Thursday, December 12, 2013

MS Office програм дээр хэрэглэгчийн хийсэн тохиргоог болиулах [Таны office-ийн тохиргоо өөрчлөгдсөн үү]


Зарим тохиолдолд microsoft office програмын анхны тохиргоо /default settings/ нь алдагдаад хэрэглэхэд төвөгтэй болдог. Жишээ нь: товчны хослол авахаа болих (ctrl+s, ctrl+c, ctrl+v ...), хуудасны дугаарлалт харагдахаа болих, оруулж ирсэн зураг харагдахаа болих ... гэх мэт. Тэгвэл үүнийг шийдэх арга нь тохиргоог хадгалдаг регистрийг устгах юм. Дараах зааварт анхаарлаа хандуулна уу.


  1. Бүх Office-ийнхоо програмуудыг хаах хэрэгтэй.
  2. Start --> Run --> regedit --> OK. Өөрөөр хэлбэл: CTRL+R гарч ирэх цонхон дээр regedit гэж бичээд OK дарна.
  3. Ямар төрлийн тохиргоог default болгох гэж байгаагаа сонгоно. Жишээ болгож доор word-ийн тохиргооны регистрийн байрлалыг бичив.
  4. Регистрээ экспорт хийж нөөцөлж авна. Юмыг яаж мэдхэв дараа буцааж сэргээх хэрэг гарах ч юм билүү :).
  5. Регистрээ устгана.
  6. Registry Editor-ээ хаана. За ингээд бүх асуудал шийдэгдэнэ дээ.

Data key

Word 2013

HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Office\15.0\Word\Data
Word 2010
HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Office\14.0\Word\Data
Word 2007
HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Office\12.0\Word\Data
Word 2003
HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Office\11.0\Word\Data
Word 2002
HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Office\10.0\Word\Data
Word 2000
HKEY_CURRENT_USER\Software\Microsoft\Office\9.0\Word\Data

No comments:

Post a Comment