Friday, September 1, 2006

RAM гэж юу вэ?


Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд, хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг.

Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ ихэвчлэн 128Мb-аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 512Mb буюу түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Санах ойг RAM гэж нэрлэдэг.
- RAM (Random Access Memory)
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. Компьюетерийг асаалттай байх үед хэрэглэгдэж байгаа бүхий л мэдээлэл єгєгдєл нь энд түр хадгалагдана.          
RAM - Санах ойн түүх
Хэдэн жилийн ємнє Билл Гэйтс гуай, 1 MB RAM санах ойг бид хэзээ ч бүрэн дүүртэл нь ашиглаж чадахгүй гэж хэлж байжээ. Гэвч цаг хугацаа үүний эсрэгээр нь давхижээ. 80-аад онд анх персонал компьютерууд (ПК) нь гарч ирэхдээ 64 KB, 256 KB, 512 KB хэмжээтэй санах ойтой байж байгаад эцэст нь 1 MB хэмжээтэй болжээ. Үүнд тэр үеийн программ хангамжууд жижиг хэмжээтэй, график зураг бага ашигладаг байсан гэсэн хэд хэдэн үндсэн шалтгаан байсан бєгєєд, эдгээр бага хэмжээний санах ойнууд нь хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг байв.
1990-ээд он гарахад, Windows гэх мэт аварга том хэмжээний үйлдлийн системүүд түгээмэл болж, компьютеруудад их хэмжээний санах ой улам улам хэрэгцээтэй болж эхэлсэн. Windows үйлдлийн системтэй анхны ПК-ууд нь 2 MB санах ойг хаяглаж чаддаг байсан бєгєєд удалгүй 4 MB нь стандарт хэмжээ болж эхэлсэн. Программ хангамжуудын хэмжээ улам улам томорч, үйлдлийн системүүд хүчирхэгжих тусам, санах ойн хэрэгцээ улам ихсэж, үнэ нь маш хурдан багасаж байлаа.
Єнєєдєр бол ПК-т 128 MB-с бага санах ойтой байна гэдэг утгагүй хэрэг . Ихэнх компьютеруудад үүнээс их санах ойг хэрэглэж байгаа.
RAM-ийн Ерєнхий Ангилал
Хамгийн єргєнєєр хэрэглэгддэг санах ой нь DRAM (dynamic RAM). Харин үүний эсрэг нь SRAM (static RAM). Эдгээр нь мэдээллээ хадгалах байдлаараа хоорондоо ялгарна. SRAM нь мэдээллээ харьцангуй удаан хугацаанд хадгалж чаддаг байхад, DRAM нь секундийг хэдэн сая хуваах багахан агшны дотор л мэдээллээ алдчихдаг. Иймээс DRAM-н мэдээллийг нь секундэд хэдэн сая удаа шинэчлэн бичиж байдаг. Үүнээсээ болоод DRAM нь ажиллах хурдаараа SRAM-аа гүйцдэггүй дутагдалтай боловч, үйлдвэрлэхэд ихэд хямдхан энгийн бүтэцтэй гэх мэт давуу талуудаасаа болж єргєнєєр хэрэглэгддэг. DRAM-н чипний үндсэн элемент нь микро конденсаторууд байдаг бол, SRAM-н чипний дотор on/off залгагчууд байна.
Илүү хямдхан, хурдан ажиллагаатай олон янзын DRAM-уудыг зогсолтгүй зохион бүтээсээр байгаа бєгєєд, жишээ нь доорх хэдэн тєрєл байна:
  • FPM (Fast Page Mode)
  • ECC (Error Correcting Code)
  • EDO (Extended Data Output)
  • SDRAM (Synchronous Dynamic RAM)
  • DDR RAM (Double Data Rate RAM)
  • RDRAM (Rambus Direct RAM)
DRAM-н тєрєлүүдийн товчхон тайлбар
FPM тєрєлийн санах ойнууд нь EDO-г гарч ирэхээс ємнє хэрэглэгдэж байсан, SIMM модулийн санах ойнууд юм. 2, 4, 8, 16, 32 MB хэмжээтэй байна. Ихэвчлэн 60 нс, 70 нс хурдтай байдаг байсан. (Жич: нс - наносекунд)
EDO нь FPM-г сайжруулж гаргаж авсан, єгєгдлийг арай хурдан унших боломжтой гэхдээ л хурд нь 60 нс хэвээрээ боловч, FPM-с EDO нь 2-5% илүү сайжирчээ.
ECC RAM гэдэг нь санах ойд мэдээлэл бичиж, уншиж, хадгалах явцад гарч болох алдааг залруулах тусгай онцлогтой санах ой юм байна. Ихэвчлэн сервер компьютеруудад хэрэглэгдэнэ.
SDRAM гэдэг нь ПК-уудад хэрэглэгдэж буй шинэ тєрєлийн RAM, 64 битийн модуль (168 pin-тэй урт DIMM) хэлбэртэй байдаг. Мэдээлэл авах хурд нь нэлээд сайжирсан: 8-12 нс. Гэхдээ 66 MHz-д ажиллах үед бол EDO-с 5%-н л илүү ажиллагаатай боловч, 100 MHz-д харин хэд дахин илүү хурдтай ажиллаж чаддаг.
Rambus (RDRAM) гэдэг нь RAM-ийн цаашдын ирээдүй гэж Intel болон бусад PC-нүүд ихэд найдлага тавин хєгжүүлж байгаа (Rambus Company) нэлээд шинэ тєрлийн санах ой бєгєєд, Sony Playstation 2, Nintendo 64 гэх мэт тоглоомын компьютеруудад хэрэглэгдэж эхэлсэн. Playstation 2-т 32 GB/sec хурдтай 32-MB хэмжээтэй RDRAM хэрэглэгдсэн.

