Monday, November 28, 2011

Бизнест чамгүй ашиг авчрах жижигхэн вэб сайтыг хэрхэн хийх вэ?


Интернетгүй айл гэж алга. Тэгэхээр хэрэглэгчид өөрт хэрэгтэй гэсэн бүхий л мэдээллээ интернет ашиглан веб сайтаас авч байна. Энэ нь аль аль талдаа өртөг хэмнэж байгаа юм. Мэдээлэл авагч, өгөгч талаасаа өртөг багатай бараг л үнэгүй гэж хэлэх мэдээлэл болно. Одоо ч тэгээд хэн нэгэнд мөнгө өгч болсон болоогүй сурталчилгаа хийх хэрэг байна уу. Эрэлт нь байвал нийлүүлэгчээ хүссэн хүсээгүй олох л болно. Дээр нь хувиараа бизнес эрхэлдэг бол өрөө, лангуу түрээслэх ч хэрэггүй боллоо. Үүний тулд танд өөрийн гэсэн бух мэдээллээ агуулсан веб сайт хэрэгтэй. Иймд Аmerican Express® ОРЕN  Small Business Network-оос гаргасан доорх зөвлөгөөг хүргэж байна.



Веб сайтыг амжилттай болгоход юу хэрэгтэй вэ? Энд эргэлддэг эмблем, сонирхолтой хөдөлгөөнт дүрс хамаагүй. Хүчтэй веб сайт гэдэг нь таны зорилгыг худалдан авагчдад тодорхой дамжуулж өгдөг, танай компанийн стратегийн төлөвлөгөөтэй холбоотой ажилладаг веб сайтыг хэлнэ.

Сайн веб сайт хийх 10 зөвлөмж
-Зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй.
-Сайтаа тогтмол шинэчилж бай.
-Татаж авах хугацааг аль болох богино байлга.
-Үйл ажиллагаанд уриалан дуудсан зүйлтэй бай.
-хийж байгаа, хийгдэж байгаа гэдэг үг бүү хэрэглэ.
-Үзэгчдээ таньж мэд.
-Ямар ч алдаа, өөгүй байх.
-Гүүр хуудас руу буцах функцтэй байх.
-Захиалга өгөх явцыг энгийн, шууд болго.
-Вэб сайтад зочлоход зугаатай байхаар хий.

Зорилгоо тодорхойл
Танай сайтын зорилго юу вэ? Та бүтээгдэхүүн борлуулахыг хүсэж байна уу? Та шинэ худалдан авагч эрж байна уу? Та одоо байгаа худалдан авагчдаа мэдээллээр хангахыг хичээж байна уу? Та интернет товхимол эсвэл бүр нарийн зүйлтэй байхыг хүсэж байна уу? Та вэбээрээ дамжуулан юунд хүрэхийг хичээж байгаа талаараа бодож, тэр зорилгодоо хүрэх арга замыг хай. Вэбдээ компанийнхаа зөн, имижийг яг тусгахын тулд бизнес төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөөгөө дахин хянаж үз... -->



Сайтаа тогтмол шинэчилж бай
Шинэ агуулгаар сайтаа баяжуулж хүмүүсийг сайтдаа дахин дахин зочлохыг урамшуулах нь чухал. Шинэ зураг, бүтээгдэхүүн эсвэл компанийн тухай жаахан мэдээ, худалдан авагчдад сонирхолтой байх өгүүлэл, эсвэл тун сонирхолтой бөгөөд хэрэгтэй гэж бодсон бусад бүх зүйлээр веб сайтаа шинэчил. Шинэ мэдээ олоход амархан болгодог "Шинэ мэдээ" гэсэн хэсгийг бий болгож давуу талыг нь ашигла.

