Saturday, November 19, 2011

Firefox-ын татах хурдыг нэмэх

Mozilla Firefox хэмээх броузерийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй байхаа. Вэб сайт үзэхэд эвтэйхэн, нэмэлт хэрэгсэл олонтой, ашиглахад хялбар болохоор нь ихэнх хүмүүс ашигладаг байх. Ихэнх хүмүүс Firefox-д нарийн тохиргоо байдаг, хийж болдог гэдгийг мэдэхгүй байх. Firefox нь анх суухдаа Dail-Up холболтод зориулагдсан байдлаар компьютерт суулгагддаг. ADSL холболтоор интернет авдаг хэрэглэгчид зарим нэг тохиргоог нь өөрчлөхөд ашиглахад хялбар болох, татах хурд зэрэг сайжирдаг. Энэ удаад та бүхэндээ firefox-ын татах хурдыг сайжруулах нэгэн тохиргоог толилуулж байна. Дараах зааврыг дагаад хийгээрэй.


1. Address bar дээр about:config гэж бичээд enter дар.


I'll be careful, I promise! гэсэн товчийг нь дар. /Анхааруулга: зарим тохиргоогоор хамаагүй оролдож болохгүй шүү. Firefox чинь гэмтэлтэй болоод дахиж суулгах хэрэг гарч магадгүй. /

2. Гарч ирсэн цонхны Filter /шүүх/ талбарт дараах хоёр мөрийг нэг нэгээр нь бичээд enter дарна.


         network.http.max-persistent-connections-per-proxy
         network.http.max-persistent-connections-per-server


4. "network.http.max-persistent-connections-per-proxy" мөрөн дээр очоод 2 товшоод гарч ирэх цонхон дахь 8 гэсэн утгыг 25 болгоно.

5. "network.http.max-persistent-connections-per-server" мөрөн дээр очоод 2 товшоод гарч ирэх цонхон дахь 6 гэсэн утгыг 25 болгоно.

6. Одоо Галт үнэгээ хаагаад нээ. Тэгээд file татаад үз. Татах хурд нь нэмэгдсэн гэдэгт итгэж байна.

Татах хурд чинь нэмэгдсэн мөн асуух зүйл байвал сэтгэгдэл бичээрэй!

Good luck!

5 comments:

  1. Хэрэгтэй зөвлөгөө байна. Өөр олон сонирхолтой зөвлөгөө оруулаарай. :D

    ReplyDelete
  2. Нээрээ хурдан болж байна

    ReplyDelete