байнга шаналгадаг асуулт бол "Хэрхэн биткойнтой болох вэ?". Тиймээс хэрхэн биткойнтой болох талаар пост оруулж байна.

Хэрхэн биткойнтой болох вэ?
1. Олборлолт хийх (mining)
2. Худалдаж авах (Солилцож авах)

1. Олборлолт хийх (mining): Биткойний difficult их болсон, хурдтай өсөж байгаа учраас энгийн компьютерээр олборлолт хийх нь эдийн засгийн засгийн үр ашиггүй болсон. Тиймээс тусгай олборлогч төхөөрөмж худалдаж авах эсвэл интернетээр олборлогч төхөөрөмжийг түрээсэлж/худалдаж (sha256 online hash service) аваад олборлох хэрэгтэй.

2. Худалдаж авах (Солилцож авах) - Худалдаж авах нь биткойнтой болох хамгийн амархан арга юм. Ө.х та өөрт байгаа мөнгөөрөө биткойн худалдаж авах. (Удахгүй хэрхэн биткойн худалдаж авах талаар пост оруулна аа.) Солилцож авах гэдэг нь мөн чанарын хувьд худалдаж авахтай адилхан ойлголт. Тэгвэл биткойнийг хэрхэн солилцож авах вэ? Маш олон аргууд байгаа. 

Түгээмэл хэдийг дурдъя.
- Сурталчилгаа үзээд цалингаа биткойноор авах. Жишээ нь: PTC сайт.
- Ажил хийгээд цалингаа биткойноор авах. Дээрхтэй адилхан.
- Хүнээс авах мөнгөө биктойноор авах.
- Өөрт байгаа зүйлээ биктойноор солих
- ... гэх мэт.

No comments:

Post a Comment