Татаж авах хугацааг урт байлгахаас зайлсхий
Вэб хэрэглэгчид тэвчээргүйгээрээ алдартай. Хэрэв таны зургийг татаж авахад хэт удвал, интернетээр аялагч нар залхаж, таны веб сайтыг үзэхгүй алгасах болно. Нэг том өнгөт зураг тавьснаас жижиг жижиг зураг хэрэглэх нь дээр. Танай нүүр хуудсыг сонирхолтой болгох зургуудыг хэрэглэ. Гэхдээ татаж авахад дэндүү уддаг нийлмэл, хэт том зургаас зайлсхий. Текстийн хувьд ижилхэн зарчим баримтлах ёстой - уншихад хэцүү эсвэл хэрэгтэй мэдээллээ олохын тулд хэрэглэгч текстийг гүйлгэхэд зөндөө уддаг тул шигүү бичиж хайрцаглах, урт жагсаалт үүсгэхээс зайлсхий.

"Үйл ажиллагаанд уриалан дуудсан" зүйлтэй бай
Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулдаг бол веб сайтдаа эмэйл хаяг, утасны дугаар, хаяг, захиалга хийх зааврыг маш олон газар байлгах ёстой. Энэ мэдээллийг аль болох олон газар оруул. Хэн нэгнийг тантай холбоо барих арга зам хайхад бүү хүргэ.

"Хийгдэж байгаа" гэсэн үг бүү хэрэглэ
Хэрэв ямар нэгэн зүйлийг сайтдаа тавихад бэлэн биш байгаа бол, "хийгдэж байгаа" гэсэн тэмдэг бүү хэрэглэ. Хийгдэж байгаа гэсэн зургийг татаж авахад цаг заваа зарсан хэрэглэгчдийн урам хугарах байтугай уур хүрнэ. Та маркетингийн бүх материалаа хийдэг шигээ сайтаа хийх хэрэгтэй. Та ямар нэгэн зүйлийг шилэн хоргонд хийж тавихаасаа өмнө тодотгохыг хүсвэл "удахгүй ирнэ" гэсэн тэмдэг хэрэглэ.

Үзэгчдээ таньж мэд
Та икс үеийнхэнд компакт диск борлуулсан, эсвэл ахмад наануудад хиймэл шүд борлуулсан аль ч тохиолдолд таны загвар хийц, агуулга зар сурталчилгааны адилаар таны хүрэхийг хүсэж буй хүмүүст тохирсон байх ёстой. Таны веб сайт зар сурталчилгааны илэн далангүй эсвэл нарийн хэлбэр бөгөөд танай компанийн имижийн тусгал гэдгийг сана.

Ямар ч алдаа, согоггүй байх
Хэрэв ямар нэгэн зүйл төгс сайн ажиллахгүй байвал, түүнийг сайтдаа бүү тавь - зочид бол бүтээгдэхүүний загвар туршигчид биш. Байхгүй холбоосууд байгаа эсэхийг шалга - ийм холбоос
байвал хаашаа ч хүргэдэггүй, алдаа заасан мэдээ гарч ирдэг - ийм холбоосууд хэрэглэгчдийг гонсойлгохоос өөр юм авчирдаггүй. Бүх зүйлийг хянаж шалга алдаа, муу дүрэм, хайш яйш өгүүлбэрийн бүтэц таны хөгжүүлэхийг зорьж буй мэргэжлийн имижийг бууруулна.

"Нүүр хуудас руу буцах" функцтэй байх
Хэрэв хэрэглэгчид таны нүүр хуудас руу амархан буцаж чадна гэдгээ мэдэж байгаа бол сайт дотор чинь юм үзэх магадлал илүү байдаг. Энэ функцийг сайтынхаа бүх хуудсанд оруулах хэрэгтэй. Өөр нэг хувилбар: хүмүүсийг сонирхсон зүйлээ олохыг урамшуулахын тулд функцүүдийн схем эсвэл жагсаалт хэрэглэ. Та мөн "бүдүүвч рүү буцах" функц хэрэглэж болно. Зам хайлтыг энгийн байлга.