Санах Ойн Модуль - SIMM,DIMM
Хүмүүсийн хамгийн их анхаарвал зохих зүйл бол, та єєрийнхєє компьютерт аль дуртай тєрєлийнхєє санах ойг нэмээд хийчхэж болохгүй. Иймээс шинээр санах ой худалдаж авахынхаа ємнє ямар тєрлийн, ямар модулийн санах ой таны ПК-д тохирохыг урьдчилан мэдсэн байвал зохино.
Одоо үеийн ихэнх RAM-ууд нь SIMM эсвэл DIMM модулийнх байна. (Үүнээс ємнє нь бүүр дээр үед бол SIPP модуль гэж бас байжээ)
SIMM (Single Inline Memory Modules) - ийм тєрлийн модуль нь анх 8 битийнх гэж байсан (нэг ээлжиндээ зэрэг 8 бит мэдээлэл дамжуулна гэсэн үг). 1 MB, 2 MB, 4 MB багтаамжтай, 30 pin-тэй байжээ. (Жич: pin - контактлагч хєл, гэхдээ чипний хєл шиг шовойгоод гарчихсан биш шүү, контактлагч ирмэг гэвэл арай дєхєм юм уу даа)
286, 386SX процессорууд нь 16 битээр ажилладаг байсан тул, ийм 8 битийн RAM-г хос хосоор нь хэрэглэдэг байжээ.
Харин 386DX, 486 процессорууд нь 32 битээр ажилладаг тул эдгээр 8 битийн жижиг RAM-г дєрєвєєр нь хэрэглэдэг байв. (Жич: Pentium процессорууд нь 64 битийнх)
486 процессорууд гарч ирэн санах ойн хэрэгцээ улам нэмэгдэж, 32 битийн модулиудыг хэрэглэж эхэлжээ. Нэгэнт 486 процессор нь єєрєє 32 битийнх учраас, ийм 32 битийн RAM-г заавал хос хосоор нь бус, нэг удаад нэг ширхэг л RAM зоогоод хэрэглэж болох боломжтой болжээ.
SODIMM - Харин notebook-д хэрэглэгддэг жижигхэн модулийг small outline dual in-line memory module (SODIMM) гэж нэрлэнэ. (сонирхолтой SODIMM нь мєн Apple iMac desktop компьютерт мєн хэрэглэгддэг)
Дараах зурган дээр: эхнийх нь 64 битийн DIMM модуль (168 pin), дараагийнх нь 72 pin-тэй 32 битийн SIMM модуль, хамгийн доод талын зурган дээр нь 144 pin-тэй SODIMM модуль байна. 
 64 bit SDRAM - DIMM
32 bit DRAM - SIMM
SODIMM
Модуль Дээрх Чипний тоо
32 битийн модулиуд нь хоёр талдаа тус бүр 2, 4, 8 чиптэй байхыг бид олж харж болно. 2 MB, 8 MB, 32 MB багтаамжтай SIMM модулиуд нь хоёр талдаа чиптэй байна, нэг чип нь 16 Mbit багтаамжтай байна.
Шинэ загварын DIMM модулиуд нь 64 Mbit багтаамжтай чипүүдийг хэрэглэж бүтээгдсэн байдаг. Ийм маягаар бол 32 MB багтаамжтай RAM-г ердєє 4 чип хэрэглээд бүтээж болно. (4 X 64 / 8 = 32 , 1 Byte = 8 bit)
DIMM модулиуд
DIMM - Одоо үед хамгийн єргєнєєр хэрэглэгдэж байгаа RAM-ийн тєрєл бол 64 битийн, SDRAM бєгєєд DIMM (Dual Inline Memory Module) гэж нэрлэнэ. 168 pin-тэй DIMM дараах байдалтай байна:Сүүлийн үеийн процессорууд 64 битийнх байдаг тул, та нэг удаад нэг модуль зоогоод хэрэглэх боломжтой гэсэн үг бєгєєд, DIMM RAM-ууд нь 2, 8, 16, 32, 64, 128, 256 MB хэмжээтэй, 6, 8, 10, 12 нс хурдтай байна. Ихэнх motherboard-уудад (motherboard - компьютерын "гол хавтан") 2-3 DIMM socket (socket - зоох суурь) байна.
Зарим motherboard-д SIMM, DIMM socket аль аль нь байдаг бєгєєд та SIMM-д нь EDO RAM зоож, DIMM-д нь SDRAM зоон хэрэглэх боломжтой юм. Гэхдээ зарим motherboard нь єєр тєрлийн RAM зэрэг хэрэглэж болдоггүй онцлогтой ч байдаг.
Дээрх зурган дээр: 64 MB багтаамжтай DIMM модуль, 16 Mbit-н 32 чиптэй. (32 X 16 Mbit / 8 bit = 64 MB)
Гэхдээ боломжтой бол сүүлийн үеийн 64 Mbit-н чипүүдийг хэрэглэсэн нь дээр бєгєєд, дээрх 64 MB-н модулийг ердєє 8-хан чип ашиглан бүтээж болох билээ. (8 X 64 Mbit = 64 MB)
Хурдан RAM
Intel пүүс сүүлийн 10 жилийн хугацаанд процессорын хурдыг 200 дахин (шат дараалуулан) нэмж чаджээ, гэвч RAM-ийн хурд дээрх хугацаанд ердєє 20 дахин нэмэгджээ. Одоо RAM-ийн хурдыг нэмэх тал дээр чип үйлдвэрлэгч компаниуд ширүүн єрсєлдєєн явуулж байгаа бєгєєд энэ талаар товч мэдээлэл єгюүү гэж бодлоо:
PC100 - энэ нь RAM-ийн хурдыг нэмэх анхны оролдлого. CPU, RAM хоёрыг холбосон гол шугам буюу "system bus"-н хурдыг 100 MHz болгосон, ийм нєхцєлд ажиллах зориулалтаар Intel-с гаргасан стандарт. Зєвхєн 8 нс хурдтай, PC100 стандартад зориулж үйлдвэрлэсэн RAM-ууд л 100 MHz хүрч ажиллаж чаддаг.
SPD (Serial Presence Detect) - Шинэ загварын DIMM модулиуд нь єєрийнхєє талаар мэдээлэл агуулсан 8 pin-тэй ийм жижигхэн EPROM чипийг нэмж агуулах болсон бєгєєд, BIOS үүнийг нь ашиглан "system bus"-н хурдыг хамгийн тохиромжтойгоор тааруулан ажиллах боломжтой.
PC133 - 133 MHz хурдтай ажилладаг. VIA, Micron, NEC, Samsung, SIS, Acer Labs зэрэг газруудаас гаргаж буй. Анх 1999 оны 6 сард Corsair Microsystems 7.5 нс хурдтай RAM гаргасан.
XMS150 - Нэлээд сүүлийн үеийнх - Extended Memory Speed. 150 MHz хурдтай, гэхдээ тодорхой нєхцєлүүд бүрдсэн үед уг хурдандаа хүрч ажилладаг. (доорх зурган дээрх)

