Tuesday, July 2, 2013

Онлайнаар төлбөр тооцоо хийхэд шууд карт ашиглах нь дэндүү эрсдэлтэй


Сүүлийн үед хүмүүс банкны дансанд байгаа мөнгөө алдах явдал нэлээд ихсэж байна. Тиймээс энэхүү бичлэгийг оруулж байна.
Дансанд байгаа мөнгөө алдах шалтгаануудын нэг нь онлайнаар төлбөр тооцоо хийхдээ кредит ашиглах юм. Онлайнаар төлбөр тооцоо хийхэд шууд карт ашиглах нь дэндүү эрсдэлтэй. Учир нь та картынхаа мэдээллийг алдаа л бол дурын хэн нэгэн таны картаас мөнгө хулгай хийх, таны зөвшөөрөлгүй авах боломжтой. Картын мэдээлэл гэдэгт картын дугаар, картан дээрх нэр, хvчинтэй хугацаа,  CVV код - картын ард гарын vсэг зурах хэсэгт байрлах 3 оронтой тоо зэрэг орно. Эдгээр мэдээлэл байхад л асуудал өөрөөр яригдаж эхэлнэ. Тиймээс карт эзэмшигч єєрийн картын мэдээллийг бусдад алдахгүй байх нь хамгийн чухал юм. Ямар ямар үед картын мэдээлэл алдагддаг вэ?
  1. Найдваргүй сайтаас юм худалдан авах. Тооцоо хийхдээ картынхаа мэдээллийг оруулах үед картын мэдээллийг хадгалан авдаг.
  2. Эмэйл, захиа эсвэл утсаар та сугалаанд хожлоо гэх зэргээр хүмүүсийг хууран та мөнгө авах дансныхаа дугаарыг явуулна уу гэж хэлээд картын мэдээллийг авдаг.
  3. Өвчтэй, зовлонтой хэцүү байгаа хүмүүст туслах нийгэмлэг зэрэгт хандив өгөөч гэх мэтийн худлаа зүйлээр хүмүүсийг хууран картаа хандив өгөх үед картын мэдээлэл авдаг.
  4. Таны хэтэвчнээс, худалдан авалт хийж байх, картаа хаях зэрэг үед таны картын мэдээллийг авч болно.
Энэхүү гарч болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?
  1. Сайтаас худалдан авалт хийх, хандив өгөх, сугалаанд хожлоо зэрэг мэдээллийг найдвартай эсэхийг шалгаж үзэх. Найдвартай эсэхийг интернет, форум (хэлэлцүүлэг), таньж мэддэг хүмүүсээс асууж лавлах. 
  2. Картаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд яаралтай картын төв рүү утастаж хаалгуулах.
  3. Картаа таньж мэдэхгүй хүмүүст харуулахгүй, ашиглуулахгүй байх.
  4. Интернетээр худалдан авалт хийхдээ шууд картаа ашиглахгүй картаа интернет банктай холбоод түүгээрээ худалдан авалт хийх. Жишээ нь: paypal.com, payza.com, moneybookers.com ... гэх мэт.
Жаахан яарч бичсэн болохоор зарим нэгэн зүйлийг орхисон байж магадгүй. Гэхдээ ерөнхий зүйлүүдийг бүгдийг нь оруулсан байгаа.

Good luck!


No comments:

Post a Comment