Захиалга өгөх явцыг энгийн шууд болго
Хэрэв та бүтээгдэхүүн борлуулж байгаа бол, худалдан авагч захиалга өгөхөд амархан болго. Бүтээгдэхүүний зураг, үнийг бэлэн хувилбаруудын хамт тодорхой үзүүлсэн байх ёстой. Зарим худалдаачид худалдан авагчид явах замдаа авах зүйлээ нэмж, хасах, тооцоо хөтлөх боломж өгдөг дэлгүүрийн түрдэг тэргийг илүү сайн гэж үздэг. Худалдан авагчдад таны веб сайтаас шууд захиалга өгөхийг зөвшөөр, гэхдээ интернет гүйлгээний боловсруулалтад итгэдэггүй хүмүүст зориулж утас, факс мэтийн хувилбаруудыг мөн санал болго.

Веб сайтад зочлохыг зугаатай болго
Хэрэв хошигнол тохиромжтой байвал, үүнийг ашиглах талаар бодож болох юм. Хэрэв компанийн сонирхолтой түүхтэй бол түүнийг оруул. Хүмүүс танай бизнесийг нүүр царайгаар төлөөлүүлэн төсөөлж, хувиараа холбогдсон мэт мэдрэх дуртай, тиймээс та өөрийн намтар, зураг болон мөн гол ажилтнуудынхаа намтар, зургийг оруулахыг хүсэж болно.

Вэб байрлуулагчийн тухай
Та анх өөрийн жижиг бизнесийн сайттай больё гэвэл шууд өөрийн сервертэй болж чадахгүй. Харин үүний оронд та Вэб байрлуулагчийг ашиглаж болох юм. Вэб байрлуулагч гэдэг нь өөрийн сервертээ зай гаргаж бусдын вэб хуудсыг гаргадаг тал юм. Байрлуулагчийн сонголтыг зөв хийх нь чухал. Вэб байрлуулагчийн үзүүлж байгаа үйлчилгээ нь танай вэб хуудсыг харилцагчид хэрхэн хүлээж авахад шууд нөлөөлнө. Хэрвээ найдваргүй байрлуулагч таарвал танай мэдээлэл интернет дээр гарч ирэхэд удаан байна, захиалга өгч болохгүй байна гэх мэтийн шалтгаанаар ирээдүйн харилцагчид тань зугтаж болзошгүй. Доорх зөвлөгөө таныг хамгийн найдвартай байрлуулагч сонгоход мөн интернетийнхээ төсвийг үр ашигтай зарцуулахад тань тус болно:

Бизнесийн байрлуулагчийг сонгох
Интернетийн үйлчилгээ үзүүлэгч үү эсвэл байрлуулагч уу? Хэр их зай хэрэгтэйг тогтоо, Ачааллын хязгаараа мэдэх, Бусад үйлчилгээнд хэлийг төлж болохыг тогтоо.

Хамгаалалт ба найдвартай байдал
Домэйн нэрээ бүртгүүлэхэд туслалцаа авах, Илүү үйлчилгээ хайх, Бизнесийн байрлуулагчийг сонгох. Та Вэб байрлуулагчийг хайж байгаа бол тэд сервертээ зай гаргах эсэхийг нь нягтал. Зарим байрлуулагчид зөвхөн хувийн вэб хуудас нээдэг бөгөөд бизнесийн бус бодлогоо маш чанд сахидаг. Хэрвээ та нууцаар бизнесийн мэдээллээ тавьбал тэд таны хуудсыг дор нь хаачихна. Бусад нь таныг бизнесийн мэдээлэл тавихыг зөвшөөрч болох боловч таны хуудасны хэмжээг эсвэл ачааллын хэмжээг хязгаарладаг. Хэрвээ танай хуудас хэт нийтлэг болоод ирвэл таныг өөр байрлуулагчтай болохыг шаардаж магадгүй. Иймд бизнесийн зориулалтаар ашиглах вэб хуудас нээхийг зөвшөөрсөн байрлуулагчийг л ол. Учир нь тэд таны хуудас томроход хамгийн дуртай үйлчлэх болно. Ийм байрлуулагчид бизнесийн зориулалтаар ашиглах олон үйлчилгээ санал болгохоос гадна танай компани шиг компаниудыг татахын тулд үнийн хөнгөлөлт үзүүлж болзошгүй.

