Wednesday, November 21, 2012

Google calendar-ийн үнэнч фанат боллоо


Google calendar-ийг ашиглаж эхлэхээс өмнө би хааяа л ажил төлөвлөдөг байсан. Ихэвчлэн санаж байгаад эсвэл санахаараа ямар нэгэн зүйлийг хийдэг байлаа. Мартахгүй тулд нэлээн сайн цээжлэх хэрэг гардаг. Бүр мартаж болохгүй гэсэн зүйлээ ханын календарь, цаасан дээр бичээд ширээн дээрээ тавьдаг байсан. Одоо бол асуудал арай хялбараар шийдэгдэх болсон. Учир нь гэвэл Google календарь ашиглаж байгаа. Миний хувьд google calendar ашигласнаар нэлээд хэдэн мэдэгдэхүйц үр дүн гарч байгаа. Үүнд:

  • Ажлыг төлөвлөж байгаад хийдэг болсон /Эмх цэгц, дараалалтай/
  • Цагийг нэлээд үр бүтээлтэй ашиглаж байгаа /Ихэнх ажлуудаа төлөвлөөд, тодорхой хугацаанд хийгээд ирэхээр төлөвлөдөггүй үеийнхээс илүү чөлөөт цагтай болж байгаа/
  • Мартана гэдэг асуудал байхгүй болсон /Төлөвлөсөн ажлын хугацаа болохоос өмнө эмэйл, гар утсанд мессэж ирдэг/
Одоогийн байдлаар иймэрхүү үр дүн надад ажиглагдаад байх шиг байна. Хамгийн том давуу тал гэвэл төлөвлөсөн хугацаа болохоор гар утсанд мессэж ирэх. Мессэж хүлээж авахын тулд та google календарь руу ороод тохируулга хэсэгт alarm-ийг мессэжээр авна гээд утасны дугаараа бичээд өгөхөд л болно. 

Календарь дээр тэмдэглэл хийгээд явахын бас нэг давуу тал нь хэзээ ямар ажлаа хийснээ эргээд мэдэхэд амархан. Өөрөөр жаахан дэгстүүлж хэлбэл та түүхээ бичээд яваад байна л гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд та google календарийг ашигладаггүй бол ашиглаад үзээрэй.

За тэгээд үлдсэн зүйлийг нь та өөрөө судалчихаарай.

Good luck!

1 comment:

  1. Баярлалаа найзаа ашиглаж эхлэсэн шүү

    ReplyDelete