Monday, September 23, 2013

CC болон BCC хоёрын ялгаа


Эмэйл хаяг илгээхэд TO хэсгийн доор байдаг CC болон BCC талбарыг хүмүүс ихэвчлэн хэрхэн ашиглах талаар мэддэггүй юм шиг санагдахаар нь энэхүү бичлэгийг оруулж байна.

  1. CC - Carbon Copy гэсэн үгний товчлол
  2. BCC - Blind Carbon Copy гэсэн үгний товчлол
Дээрх хоёр талбарыг нэг эмэйлийг олон хүмүүс рүү зэрэг явуулахад ашигладаг. Гэхдээ жаахан ялгаатай. 

Эмэйл илгээхдээ хүлээн авах хүмүүсийнхээ эмэйл хаягуудыг CC талбарт бичвэл эмэйлийг хүлээж авч байгаа хүмүүст СС талбарт байгаа эмэйл хаягууд харагдана. Өөрөөр хэлбэл тухайн эмэйлийг хэн хэн рүү илгээсэн байна гэдэг нь харагдана. Тиймээс тэдгээр хүмүүс рүү буцаагаад хариу бичих, эмэйл хаягуудыг өөр зүйлд ашиглах (харагдаж байгаа тул хуулж аваад) боломжтой болно.

Харин эмэйл илгээхдээ хүлээн авах хүмүүсийнхээ эмэйл хаягуудыг BCC талбарт бичвэл эмэйлийг хүлээн авч байгаа хүмүүст BCC талбарт байгаа эмэйл хаягууд харагдахгүй. Тиймээс олон хүмүүст зэрэг илгээсэн байсан ч гэсэн зөвхөн өөрт нь илгээж байгаа юм шиг ганцхан өөрийнх нь (эмэйлийг хүлээн хүлээн авагчийн) болон эмэйлийг илгээгчийн эмэйл хаяг харагдана.

Заза ерөнхийдөө нэг иймэрхүү. Маш товчхон бичлээ. Асуух зүйл байвал асуугаарай.

No comments:

Post a Comment