Интернетийн үйлчилгээ үзүүлэгч үү эсвэл байрлуулагч уу?
Вэб байрлуулагчийг сонгоход танд 2 хувилбар байдаг: Интернетийн үйлчилгээ үзүүлэгч (ИҮҮ) эсвэл байрлуулагч. ИҮҮ нь вэб хуудсыг байрлуулахаас гадна олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь таныг Вэбийн эрхтэй болгохоос гадна эмэйлийн үйлчилгээ гэх мэт үйлчилгээ үзүүлж үүнийг вэб байрлуулах үйлчилгээтэйгээ хамтатгадаг. Бусад компаниуд зөвхөн вэб байрлуулагчтай л хамтран ажилладаг. Тэдэнд зөвхөн өөрийнхөө серверт компанийн вэб хуудсыг тавих нь л хэрэгтэй байдаг. Эмэйлийн үйлчилгээ, интернетэд орох эрх хэрэггүй гэж тэд үздэг. Үүний нэг давуу тал нь мэдээллийг гаргаж ирэх нь хурдан байдаг.

Хэр их зай хэрэгтэйг тогтоо
Та вэб байрлуулагч ашиглах тохиолдолд түүний серверийн дискийн төхөөрөмжид нь л зай худалдан авна. Мэдээж та маш бага зай авч вэб хуудсаа хязгаарлая эсвэл ашиглахгүй их зай авч мөнгө төлье гэж бодохгүй байх. Ерөнхийдөө 10 МВ дискийн зай 100 вэб хуудастай тэнцүү байдаг бөгөөд энэ нь жижиг бизнест хангалттай зай юм. Хэрвээ та маш их зураг, дуу чимээ, үйл хөдөлгөөн оруулахыг хүсвэл танд илүү зай хэрэгтэй.

Ачааллын хязгаараа мэдэх
Вэб байрлуулагчийн үйлчилгээний үнэнд хэдэн хуудас хандалт багтдагийг мэдэж ав. Байрлуулагчид үүнийг шилжүүлэх файлын мегабайтаар нь тооцдог бааж магадгүй. Хэрвээ тийм бол үүнийг дундаж хандалтын хувь руу шилжүүлэхийг хүс. Энэ нь ойлгоход илүү хялбар байдаг. Зарим байрлуулагчид таныг тогтоосон лимитээ хэтэрвэл төлбөр оногдуулдаг. Хэрвээ ачаалал бодож байснаас их байвал энэ нь маш өртөг өндөртэй болох юм. Хэрвээ таны хуудас их идэвхтэй болбол таныг өөр тийшээ шилжихийг байрлуулагч хүсэж болзошгүй. Энэ нь ИҮҮ-т илүү их тохиолддог. Учир нь тэд нийтлэг вэб хуудасны ачаалал бусад хэрэглэгчдэд үзүүлдэг серверүүдийн гүйцэтгэлд муугаар нөлөөлж болзошгүй гэж үздэг.

Бусад үйлчилгээнд хэдийг төлж болохыг тогтоо
Сарынх нь хураамжид юу багтаж байгаа аль нь илүү их төлбөртэйг байршуулагчдаас асуу. Ямар багц үйлчилгээ худалдан авч байгаагаас хамаараад та дүрс, Java applets, аудио видео урсгал, серверийн талын multimedia гэх мэт олон нэмэлт үйлчилгээнд хураамж төлж байж магадгүй. Энэ бүгд юу болох, танай хуудасны дизайнд ямар хэрэгтэй болохыг нягтлаарай.

No comments:

Post a Comment