DDR RAM - Double Data Rate RAM. Энэ нь 2001 оны зах зээлийг эзэлнэ гэж тооцоологдож буй цоо шинэ загварын RAM. Гол санаа нь такт дохионы 2 талд нь хоёуланд нь мэдээлэл дамжуулах явдал юм. Үүнийг ашиглан PC100-г 200 MHz, PC133-г 266 MHz тун хялбархнаар єєрчлєн гаргаж авч болох ажээ. Гэхдээ энэ тєрлийн RAM-ууд нь SDRAM-саа 16 pin-р олон буюу 184 pin-тэй байна


PC2100 - Intel-тэй єрсєлдєж буй Тайванийн VIA хэмээх компани DDR RAM технологийг нэлээд хєгжүүлж байгаа бєгєєд, 233 MHz-н модулиуд нь 2.1 GB/sec зурвасын єргєнєєр мэдээлэл дамжуулах чадвартай ажээ. Эндээс үүдэн эдгээр DDR RAM-ууд нь PC2100 гэж нэрлэгджээ.
RDRAM, RIMM - Rambus Direct RAM, Rambus Inline Memory Modules. RAM-ийн цаашдын ирээдүй гэж Intel ихэд найдлага тавин хєгжүүлж байгаа нэлээд шинэ тєрлийн санах ой бєгєєд, Sony Playstation 2, Nintendo 64 гэх мэт тоглоомын компьютеруудад хэрэглэгдэж эхэлсэн. Playstation 2-т 32 GB/sec хурдтай 32-MB хэмжээтэй RDRAM хэрэглэгдсэн.
Ер нь энэ технологи нь нэлээд ухаалаг зохион байгуулалттай, 64 бит мэдээлэл 100 MHz хурдаар дамжуулсанд орвол 16 бит мэдээллийг 600-800 MHz хурдаар дамжуулдаг.

No comments:

Post a Comment