Monday, August 21, 2017

PTC сайт гэж юу вэ?

PTC сайт гэж юу вэ?

Хоол хийж идэх үү? эсвэл Худалдаж авч идэх үү?

Нэлээд хүмүүс PTC-ийн талаар ойлголттой, мөн түүнийг ашигладаг байх. Гэсэн хэдийн ч ойлголтгүй, дутуу ойлголттой хүмүүст зориулаад цаад нарийн утга учир, философийг нь товч тайлбарлахыг оролдъё.

PTC (Paid to click) гэдгийн утга нь хулганын товшилт (click хийх) бүрд (танд) мөнгө өгнө/төлнө гэсэн үг.

Илүү энгийнээр хэлбэл сурталчилгаа үзээд цалин ав гэсэн үг.


Бараа бүтээгдэхүүнээ бусад таниулах, худалдах гэсэн хүмүүс болон вэб сайтынхаа хандалтыг нэмэгдүүлэх гэсэн хүмүүс ихэвчлэн PTC сайтад сурталчилгаагаа байршуулдаг.

PTC сайтуудын ихэнх нь хуурамч, цөөн хэсэг нь үнэн байдаг. Сурталчилгаа үзээд төдөн доллар болохоор нь цалингаа аваарай гэдэг. Гэвч цалин авах хэмжээнд хүрэх үед цалингаа өгдөггүй. Зарим нь харах царайны хуурамч байдаг. Жишээ нь: t-e-n d-o-l-l-a-r p-t-c /хориотой түлхүүр үг учраас энэ постыг хориглоод байгаа тул дундуур зураас ашиглав/ гэх мэт сайтууд байдаг. Ө.х 1 удаа 30 секундийн сурталчилгаа үзэхэд $10 өгнө гэсэн үг. Аль зэрэг үнэмшилтэй сонсогдож байна. Хуурамч сайтууд ихэвчлэн 1 удаагийн сурталчилгаа үзэлтэд өндөр мөнгө амласан байдаг. Харин үнэн сайтууд 1 удаагийн сурталчилгаа үзэлтэд маш бага мөнгө амладаг. Жишээ нь: easyhits4u.com бол хамгийн том PTC сайтуудын нэг бөгөөд 15 секундийн хугацаатай сурталчилгааг 10000 удаа үзээд $3 аваарай гэдэг.

Одоо бүгдээрээ easyhits4u.com сайтын жишээн дээр эдийн засгийн тооцоо хийж үзье. 15 секундийн хугацаатай сурталчилгааг дундаа нэг ч секундийн зайгүй тасралтгүй 10000 удаа үзэхэд 150,000 секунд зарцуулах ба цаг руу шилжүүлбэл 41.7 цаг болно. 41.7 цаг ажиллаад $3 буюу ойролцоогоор 7500 төгрөгийн цалин /$1=2500₮ гэж бодъё/. Одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг байгаа бөгөөд 1 цагийн цалин 1363.6 төгрөг гэсэн үг. 41.7*1363.6=56862.12 төгрөг. Бид 41.7 цаг ажиллахад багаар бодоход 56862.12 төгрөгийн цалин авах байтал PTC 7500 төгрөгийн цалин өгч байна.

Биткойн моодонд ороод ирэхээр PTC сайтын нөхдүүд доллар гэдэг үгийг биткойн гэдэг үгээр сольчихсон. Ө.х цалингаа биткойноор аваарай, үнэгүй биткойн аваарай, сурталчилгаа үзээд биктойн аваарай, ... (гээд) биткойн аваарай, ... гэх мэт.

Дээрхтэй холбогдолгүй эдийн засгийн жишээ авч үзье. Та 1 цагт 10000 төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Өлсөөд хоол идэх болсон гэж бодъё. Мөнгөө хэмнээд хоол хийж идэхээр болсон гэж бодъё. Хоол хийхэд 5000 төгрөгийн материал ордог бөгөөд 1 цагийн хугацаа ордог гэж бодъё. Эдийн засгийн хувьд аль нь ашигтай вэ? Хоол хийж идэх үү? эсвэл Худалдаж авч идэх үү? Сонголт таны гарт байна.

Эцэст нь хэлэхэд үнэгүй зүйл гэж байхгүй!!!

No comments:

Post a Comment